Google-ын том мөнгө олох дараагийн ажил нь газрын зураг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-04-13 14:00 GMT+8

Google хайлтын сурталчилгаанд тулгуурлан дэлхийд хамгийн ашигтай интернетийн компани болж чадсан. Харин одоо өөр нэг түгээмэл үйлчилгээг мөнгөний машин болгохоор шийдсэн бололтой. Google Map аялал хийдэг, шинэ хотуудыг судлах болон шинэ зоогийн газар очих дуртай тэрбум орчим хүний амьдралын салшгүй хэсэг болжээ. 14 жилийн өмнө эхэлсэн уг үйлчилгээ гол төлөв үнэгүй, бас зар тавигддаггүй байсан.

Google-ын захирлууд болон хэрэглэгчидтэй хийсэн ярилцлагаас үзэхэд Марs-ын хэрэглэгчдэд зар хүргэх сувгийг өргөжүүлэхийн сацуу дагавар технологийн үнийг өсгөх хандлага ажиглагдаж байна. Энэ апп одоо сонирхолтой газруудын төлбөртэй мэдээнээс гадна ойролцоох ШТС, кафе зэргийг хайх бол нэмэлт төлбөр хийн байршлыг мэдэж болно. Дижитал маркетингийн Merkle фирмийн захирал “Тэдэнд уг аппыг мөнгөжүүлэх том боломж бий. Гэхдээ удаан тоглож байна” хэмээн дүгнэжээ.

Хайлтын бизнес маш ашигтайн дээр, улам бүр тэлсээр байгаа авч энэ хандлага мөнх үргэлжлэхгүй. Олон хэрэглэгч Amozon.com-оор хайлт хийдэг болж байна. Нөгөө талаар мобайл хэрэгслийн Google-ын нүүр дээрх сурталчилгаа шахалдаж, зайгүй шахам болсон. Үүнтэй харьцуулахад Марs-ын нүүр шинэ газар нутаг шиг харагдах ба ам.доллар сорох шинэ хэрэглүүр болох бүрэн боломжтой.

Хайлтын бизнес маш ашигтайн дээр, улам бүр тэлсээр байгаа авч энэ хандлага мөнх үргэлжлэхгүй. Олон хэрэглэгч Amozon.com-оор хайлт хийдэг болж байна

Morgan Stanley-н шинжээч Брайн Новак Google-ын бизнесийн захирал Филипп Шиндлертэй ярилцахдаа “Хамгийн мөнгөжөөгүй хөрөнгө бол Google Марs гэж би боддог. Энэ нь бараг л хэн нэгэн ирж асаахыг хүлээж байгаа машинтай адил” гэжээ. Шиндлерийн хариултаас үзэхэд тэд удаан хүлээлгэхгүй бололтой. гэвч ийм алхам өдөр ирэх тусам чангарч буй зохицуулалтын саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй юм.

Европын холбоо чөлөөт өрсөлдөөний хуулийг зөрчлөө хэмээн буруутгаж байгаа бол АНУ-ын захиргаа Google-ыг өгөгдөл цуглуулалт, хувийн нууцлал, бизнесийн зарын асуудлаар шүүмжилдэг. Марs-аас мөнгө саах оролдлого хэдэн зуун сая хүний хувийн мэдээлэлтэй холбогдох учир хяналт шалгалтыг бүр ч чангатгаж магадгүй.

Google-ын үйлчилгээнд үлддэг хэрэглэгчийн мэдээллээс гадна тус компани таны хаана ажиллаж, амьдардаг, ямар бар, зоогийн газар очих дуртай, ямар сонирхолтой гэх мэт мэдээллийг авах болно.

Эднийх Марs дахь байршил болон бизнесүүдийн талаар өгөгдлөө нэмэгдүүлснээр уг үйлчилгээнд хүмүүсийн зарцуулах цагийг нэмнэ. Түүнчлэн хэрэглэгчид эндээс илүү зүйлийг хүлээн авахын хэрээр Google зар тавих зайгаа нэмэгдүүлэх боломжтой. Google Марs-ын бүтэгдэхүүний менежментийн захирал Ражас Мунка “Бид хүмүүсийн дэргэд байгаа зүйлсийг тодруулж, нүдэнд ил болгохын сацуу тэдний ажлыг саатуулахгүйг хичээнэ” гэжээ. Үнэндээ хүмүүс эндээс арилжааны зүйл хайдаг учир зар сурталчилгаа тэдэнд тус болно хэмээн тайлбарлав.

Жеррит Де Винк

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ