АНУ шинэ үеийн 5G сүлжээ нэвтрүүлэх өрсөлдөөнд БНХАУ-д ялагдаж болзошгүй болсныг Пентагоны төлөөлөгч анхаарууллаа. 5G технологийн салбарт БНХАУ тэргүүлж яваатай уялдан Вашингтон хятад тоног төхөөрөмж ашигладаг холбоотнуудаа алдахаас түгшиж байгааг АНУ-ын Батлан хамгаалах Яамны мэдэгдэл харуулав.
Шинэ үеийн сүлжээ хөгжүүлж, нэвтрүүлэх ажилд асар их хөрөнгө оруулж, идэвхтэй дайчин санаачилга өрнүүлсний үр дүнд БНХАУ тав дахь үеийн үүрэн холбоо нэвтрүүлэх ажилд өрсөлдөгчдөөсөө тасарсан. Үүнийг тус яамны мэдэгдэлд дурджээ.
Одоогийн байдлаар БНХАУ-ын нутаг дэвсгэрт үүрэн холбооны 5G горимд ажиллах чадвартай 350 мянга орчим бааз-станц ажиллаж байна гэсэн тооцоог Пентагон гаргаад байна. Гэтэл АНУ-ын мөн адил чадвартай бааз-станцын тоо үүнээс 10 дахин цөөн байгаа юм.
Үүссэн нөхцөл нь БНХАУ өөрийн технологийг дэлхий даяар тогтвортой түгээн дэлгэрүүлэхэд давуу байр суурь болж өгнө хэмээн мэдэгдэлд тайлбарлажээ. Huawei, ZTE зэрэг Хятадын харилцаа холбооны компаниуд 5G сүлжээнд ажиллах чадвартай сүлжээний тоног төхөөрөмж төдийгүй эцсийн хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ ч эрчимтэй өсгөж байгааг тайланд мөн анхааруулсан байна.
Цэргийнхний судалгаагаар, зөвхөн Huawei компани тав дахь үеийн үүрэн холбооны сүлжээ үүсгэхэд зориулсан 10 мянга орчим бааз-станцыг хэдийн хилийн чанадад нийлүүлжээ. Хэдийгээр АНУ дарамт, шахалт учруулсаар байгаа ч Хятадын компаниуд Европ болон бусад бүс нутагт 5G сүлжээ байгуулахад туслах санал тавьсан хэвээрээ.