Хотын даргын үйл ажиллагааг нь зогсоохыг даалгасан "Зүүнбаян рэйфанери” компанийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд 2017 оны зургаадугаар сард Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тус компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд үйл ажиллагааг нь зогсоосон компанийг дахин үйл ажиллагааг нь зогсоож буй мэтээр ярьж улс төржиж байна гэсэн юм.
Мөн тэд өөрсдийн үйл ажиллагааг хуулийн дагуу хэмээн тайлбарласан бөгөөд хэрэв хэн нэгэн эрх мэдэлтний нөлөө байсан бол өнөөдөр барилгаа барьж дуусгахаар байсан гэдгийг ч онцолж байв.
"Зүүнбаян рэйфанери” компанийн захирал хэмээн танилцуулсан О.Сайнбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
ХЭРЭВ ТЭР ХҮН БИДНИЙ АРД БАЙСАН БОЛ ГАЗАР ЦУЦЛАГДАХГҮЙ БАЙХ
-Та өөрийгөө тус компанийн захирал, аялал жуулчлалын цогцолборын санаачилгыг гаргаж, эхлүүлсэн хүн гэж танилцуулсан. Нээлттэй мэдээллийн санд танай компанийг Сайнбаярын Уламбаяр хэмээх хүний нэр дээр 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн бүртгэсэн байна лээ.
-Ахиад ороод үз. Бид эрхийг нь шилжүүлж авсан. Үүсгэн байгуулагч нь л хотын даргын ах учраас л ийм асуудал үүслээ. Хэрэв бид ар талтай байсан бол, тэр хүн хэрэв бидний ард байсан бол газар цуцлагдахгүй. Том ар талтай, танилтай хүмүүс голын эрэг дагуу байшин барилга баригдаад явдаг юм байна лээ. Энэ хүнтэй ямар ч хамааралгүй. Хэрэв хамааралтай байсан бол энэ барилга дуусчихсан байгаа. Шаардлагатай бол яаж шилжүүлж авснаа хууль шүүхийн байгууллагад нь гаргаад өгнө.
Бизнесийн хувьд тодорхой хэмжээний тохироо, гэрээ бий. Гэхдээ хамтарч, хувь эзэмшсэн зүйлгүй
-Компанийг нь худалдаж авсан гэсэн үг үү.
-Нэр дээр нь байгаа газрыг ашиглаж байгаа юм. Би захирал нь. Худалдаж аваагүй. Бизнес дээр дэмжээд явж байгаа.
-Тэгвэл Сайнбаярын Уламбаяр гэж хүнд энэ компанийн тодорхой хэмжээний эзэмшил байгаа юу?
-Хувь эзэмшээгүй, тэр хүний нэг ч төгрөг энд наалдаагүй. Маш олон залуус энд хөрөнгө оруулсан.
-Зараагүй, хувь эзэмшээгүй мөртлөө яагаад та нарт газраа ашиглуулж байгаа нь сонин байна.
-Бизнесийн хувьд тодорхой хэмжээний тохироо, гэрээ бий. Гэхдээ хамтарч, хувь эзэмшсэн зүйлгүй. Ямар ч хамааралгүй. Компанийн гэрчилгээ, тамга тэмдэг бүгд надад бий. Би ганцхан юм хэлье. Тэр хүнд ашигтай, хувь эзэмшиж байгаа, зарсан л гэж ярих гээд байна. Үгүй байхгүй юу. Хүн хүнд дэмжлэг үзүүлж болдог юм. Энэ нийгэм чинь тэр чигтээ харлачихсан юм биш.
-Олон залуус хөрөнгө оруулсан гэлээ. Төслийн нийт өртөг хэд юм. Одоогийн байдлаар хичнээн төгрөг зарцуулаад байгаа юм бол?
-Нийт 33 тэрбум төгрөгийн төсөл. Одоогийн байдлаар 16.7 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Нийт 20-30 залуусын хөрөнгө нийлүүлж эхэлсэн төсөл. Бидний ганц хэлээд байгаа зүйл нь нэг улс төрч гарч ирээд цуцал гэж болохгүй шүү дээ. Ганц компани руу дайрахаа л больчих хэрэгтэй байна.
-Анх энэ хүнтэй хэрхэн хамтран ажиллаж эхэлсэн юм бол?
-Энэ газрыг 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авсан юм билээ. (2008 онд Байгаль орчны сайдаар Д.Шийлэгдамба ажиллаж байжээ. 2008 оны наймдугаар сарын 08-нд Байгаль, орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас тус компанид Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг таван жилийн хугацаатай олгосон хүн нь А.Намхай)
Төсөл хэрэгжүүлж байгаа учраас газрыг нь өөрсдөдөө шилжүүлэх гэж 2016, 2017 онуудад хүсэлт гаргасан боловч Тусгай хамгаалалттай газрыг шилжүүлдэггүй юм байна
Бидний хэдэн залуус 2013 оноос аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэхээр эхэлсэн. Их тэнгэр аялал жуулчлалын цогцолборыг барихын тул нэлээд хэдэн газар судалсны үндсэн дээр дэд бүтэц, бүх зүйл нь байгаа, нийслэлээс холгүй тул уг газрыг сонгож, газар эзэмшигч компанийн захирал болох С.Уламбаяр гэдэг хүнтэй танилаараа дамжуулан уулзаж, төслөө танилцуулсан. А даалгавар, холбогдох техникийн нөхцөл зэрэг бүх зүйлийг нь хууль журмын дагуу бүрдүүлэн, ажлын зургаа зохих ёсны газруудаар батлуулж, албан ёсны, ном журмын дагуу үйл ажиллагаагаа 2014 оноос эхэлсэн.
Үүсгэн байгуулагч С.Уламбаяртай ах маань найз байж таараад, холбоо тогтоон уулзсан. Залуучууд ийм зүйл хийх гээд явж байгаа бол дэмжье гэсэн. Төсөл хэрэгжүүлж байгаа учраас газрыг нь өөрсдөдөө шилжүүлэх гэж 2016, 2017 онуудад хүсэлт гаргасан боловч Тусгай хамгаалалттай газрыг шилжүүлдэггүй юм байна. Тиймээс энэ газрыг тухайн компаниар нь ашиглаж яваа юм. Энэ газрыг сонгосноороо, энэ компани дээр ашиглаж явснаар бид хотын дарга гэж хүнтэй холбогдоод байна. Эдгээр хүмүүс энэ газар, байгууламж дээр холбоо байхгүй. Энэ газар Байгаль орчны яамнаас олгодог газар шүү дээ. Хэн ч байсан ямар нэг газарт хөрөнгө оруулалт хийхийн тулд хууль ёсны эсэхийг судална. Огт зөвшөөрөлгүй баахан байшин барьсан зүйл байхгүй. Бүх зөвшөөрлийг авч эхэлсэн тул бид нүүр бардам байсан.
Ингээд ажлаа үргэлжлүүлж байтал 2017 онд үйл ажиллагааг цуцалсан гэсэн мэдээллийг хэвлэлээр өгсөн ч албан ёсны шийдвэрээ өгөөгүй. Бид гутлынхаа улыг элэгдтэл явсан. Ингээд 2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр би гуйж, түүж байж 2017 оны зургадугаар сарын 20-ны өдөр үйл ажиллагаа цуцалсан гэх энэ тушаалын хуулбарыг олж авсан. Ингээд бид үүнээс хойш үйл ажиллагаа хийгээгүй. Тушаал шийдвэрийг цаасаар авч байж л шүүхэд хандах эрх нээгдэнэ. Ингээд тушаалыг аваад Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Түүнээс хойш шүүхийн үйл ажиллагаа ном журмаараа үргэлжилж байна. Бид эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан.
Төрийн байгууллага яах гэж анхнаасаа болно гэж зөвшөөрөл өгсөн юм бэ. Улс төржилт хийхийн тулд өнөөдөр болно гэж өгсөн гэж зөвшөөрлөө цуцалж байна
Цагдаагийн байгууллагад өгч хэрэг үүсгэсэн. Цагдаагийн байгууллага шалгаж, бидний гомдлын дагуу шүүхийн үйл ажиллагаа үргэлжилж байхад улс төрчид бидний нэр хүндэд халдаж, харлуулж байна.
Төрийн байгууллага яах гэж анхнаасаа болно гэж зөвшөөрөл өгсөн юм бэ. Улс төржилт хийхийн тулд өнөөдөр болно гэж өгсөн зөвшөөрлөө цуцалж байна. Өнөөдөр нэг дарга нь болно гээд зөвшөөрөл өгсөн, дараагийн дарга нь гарч ирээд цуцалж байна. Гуйлгаж, түүлгэхийн тулд зөвшөөрлөө цуцалж байна.
1000 ОРЧИМ БУРГАСЫГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН
-Хэдий хэмжээний бургасыг хядсан юм бол. Нөхөн төлбөрт хичнээн төгрөг өгсөн бэ?
-Бургас хядсан асуудал дээр бид байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, дүгнэлтийг гаргуулж, Нийслэлийн байгаль орчны газарт хандан бүтээн байгуулалттай холбоотой бургасыг холдуулах шаардлагатай байгаа хүсэлтийг өгч, бургасны нөхөн төлбөр хэмээн 11 163 420 төгрөгийг байгаль орчин нөхөн сэргээх төлбөрт төлөх бичиг ирсэн. Үүнийг нь тушаасан. Үүнээс хойш бургасаа зөөж, зөөвөрлөж өөр газар түр байршуулсан. Гарсан хохирлыг гурав нугалж төлнө. Төрийн бус байгууллагаар үнэлгээ гаргуулсан гэж ярьдаг юм. Түүн дээр нь 3 тэрбум орчим үнэлгээ гаргасан байсныг харсан. Ирж үзэлгүй сансраас харж үнэлгээ тогтоосон, яамны харьяа байгууллага юм байна лээ. Цагдаагийн байгууллага шинжээч томилж, үзлэг хийлгэсэн үнэлгээгээр 77 сая төгрөгийн хохирол учирсан байна гэж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. 5600 м2 газарт 15 сая, би одоо ч хүлээн зөвшөөрөөгүй явж байна.
Бид зөвхөн бургас модон дээр 20 сая төгрөг төлсөн. Н.Цэрэнбат сайдын ярьж байгаа 13 тэрбум төгрөг бол ор үндэсгүй. 6891 квадрат талбай дахь хохирлыг барагдуулсан.
Цогцолбор үйл ажиллагаагаа дуусахад 70 хувьд нь ногоон байгууламж баригдана
-Зөөвөрлөсөн бургасууд нь хаана байгаа юм.
-1000 орчим бургасыг шилжүүлэн суулгасан. Очоод зураг хөргийг нь авч болно. Барилгын хэдэн хувьд ногоон байгууламж байна гэдгийг хараарай. Цогцолбор үйл ажиллагаагаа дуусахад 70 хувьд нь ногоон байгууламж баригдана. Мод, бут сөөг тарина. Барилгын ажил явж байхад бургасыг тойруулаад барилга байгууламж барих уу. Их тэнгэрийн ам, төрийн тусгай хамгаалалттай газар баригдаад эхэлсэн краказ байна. Туул голын дагуу нийт газар эзэмшиж, ашиглаж байгаа 1387 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Гэтэл яагаад зөвхөн манайх уруу яриад байгаа юм. Энэ бол улс төр. Туул голоос урагш бүгд улсын тусгай хамгаалалттай газар. Энд хичнээн олон барилга байгууламж байна. Гэтэл ганц л газар уруу давшлаад байна. Зайсангийн ам, Их, бага тэнгэрийн ам гээд аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшчихээд орон сууц бариад зараад алга болж байгаа хүмүүсийг сурвалжлаач, эрхийг нь цуцлаач тэгвэл хамаагүй. Би ч цуцална. Улсын тусгай хамгаалалтад авсан газраас бүгдэд нь аялал жуулчлалын зориулалттайгаар олгодог. Яагаад ганц компанийн эрхийг цуцалж байгаа юм бэ, хойд урд талд нь гээд бүгдийг нь цуцалчих л даа. Тэгвэл хамаа алга. Ганц манай компани л ундны усыг бохирдуулаад, бургас таслаад байгаа юм биш. Хэдэн жилийн өмнөх зургийг харьцуулж тавиад байна шүү дээ.
-Дөрвөн га газар эзэмшихээр зөвшөөрөлтэй ч энэ хэмжээг нэмэгдүүлэн ашиглаж байгаа талаар мэдээлэл байна.
-Үгүй. Дөрвөн га газар л үйл ажиллагаа явуулж байна.