Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2019 онд 3.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан бөгөөд энэхүү санхүүжилтийн дийлэнх хэсгийг түлшний агуулахад зарцуулахаар төлөвлөөд байна.
Засгийн газрын шийдвэрийн хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон юм. Тиймээс түүхий нүүрсний оронд хэрэглэх сайжруулсан түлшийг Ухаа худагийн эрчим хүчний нүүрсээр “Таван толгой түлш” компани үйлдвэрлэж байна. Он гарснаас хойш нийт 60 мянга гаруй тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж нөөцөлжээ. Тус компани нийслэлийн хэрэгцээ болох 600 мянган тонн түлшний 90 хувийг хангах боломжтой юм байна.
Үлдсэн хувийг нь хувийн хэвшлийн компаниуд хамтран хангах боломжтой ч сайжруулсан түлш үйлдвэрлэх өртөг нь зарах үнэнээсээ бага байгаа гэж мэдээллээ. Тухайлбал, нэг тонн сайжруулсан түлшний үнэ нь 150 мянган төгрөгт борлуулагдахаар тооцож байгаа юм байна. Үнийн зөрүүг татаас хэлбэрээр олгож байгаа юм. “Таван толгой түлш” компани эхний ээлжид нийслэл дэх түүхий нүүрс боловсруулах 530 гаруй цэгтэй хамтарч түгээхээр төлөвлөжээ.
“Таван толгой түлш” ХХК-ийн Ахлах зөвлөх Г.Бадамхатан
НИТХ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хорооны дарга Л.Нарантуяа
Б.Бямбасүрэн