Өнөөдөр 11.00 цагийн үед Богдхан ууланд түймэр гарчээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа талаар мэдээллээ.
Нийслэлийн Онцгой байдлын газарт Богд Уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр алдлаа гэсэн дуудлага 11:17 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Түймрийг 12:40 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. НОБГ-аас "Галын тархалтыг бүрэн зогсоосон. Голомтод байгаа галыг унтраахаар ажиллаж байна. Нүдэн баримжаагаар 5-6 га шатсан байдалтай байна” гэсэн мэдээллийг өглөө.
Ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй улирал эхэлж байгаа учир хуурайшилт ихтэй бүс нутагт гал, цог, нурмаа бүрэн унтрааж ой хээрийн түймрээс сэргийлэхийг холбогдох байгууллагууд сануулсаар байгаа билээ. Гэвч Богдхан ууланд арваад хоногийн өмнө мөн л гал гарсан байна. Иргэд ногоон бүсэд аялал, зугаалгаар явахдаа сонор сэрэмжтэй байхыг НОБГ-аас анхаарууллаа.