Өнгөрч буй долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг хүргэж байна.
КАПИТАЛ БАНКЫГ АЛБАДАН ТАТАН БУУЛГАЛАА
Энэ долоо хоногийн эхний өдөр Монголбанкнаас Капитал банкыг албадан татан буулгах болсон талаарх мэдээллийг хийлээ.
Өнөөдрийн байдлаар банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн 80 хувь нь чанаргүй зээл байгаа талаар ч мэдээлэв. Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байна. Энэ нь нийт хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь гэв. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн байна.
Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.9 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг, ЖДҮХС-гийн 47 тэрбум тус банкинд хадгалагдаж байв
Харин 20 саяас дээш хадгаламж эзэмшиж байсан иргэд нэгдэн Монголбанкинд шаардлага хүргүүлсэн юм. Хадгаламж эзэмшигчид 2015 оноос хойш банкны үйл ажиллагаа доголсон байхад өнөөдрийг хүртэл ямар арга хэмжээ авсан талаар ч мэдээлэл авахыг хүссэн юм. Тэдний хэлж буйгаар 20-иос дээш сая төгрөгийн хадгаламжтай иргэд 800 орчим байгаа гэж байв. УИХ-ын гишүүн Б.Ундармаа тус банкийг тэрбээр ХОМ-тээ 99.97 хувийг нь эзэмшдэг гэж мэдээлсэн байдаг ч энэ хэрэгтэй холбоотойгоор ямар ч хувь эзэмшдэггүй, улс төрийн нөлөө орсон гэсэн мэдээллийг ч өгөөд амжив.
Түүнээс гадна тус банкинд Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.9 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг, ЖДҮХС-гийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг тус тус байршиж байжээ. Ингээд нийт төрийн буюу татвар төлөгчдийн хуримтлуулсан 340 орчим тэрбум төгрөг энэ банканд гацсан талаар Сангийн сайд мэдээлсэн юм.
6 НАСТНУУДЫГ ЯМАР НЭГ ШАЛГУУРГҮЙГЭЭР СУРГУУЛЬД ЭЛСҮҮЛЭХ ТУШААЛ ГАРЛАА
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг энэ долоо хоногт зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх мөн төрийн өмч харгалзахгүйгээр ямар нэг шалгуур, уралдаан явуулж элсэлт явуулдаг байдлыг зогсоох тушаал гаргалаа.
Энэ талаар Ё.Баатарбилэг, "Уралдаант шалгуур нэрээр 30-50 мянган төгрөгийн хураамж авч сургуульдаа оруулдаг явдал гарч байна. Энэ нь нэг талаараа бизнес болж байна. 1000 хүүхэд бүртгэж аваад 150 орчмыг нь л авдаг үзэгдэл ихтэй байна. Тиймээс энэ явдлыг зогсоох хэрэгтэй гэж үзсэн. Нөгөөтэйгүүр зургаан настай цэцэрлэг төгсөөд сургуульд орж байгаа хүүхдүүд ямар шалгалт өгөх вэ дээ. Дээрээс нь зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх тушаал гарсан. Энэ нь эцэг эхчүүд болон хүүхдүүдэд аль алинд нь хэрэгтэй" гэсэн юм.
Гэвч сайдын тушаалыг Шинэ Монгол сургуулиас өрөөсгөл хэмээн албан бичиг хүргүүлсэн юм. Мөн УИХ-ын чуулганы үеэр ч энэ асуудлыг хөндөж байв. Гэвч салбарын сайд өөрийн гаргасан тушаал, боловсролын бодлогыг үгүйсгэхгүй байхыг хүссэн юм.
УЛС ДАЯАР 2-6 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ШҮДИЙГ ҮЗЭХ ЭМНЭЛГҮҮДИЙГ ЗАРЛАЛАА
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, эмнэлгүүдийн нэрсийг энэ долоо хоногт зарлалаа.
Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдах боллоо. 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт НЭГ УДАА хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм. Та хөтөлбөрт тэнцсэн эмнэлгүүдийн жагсаалтыг улсын хэмжээнд ЭНД дарж, харин нийслэл дэх эмнэлгүүдийн утас, хаягийн мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.
ТУУЛЫН БУРГАСЫГ ХЯДСАН ГЭХ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦУЦЛАВ
Нийслэлчүүдийн ундны усны нөөц Туул голын бургасыг хядсан хэмээн шуугиан тараад байсан Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зохих зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж, мод бутыг устгаж байгаа “Идэр энтернэйшнл” ХХК-ийн үйл ажиллагаа зогсоохыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгаж байна. Мөн “Зүүнбаян Рэфайри” ХХК-ийн үйл ажиллагааг хууль шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоохыг мөн даалгалаа.
Энэ асуудал өнгөрч буй долоо хоногийг хүртэл үргэлжлэв. Учир нь “Зүүнбаян рэфайнери” ХХК энэхүү газарт үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу явуулж буй төдийгүй өнгөрсөн жил үйл ажиллагаа явуулах эрхийг нь зогсоосон, шүүхийн шатанд яваа учраас өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь үргэлжлээгүй атал улс төр хийж байна гэв. Мөн Туул гол дагуу үйл ажиллагаа явуулж буй олон аж ахуйн нэгж байхад ганц өөрсдийнх нь компанийг онцолж байгаа нь улс төржиж байгаа хэрэг гэв.
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД 2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙГААР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ОРОЛЦОНО
Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг үндэсний бүтээн байгуулалт болгон хөгжүүлэх тогтоол гарлаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг цэргийн алба хаагчид барина
Замын барилгын ажлыг дотоодын нөөц буюу цэргийн ангиудаар бариулах бөгөөд тавдугаар сарын 1-нээс эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэв. Өөрөөр хэлбэл Монголын төмөр зам захиалагч, Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгэгчээр ажиллах юм.
Тавантолгой Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замыг Монгол Улс өөрийн хөрөнгөөр барих шийдвэр гаргаснаар нийт 1.2 сая америк долларт багтаан барих бөгөөд гурав дахин бага өртгөөр барих боломж бий болж байгаа аж. Зэвсэгт хүчний жанжин штаб энэ талаар гурван жил судалгаа хийсэн. 1800 цэргийн алба хаагчийг бүртгэнэ. 450 орчим нэгж техник хэрэгсэл шаардана. Хөрөнгийн асуудал шийдэгдсэний дараа тавдугаар сарын 1-нээс ажил идэвхтэй эхэлнэ. Таван рот 30, 30 км зам хариуцахаар төлөвлөж байна. Техник хэрэгслийг түрээслэх буюу худалдан авах бол бүтээн байгуулалтад ажиллах цэргийн албан хаагчдын дундаж цалин 2 сая төгрөг. Яваандаа Монгол Улсад инженерийн байгууламжийн цэргийн анги бүрдэх боломж бий болж байна гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлсэн юм.
ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГАЛТТАЙ ХОЛБООТОЙ 25-НЫ АЖИЛ ЭХЛЭХ ЦАГИЙГ 10.00 БОЛГОВ
Нийслэлд дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан энэ сарын 25-ны өдрийн 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас энэ долоо хоногт мэдээллээ. Ингэснээр ирэх долоо хоногийн пүрэв гарагт ажлын цагийг 10.00 цагаас эхлүүлэх юм.