Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод энэ сарын 20-26-ны өдрүүдэд болно. Жюү жицүгийн ДАШТ өсвөр үе, мастер, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд болох юм.
Энэ сарын 20-ны өдөр өсвөр хүүхдийн жюү жицүгийн фестиваль болох бөгөөд 21-ний өдөр эмэгтэй тамирчид Дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө. Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр өсвөрийн эрэгтэй бөхчүүд Абу Дабигийн дэвжээнд барилдана. Маргааш нь буюу 23-ны өдөр Мастерс тэмцээн, 24-26-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох юм.
АНЭУ-ын Зэвсэгт хучний дээд командлагчийн дэд еренхий шейх Мохаммед бин Зайед Ал Нахъяаны ивээл доор тус наадам, тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жил зуу гаруй орны тамирчид орох урьдчилсан мэдүүлэг байна.
Манай улсаас 70 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор бэлтгэлээ хангаад байна. Ирэх долоо хоногийн пүрэв гарагт манай улсын тамирчид Абу Дабиг зорино. Өнгөрсөн жил манай улсаас олон тамирчин орж, өндөр амжилтыг үзүүлж байлаа.