“Холливүүд Монголд” кино урлагийн фестиваль ирэх тавдугаар сарын -1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.
Уг фестивалийн төслийн ерөнхий нарийн бичгийн дарга, дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр зохион байгуулах багт ажиллахын зэрэгцээ Солонгост болсон LBMA Star Awards олон улсын томоохон наадамд эх орноо төлөөлөн оролцож, Монгол Улсаас анх удаа ”Азийн шилдэг дуучин” шагналыг хүртсэн юм.
Түүний оролцсон "LBMA Star Awards" болон “Холливүүд Монголд” фестивалийн талаар ярилцлаа.
Г.МӨНХБАЯР МОНГОЛ УЛСААС АНХНЫ “АЗИЙН ШИЛДЭГ ДУУЧИН” ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ
Монголоос анх удаа “Азийн шилдэг дуучин” номинацид өрсөлдөөд нэр дэвших эрх олж авсан.
-Солонгост LBMA Star Awards наадамд оролцож “Азийн шилдэг дуучин” шагнал хүртсэнд баяр хүргэе!
-Баярлалаа. Би жил болгон Сөүл хотод болдог LBMA Star Awards соёл урлагийн Азийн наадмын дууны төрөлд оролцлоо. Азийн 20 шахам улс оролцдог наадам.
Монголоос анх удаа “Азийн шилдэг дуучин” номинацид өрсөлдөөд нэр дэвших эрх олж авсан. Орчин үеийн хөгжмийн урсгалд Монголоос түүхэнд анх удаа нэр дэвшиж байгаа үйл явдал юм билээ.
Солонгост очихоос өмнө ялах магадлалтай гурван улсын дуучдын тоонд намайг орсон тухай хэлсэн. Солонгосын KPop одод энэ шагналыг нь түүчихсэн байдаг юм байна. Мөн өмнөх жилүүдэд Солонгос, Хятад, Тайванийн дуучид шалгарч байсан.
-Энэхүү наадамд хэрхэн оролцох болсон талаар ярихгүй юу?
-Өнгөрсөн нэгдүгээр сард би Гүржид болсон олон улсын арга хэмжээнд дуулсан юм. Тэнд байсан солонгос продюсерууд намайг хараад өөрийнхөө материал, дуугаа явуулаач гэсэн санал надад тавьсан. Би тухайн үед их ач холбогдол өгөлгүй материалаа явуулчихсан. Ингээд хоёрдугаар сард надад мэйлээр “Тус наадамд өрсөлдөх чадвар байна гэж үзэж байна” гээд улсаа төлөөлж энэ оролцох санал тавьсан. “Хэрвээ оролцоно гэвэл та өөрийн биеэр ирж дуулах ёстой” гэсэн.
Ингээд саналыг маш баяртай хүлээж аваад явахаар болсон юм. Гол арга хэмжээ болохоос өмнө ярилцлага өгч, зураг авалт хийж, шалгаруулалтад ороод ялагч болж “Азийн шилдэг дуучин” шагналыг хүртлээ.
Би гэр бүлтэй болоод урлагаас хөндийрөөд долоон жил болсон байна. Урлагт хайртай. Урлагт эргэн ирэхдээ маш том сорилттой учирлаа.
Оролцогчид нэг бол солонгос, эсвэл англи хэлээр дуулдаг. Хүндэтгэлийн ёслолын ажиллагааг Азийн 10 улсад шууд дамжуулж, Солонгосын шилдэг одод оролцдог.

Энэ фестивальд оролцсоноор дараа дараагийн залууст шинэ үүд хаалга нээгдэх болов уу гэж бодож байна.
-Шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа юу?
-Төлөвлөж байгаа. Би өнгөрсөн жил эхнэртээ зориулж “Гэрэл” нэртэй дуугаа хийсэн. Хоёр дахь цомгоо уг нь долоон жилийн өмнө эхлүүлээд дуусгалгүй орхичихсон юм. Цацаагүй олон дуу бий. Дотроо юу гэж бодож байсан гэхээр олон улсад гарахын тулд өөрийгөө маш сайн хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Мэдлэг, дуулах ур чадвар, хэлээ сайжруулах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн учраас өнгөрсөн цаг хугацаанд өөрийгөө бэлдэх гэж үзсэн. Тэгээд энэ жил их сайхан боломж гарлаа.
Энэ нь ганцхан надад биш манай улсад цаашдаа орчин үеийн хөгжмийн урсгалын хөгжилд хэрэгтэй болов уу. Тэр үүднээс оролцож байгаа зүйлээрээ урам зориг өгөхийг хүсэж байна. Энэ жил хоёр дахь цомог дээрээ ажиллана. Гэхдээ анхаарч ажиллаж амжихгүй л байна. Аль болох чанартай уран бүтээл гаргахыг эрмэлзэнэ.
-Хажуугаар нь бас “Андра Академи”-даа багшилж байгаа гэсэн?
-Багшилж байгаа. “Андра”-д англи хэл, хувийн хөгжил, бизнесийн сургалтын багшаар ажиллаж байна. Давхар бизнесийн байгууллагуудад консалтингийн зөвлөх үйлчилгээ, сургалтуудыг орж байна. Нэлээн завгүй ажиллаж байгаа.
-Залуучуудад хувь хүний хөгжлийн талаар ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Дунд болон их, дээд сургуульд авч байгаа академик мэдлэг хангалттай өрсөлдөх чадварыг бий болгож чадахгүй байна. Монгол залуучууд дэлхийн бусад орны залуучуудаас дутах юм байхгүй. Гэхдээ тэр түвшинд хүрэхийн тулд цуцалтгүй тууштай дайчин чанар, хүсэл эрмэлзэл маш чухал. Нөгөөтэйгүүр нээлттэй, өргөнөөр сэтгэж байгаарай гэдэг үгийг хэлмээр байна.
Өөрийнхөө хийх ёстой үүрэг хариуцлагыг бүрэн дүүрэн ухамсарлаж, бусдыг хүндэтгэнэ гэдэг оюун санааны хувьд жинхэнэ хөгжиж байгаа хүн болов уу гэж би боддог.
Би саяхан “Дэлхийн эрин” номоо бичиж дуусгасан. Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нийгэмд, тэр дундаа манай залуу үеийнхэнд ус агаар шиг хэрэгтэй. Хувь хүний хөгжлөөс улс орон дэлхийн өрсөлдөөний талбарт ямар байр суурь эзлэх вэ гэдэг шалтгаална. Улс хөгжихийн тулд хүн хөгжих ёстой. Хүн хөгжиж байж гэр бүл төлөвшинө. Гэр бүлдээ хандах хандлага эерэг байснаар тогтвортой байна. Гэр бүл тогтвортой бол улс орон тогтвортой байна.
Хөгжил гэдгийг залуу хүнтэй шууд холбож ойлгох ёстой. Зугаа цэнгэл, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн явцуу үзэл, хэтэрхий замбараагүй харилцаанууд манай ирээдүйг бүрхэг болгож байна. Тиймээс залуу хүн маш хариуцлагатай байх ёстой. Эрх чөлөө гэдэг ухамсарласан хариуцлага юм гэж мундаг хүний хэлсэн үг байдаг. Өөрийнхөө хийх ёстой үүрэг хариуцлагыг бүрэн дүүрэн ухамсарлаж, бусдыг хүндэтгэнэ гэдэг оюун санааны хувьд жинхэнэ хөгжиж байгаа хүн болов уу гэж би боддог.
ХОЛЛИВҮҮДИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭС АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ, ЯМАР АРГА БАРИЛААР АЖИЛЛАДАГ ТАЛААР СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ
-Энэ ажлынхаа хажуугаар “Холливүүд Монголд” фестивальд голлон ажиллаж байна. Наадам зохион байгуулах санаачилга хэрхэн гарсан бэ?
-“Холливүүд Монголд” төслийн удирдагч А.Баярцэцэг гадаадын 14 кинонд тоглосон. Энэ шугамаараа гаднын олон уран бүтээлчтэй холбоо тогтоочихсон хүн. Монголоос тэнд өөрийн гэсэн хүрээллийг тодорхой хэмжээнд бий болгосон уран бүтээлч гэж ойлгодог.
Фестивальд оролцох гол зочин бол Шарлиз Терон, Брэд Питт, Холли Берри зэрэг Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак юм. Энэ хүний бичсэн “The Power of the actor” ном дэлхийн 12 хэл дээр орчуулагдсан байдаг. Энэ номыг монголоор “Дүр бүтээх увдис” хэмээн орчуулж, ирэх тавдугаар сард нээлтийг нь хийхээр төлөвлөсөн.
Номыг орчуулах яриа хэлцлээс “Холливүүд Монголд” фестивалийг зохион байгуулах санаа төрсөн гэж хэлж болно.
Ингээд Холливүүдийн маш өндөр зэрэглэлийн, Оскарын шагналтай найруулагч, зураглаач, өнгө, дуу хувиргагч гэх мэт уран бүтээлчидтэй холбогдож урьсан.
Анх жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббактай холбогдож “Монголд таны бичсэн энэ номыг орчуулж, хэвлүүлэх саналтай байна. Учир нь энэ номын агуулга, ноу-хау нь их хэрэгтэй юм байна” гэсэн санал тавьсан.
Зөвхөн кино уран бүтээлчдэд бус хувь хүний хөгжил талаасаа хүмүүст их хэрэгтэй ном гэж үзээд орчуулах эрхийг авах гэж холбогдоход номын нээлтэд өөрөө ирэх боломжтой гэдгээ хэлсэн юм.
Үнэндээ бид тийм хүлээлттэй байгаагүй. Тиймээс энэ хүний шугамаар мундаг жүжигчидтэй холбоо тогтоож, Монголд ирэх боломжтой уран бүтээлчдийг урихаар болсон.

Яваандаа бид ярилцсаар энэ нь Монгол Улсыг гадаадад сурталчлах том арга хэмжээ болж, манай кино урлаг хөгжихөд түлхэц болох юм байна гэж үзээд маш их ач холбогдол өгч, өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна.
-Фестивалийн хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Олон нийтэд чиглэсэн гурваас дөрвөн төрлийн үйл ажиллагаа болно. Ивана Чаббакийн номын нээлтийн үйл ажиллагаанд тэрбээр илтгэл тавина. Мөн уран бүтээлчдийн чуулга уулзалт болно. Хоёр дахь болон гурав дахь өдрүүдэд давхцсан цагаар нийт 12 төрлийн мэргэжлийн сургалтууд болно.
Нэг хүн зургаан сургалтанд суух боломжтой
Энэ сургалтыг сонирхсон хэн ч оролцох боломжтой. Нэг хүн зургаан сургалтанд суух боломжтой юм. Найруулагч нар найруулагчдын сургалтад, зураглаач зураглаачдын сургалтад гэх мэтчилэн хамрагдах боломжтой.
-Фестивалийн үеэр Cinema Awards шагнал гардуулах ёслол болно гэсэн?
-Манай фестивалийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Өргөө” кино театр 10 жилийнхээ ойг тохиолдуулан хамтран ажиллаж байна. Монгол кино уран бүтээлчдээс шилдгийг тодруулдаг “Cinema awards” шагнал гардуулах ёслол фестивалийн хоёр дахь өдөр Шангри-Лад болно. Гаднаас ирж байгаа томоохон зочдын гараас шилдгээр шалгарсан монгол уран бүтээлчид шагнал гардан авах, хамтдаа улаан хивсээр алхах, нэг арга хэмжээнд оролцох боломж бий болж байна.
Энэ үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа учраас дөрөв дэх өдөр нь уран бүтээлчид манай Ерөнхийлөгчид бараалхана. Манай хаалтын арга хэмжээнд төр засгийн удирдлагууд оролцох байх.
Тав, зургаа дахь өдрүүдэд бид Монголынхоо нүүдэлчин соёл иргэншлийн өв уламжлал, гайхалтай сайхан байгалиа зочдодоо үзүүлж танилцуулах дотоод хөтөлбөртэй.
-“Cinema Awards”-т дан монгол кинонууд өрсөлдөнө гэсэн. Шүүлтийг хэн хийх вэ. Гаднын зочид оролцох уу?
-Кинонуудын дунд олон нийтийн санал хураалтыг явуулаад эхэлчихсэн. 50 хувь нь шүүгчид, 50 хувь нь үзэгчдийн саналыг тусгах юм. Гаднын зочид шүүлтэд оролцохгүй. Тэд зөвхөн шагнал гардуулна.
-Фестивалийн тасалбар 500 мянга болон 1 сая төгрөгийн төлбөртэй юм байна. Энэ хоёрын ялгааг хэлж өгөхгүй юу?
-1 сая төгрөгийн тасалбар авснаар фестивалийн хүрээнд болох нээлтийн болон хаалтын кино, хоёр өдрийн сургалт, улаан хивсний ёслол, хаалтын хүлээн авалт зэрэг бүх арга хэмжээнд оролцох боломжтой.
Гэхдээ хүний тоо хязгаартай. Ойролцоогоор 30-40 хүн л оролцох боломжтой. Хэрвээ оролцохоор бол эрт тасалбараа захиалж баталгаажуулж авах нь чухал. Учир нь нэг удаагийн сургалтад хамгийн ихдээ 40-50 хүн л хамрагдах боломжтой юм.
-Тэгэхээр ихэвчлэн кино уран бүтээлчид сургалтад хамрагдах нь ээ?
-Бид хүссэн хүн болгон хамрагдах боломжтой гэж нээлттэй зарласан. Манай залуучууд их нээлттэй сэтгэдэг болсон учраас дэлхийн өндөр түвшний шилдэг хүмүүс ажлаа хэрхэн төлөвлөдөг, ямар арга барилаар ажилладаг, олон улсад өрсөлдөх чадвар гэж юуг хэлж байгаа талаар тэднээс сонсох боломжтой.
Зөвхөн кино уран бүтээлч, жүжигчид оролцоно гэж хязгаарлахгүйгээр хувь хүний хөгжил талдаа өөрийгөө хөгжүүлье, магадгүй олон улсад гаръя гэсэн, өөрийнхөө төлөө хөдөлмөрлөдөг хүмүүс оролцоосой гэж бодож байна.
-Та бүхний өмнө маш өндөр хариуцлага ирж байна. Гаднын зочид ирнэ гэдгээ баталгаажуулаад хариу ирүүлэхэд маш их баярласан байх?
-Тэгэлгүй яах вэ. Яг үнэнийг хэлэхэд ийм үйл ажиллагаа болох гэж байна гэж хүмүүст хэлэхэд ямар их цагийг нь тулгадаг юм бэ гэсэн шүүмжлэлийг хэлсэн.
-Гаднын зочид уу?
-Үгүй. Монголд хамтарч ажиллаж байгаа байгууллагууд. Бид тэр шүүмжлэлийг ойлгож байна. Гэхдээ энэ хэлэлцээр өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн. Бид холбоо тогтоож, маш их хэлэлцээрүүд хийсэн. Тэр хүмүүс нэгээс хоёр жилээр ажлаа төлөвлөсөн байдаг учраас ажлын хуваарьт нь тохируулна гээд их ажил болсон л доо.
Олон нийтэд бид албан ёсоор зарлахын тулд зочид маань ирнэ гэдгээ баталгаажуулсан байх ёстой байсан. Аравдугаар сараас эхэлсэн хэлэлцээр явсаар байгаад гуравдугаар сарын 1-нд хамгийн сүүлийн зочин эцсийн байдлаар хариугаа өгсөн. Ингээд зочдын ажлын төлөвлөгөөгөөр тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд боломжтой гэж санал нэгтэйгээр хариу ирсэн учраас тэр цагийг сонгосон юм.
Бид хойшлуулъя гэж бодсон ч боломж гэдэг бол гялбаад өнгөрдөг гэрэлтэй адил маш богинохон үзэгдээд өнгөрдөг. Тэр боломжийг бид алдах ёсгүй юм байна гээд зориглоод ажилдаа орсон. Одоо салбартаа мэргэшсэн 50 гаруй залуус нэгдээд Монголдоо өндөр түвшинд хүрсэн, цаашдаа томоохон кино наадам болгох зорилготойгоор ажлаа эхлүүлээд байна.
НИКОЛАС КЭЙЖ, ФРЭНСИС ФОРД КОППОЛА НАР ДАРААГИЙН "ХОЛЛИВҮҮД МОНГОЛД" ФЕСТИВАЛЬД ИРНЭ ГЭДГЭЭ АЛБАН ЁСООР ХЭЛСЭН
-16 зочноос 13 нь ирэх нь тодорхой болоод байна. Нууц биш бол үлдсэн гурван зочныг хэлж болох уу? Баталгаажуулаагүй хүмүүсийн дунд жүжигчин Николас Кэйжийн нэр байсан.
-Одоогоор гурван зочны нэрийг нууцалж байна. Николас Кэйж дараагийн наадамд ирнэ гэдгээ албан ёсоор хэлсэн. Энэ жил саяхан Оскарын шагнал хүртсэн “Greenbook” киноны найруулагчтай шинэ киноны ажилд орчихсон байгаа юм билээ. Киноны зураг авалт нь ид таарсан учраас энэ удаад боломжгүй байна гэсэн.
“Монгол Улсад ирэх маш их хүсэлтэй байна. Энэ сайхан арга хэмжээнд урьсан явдалд баярлалаа “ гэж мэйлээр хариу өгсөн.
Монголчуудын хамгийн сайн мэддэг “Game of Thrones” киноны найруулагч Дэвид Петрарка гээд итали найруулагч мөн ирнэ. Энэ кино зургаан найруулагчтай. Оргүй хоосноос яаж ийм гайхамшигтай контентыг бүтээж болдог вэ гэдгийн нэг тод жишээ. Түүнийг найруулна гэдэг маш том чадвар шаардсан ажил.
Ийм чадварлаг найруулагч Монголд ирэх гэж байна. Энэ боломжийг ашиглаж түүний мэдлэг ур чадвараас нь суралцаж, Монголдоо шингээгээд авах юм сан гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна.
Фрэнсис Форд Коппола мэйлдээ өөрийгөө “Descendant of Chinggis Khaan” буюу ”Чингис хааны үр удам гэж ойлгодог” гэж бичсэн байсан
Мөн Оскарын шагнал буюу Америкийн кино академид санал өгөх эрхтэй оролцдог Америкийн зураглаачдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч ирж байгаагаараа онцлогтой.
Алдарт “Apocalypto” киногоороо нэрд гарсан жүжигчин Руди Янгбладыг дурдахгүй байж болохгүй.
Түүнчлэн Box Office-ийг тэргүүлсэн ”Crazy rich Asians” киноны продюсер Тим Коддингтон, “Мулан” киноны кастингийн директор буюу кинонд ямар жүжигчин тоглуулах вэ гэдгийг шийддэг Попинг Аувеун зэрэг хүмүүс ирнэ.
Мөн 2016 онд “Blade Runner” киногоороо Оскарын шагнал хүртсэн герман гаралтай, өнгө хувиргагч Йохим Зелл хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн. Энэ мэтчилэн бид аль болох салбар бүрээс мэргэжилтнүүдийг урьж оролцуулахаар төлөвлөж байна.
-“Загалмайлсан эцэг” цувралын найруулагч Фрэнсис Форд Копполагийн нэр бас байсан. Ирэх эсэх нь тодорхой болсон уу?
-Фрэнсис Форд Коппола болон Николас Кэйж хоёр нэг овогтой ах дүүс. Николас Кэйж Коппола гэдэг ч Николас Кэйж нэрээрээ алдартай. Фрэнсис Форд Коппола Холливүүддээ “Загалмайлсан эцэг” гэдэг хочтой, домогт найруулагч хүн.
Тэрбээр энэ жил 80 насыг зооглож байгаа юм билээ. Урилгаа явуулсан байсан учраас саяхан төрсөн өдөр нь болоход бид албан ёсоор төрсөн өдрийн мэндчилгээ илгээсэн. Мэйлдээ бүр өөрийгөө “Descendant of Chinggis Khaan” буюу ”Чингис хааны үр удам гэж ойлгодог” гэж бичсэн байсан. “Тийм учраас би заавал Монголд очно. Энэ жил нааш цааш их явсан. Нас өндөр гарсан учраас их явдалдаа их ядардаг болсон байна. Тиймээс дараагийн фестивальд Николас Кэйжтэй хамт заавал очно” гэж хариулсан байсан.
Энэ фестивалийг хоёр жил тутам зохион байгуулна гэсэн алсын хараатай байгаа. Тиймээс энэ жилийн арга хэмжээнийхээ далимд дараагийн удаад оролцох зочдоо баталгаажуулаад явж байна гэсэн үг. Тэр дунд “Birdman” киногоороо шилдэг эрэгтэй дүрийн Оскарын шагнал хүртсэн жүжигчин Майкл Китон дараагийн удаа заавал ирнэ гэдгээ хэлсэн.
Цаашдаа наадмын цар хүрээ улам өргөжиж, нэр хүнд нь олон улсад өсөх байх гэсэн өөдрөг үзлээр харж байна.
Хятадын Хуашань ууланд “Аватар” киноны зураг авалтыг хийсний дараа “Аватар” аялал бий болж, тухайн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын салбарын орлого 35 хувиар өссөн үзүүлэлт тухайн үед гарсан байдаг.
-Наадмын ерөнхий ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
-Бид дор бүрнээ салбараа хөгжүүлж байж Монгол Улс маань хөгжинө. Тэр талаас нь бодвол олон улсдаа Монгол Улсаа сурталчлан таниулах томоохон тавцан бий болгоно гэдэг хамгийн том ач холбогдолтой. Хоёр жилдээ нэг удаа олон улсын анхаарлыг кино урлагаар дамжуулж татах зорилготой.
Нөгөөтэйгүүр аялал жуулчлал, кино урлаг хоёр салшгүй холбоотой. Жишээ нь, Хятадын Хуашань ууланд “Аватар” киноны зураг авалтыг хийсний дараа “Аватар” аялал бий болж, тухайн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын салбарын орлого 35 хувиар өссөн үзүүлэлт тухайн үед гарсан байдаг.
“Бөгжний эзэн” киноны зураг авалтыг Шинэ Зеландад хийсний дараа тухайн бүс нутгийг сонирхох сонирхол асар их нэмэгдсэн. “Game of thrones” киноны зураг авалтыг хийсэн Хорват улсын цайз, арлаар аялах гэх мэтчилэн аялал жуулчлалын салбарт нь үргэлж өсөлт гарч байдаг.
Манай улсад ч бас тийм нөлөөлөл авчраасай гэж хүсэж байна.
Хоёр дахь том ач холбогдол нь ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилготой. Газар ухаж сэндийчээгүй ч баялаг бий болгож байгаа гэдэг утгаар ногоон эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг. Цэвэр оюун санааны өрсөлдөөн юм. Бид хэдий чинээ оюун ухаанаараа өрсөлдөж, бодож сэтгэж чадна тэр хэрээр дэлхий дахины анхаарлыг татаж чадна.
Түүнчлэн манай кино урлагийн салбар дараагийн шатанд гарч хөгжихөд чиглэгдсэн түүхэн арга хэмжээ болж чадах байх гэдэгт бид эргэлзэхгүй байна.
-Монголд гаднын уран бүтээлчид кино зураг авах нөхцөл нь ямар вэ. Ямар хүндрэл бэрхшээл гардаг юм бол?
-Жишээ нь, “Марко Поло” киноны тулаантай хэсгийн зураг авалтыг Казахстанд хийсэн юм билээ. Энэ киноны продюсер Тим Коддингтон Монголд ирнэ. Тэрбээр өмнө нь Монголд ирж байсан гэсэн. “Уг нь Монголын эзэнт гүрний тухай гардаг энэ киноны зураг авалтыг Монголд авах боломж байсан юм байна. Үнэндээ танай улстай холбоо сүлбээ байхгүй, олон улсад бас судлагдаагүй газар учраас Казахстанд зураг авсан” хэмээн тэрбээр хэлсэн байсан.
Тиймээс Төв Азид, хоёр их гүрний дунд оршдог энэ улс ямар соёлтой, юу агуулж байдаг, ямар нөөц бололцоотой вэ гэдгийг дамжуулж харуулахыг хүсэж байна.
Өмнө нь дэд бүтэц хөгжөөгүй гэж ярьдаг байсан. Гэвч Казахстанд яг л Монголтой ижил хээр талд майхнаа бариад, зочид буудал, өндөр зэрэглэлийн зоогийн газаргүй нөхцөл байдалд “Марко Поло”-гийн зураг авалтыг хийсэн юм билээ. Тэгэхээр бидэнд өөрсдийгөө голохоос илүүтэй шийдлийг гаргахад анхаарах нь чухал гэж харж байна.
-Монголд зураг авахад хууль эрх зүйн орчин нь ямар байдаг вэ? Гаалиар тоног төхөөрөмжөө оруулж ирэхээс эхлээд асуудалтай тулгардаг тухай дуулж байсан юм байна.
-Кино урлагийн тухай хууль Монголд байдаггүй. Хуулийн төсөл боловсруулагдаад явж байгаа юм билээ. Манай арга хэмжээг Засгийн газраас дэмжиж байгаа. Тэр шугамаар бид мэдээлэл авсан.
Монгол Улсад зураг авахад бүрдүүлж өгөх ёстой гол таатай орчны нэг бол татварын хөнгөлөлт юм.
Олон улсын жишгийг харахад киноны тухай хуультай байдаг. Хамгийн чухал зохицуулалт нь санхүү буюу татварын орчин. Жишээ нь, түрүүн хэлсэнчлэн Монголд байхгүй тоног төхөөрөмжийг аваад ороод ирэхэд татвар авахгүй байх. Авсан ч хөнгөлөлттэй байх гэх мэт заалтуудыг тусгаж өгөх хэрэгтэй болов уу.
Олон улсад нийт төлсөн татварын 30-40 хувийг буцааж олгодог жишиг байна. Татварын тодорхой хувийг буцаан олгодог улсуудад кино баг зураг авах сонирхол нэмэгдэнэ. Тухайн улсдаа гаднаас их хэмжээний валют оруулж байна. Тиймээс гаднаас Монгол Улсад зураг авахад бүрдүүлж өгөх ёстой гол таатай орчны нэг бол татварын хөнгөлөлт юм.
“Crazy rich Asians” кино 48 сая доллараар бүтээд эргээд 950 сая доллар олсон байсан. Тэгэхээр цаашдаа магадгүй Засгийн газраас киноны зардлыг зоригтой шийдэж чаддаг болбол үргүй зардал гэж бодохоос илүү олон улсад амжилттай байвал оюуны асар их уурхай олборлолт болох боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай томоохон бизнес эрхлэгчид ч мөн адил киног эдийн засгийн ач холбогдол талаас нь хараасай гэж хүсэж байна. Нөгөөтэйгүүр ганцхан Монголд гэж битгий хараасай, олон улсад гарах боломжтой гэж өргөнөөр хараасай гэж бодож байна.
ХОЛЛИВҮҮДИЙН ЗОЧДОД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭЭР УРИЛГА ИЛГЭЭСЭН
-Маш өндөр төсөвтэй зохион байгуулж байгаа энэ фестивалийг байгууллагууд хэрхэн дэмжиж байна вэ?
-Үнэндээ хувийн хэвшлийнхэн бидэнд маш их тусалж байна. “Өргөө” кино театр, “Хөх тавилан“ киноны баг, “Монголын маркетингийн холбоо” гэх мэт олон байгууллагын маш том баг, санхүүгийн дэмжлэгтэйгээр энэ ажил урагшилж байна. Мөн зохион байгуулалт талаас Гадаад харилцааны яам оролцож байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч чухал ач холбогдолтой гэдгийг ойлгож наадмыг дэмжиж ивээлдээ авсан. Ерөнхийлөгч өөрийн нэрээр дипломат шуудангаар урилгуудыг илгээж, тухайн зочдод хүндэтгэл үзүүлсэн нь бидний ажилд их тус болсон.
-Төслийн удирдагч, жүжигчин А.Баярцэцэг Холливүүдийн 14 кинонд тоглосон гэсэн. Гэтэл энэ талаар мэддэг хүн маш цөөн байна. Миний мэдэхээр “Марко Поло”, Стивен Сигалын “Attrition” кинонууд байна.
- Холливүүдийн түвшинд үнэхээр гарч ирж өрсөлдөх чадвартай жүжигчин бол яах аргагүй А.Баярцэцэг мөн. Хэл, уран чадвар, нас залуу гээд олон талаараа боломжтой. Мөн А.Баярцэцэг өөрөө их дайчин эмэгтэй. Зомбитой кинонд хүртэл тоглосон юм билээ.
Аливаа төсөлд менежментийн баг маш чухал байх ёстой. А.Баярцэцэг гаднын ийм олон кинонд тоглосон холбоо харилцаагаараа дамжуулж зочидтойгоо холбогдсон.
Би киноны талаар тийм гүнзгий сайн мэдэхгүй ч энэ төсөлд мэргэжлийнхээ дагуу менежментийн талаас оролцож байна. Энэ арга хэмжээгээр бид мэдлэгийг маш сайн импортолно.
Эргүүлээд тэрүүгээр дамжуулж дэлхийн хэмжээний уран бүтээлч бий болгох, тэр замыг засах гэх мэт олон талын ач холбогдолтой гэж харж байна. Харилцаа холбоог өргөжүүлж, Монголыг тоодог болно гэдэг их чухал. Бидний үеийн залуучуудад дэлхий тийм хол биш болсон, хүн өөрийгөө олон талаар хөгжүүлэх хэрэгтэйг, нээлттэй том сэтгэх цаг үе ирж байна гэдгийг ойлгуулахыг хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.