“Rio Tinto” групп АНУ-ын Аризона муж дахь "Resolution Copper” төсөлд нэмэлтээр 302 сая ам.долларын хөрөнгө оруулалт баталлаа.
Энэхүү төсөл хэрэгжиж, уурхайн үйл ажиллагаа бүрэн хүчин чадлаар явагдвал АНУ-ын зэсийн эрэлтийн 25 орчим хувийг хангах хэмжээний нийлүүлэлт хийх боломжтой юм байна. Мөн шууд болон шууд бусаар хэдэн мянган ажлын байр болгох бололцоотой аж. “Rio Tinto” групп шинэ хөрөнгө оруулалтаа нэмэлт өрөмдлөгийн санхүүжилт, хүдрийн биет илрүүлэх судалгаа, мөн дэд бүтцийн сайжруулалтад зарцуулах юм байна. Мөн үүний зэрэгцээ төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл авах ажлыг төгсгөлийн шатанд оруулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ажээ.
М.Золбоо| @Manlaizolboo