"Улс орнуудын Сангийн яам болон Төв банкнууд эдийн засгийн өсөлтийг дэмжих шуурхай арга хэмжээ авахад бэлэн байгаа"-г Олон Улсын Валютын Сангийн хамтарсан мэдэгдэлд тусгасан байна.
Олон Улсын Валютын Сангийн 189 гишүүн улсыг хамруулсан Олон улсын мөнгө, санхүүгийн хорооноос гаргасан хамтарсан мэдэгдэлд “Дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 оноос эргээд тогтворжих төлөвтэй байгаа ч өсөлтийг сааруулах эрсдэлүүд байсаар байгаа”-г анхааруулжээ. Тулгарсан гол эрсдэлүүдээр худалдааны маргаан, бодлогын тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэл, санхүүгийн орчны зохицуулалт чангарсан, өрийн түвшин түүхэн дээд хэмжээнд хүрсэн, санхүүгийн эрсдэл нэмэгдсэн зэргийг нэрлэж байна.
Олон Улсын Валютын Сангаас хагас жилийн өмнөх уулзалтаараа “Хэдий эдийн засгийн өсөлт улс орнуудад харилцан адилгүй байгаа ч өсөлт өндөр үзүүлэлттэй хэвээр байна” гэж мэдэгдэж байсан юм. Үүнтэй харьцуулахад энэ удаагийн мэдэгдэл нь илүү сэрэмжлүүлсэн, анхааруулсан өнгө аяс давамгайлсан байна.
Үүнээс өмнө Олон Улсын Валютын Сангийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгийг санхүүгийн хямралаас хойш байгаагүй доод түвшинд хүргэж бууруулаад байна. Тус байгууллагын тэргүүн Кристин Лагард “Бодлого тогтоогчдыг нүдийг нүдээр гэсэн тарифын бодлогоос авхуулаад өөрсдийгөө хорлох зүйл хийхгүй байх”-ыг анхааруулжээ.
Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард “Улс орнууд худалдаанаас харилцан ашиг хүртэх хэрэгтэй. Тулгарсан асуудлыг эн тэргүүнд Дэлхийн худалдааны байгууллагын түвшинд шийдвэрлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, үндэсний хэмжээнд улс орнууд үүнд анхаарч худалдаанаас орхигдохгүй байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Өсөлтийн төлөвт олон хүчин зүйлс нөлөөлж байна. Улс орнуудад тулгарсан сорилтууд харилцан адилгүй. Их Британийн эдийн засгийн өсөлтөд гэхэд л BREXIT нөлөөлж байна. Аргентин гэхэд тун хүнд нөхцөлөөс эргэн сэргэж байна. 2018 оны сүүлээр улс орнуудын тодорхойлсон мөнгөний бодлогын чиглэл бас нөлөөлж байна. Гэхдээ хэрэв худалдааны маргааныг шийдвэрлэвэл өсөлтийн төлөвийг 3.3 хувиас 3.6 хувь болгоход томоохон түлхэц болох болно” гэж мэдэгдлээ.
Бодлого тогтоогчид “Худалдааны дайн”-д нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа төдийгүй эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдүүлэхэд чөлөөт, шударга, харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй гэж онцолж байна.
Дэлхийн эдийн засгийн байдал эгзэгтэй байгаа энэ үед худалдааны маргаанаас авхуулаад асуудлуудыг хурцатгаж, нөхцөл байдлыг дордуулахгүй байхыг Олон Улсын Валютын Сан анхаарууллаа. Тус байгууллагын тэргүүн дэд захирал Дэвид Липтон “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр "Дэлхийн эдийн засаг эрсдэлтэй байгаа энэ үед улс орнууд болгоомжтой байх хэрэгтэй" гэж онцолжээ. Түүнчлэн тэрбээр "Улс орнуудын мөнгөний бодлого, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт цаашид хэрхэх зэрэг нь тодорхойгүй байгаа энэ үед бодлого төлөвлөгчид нөхцөл байдлыг хурцатгахаас зайлсхийх хэрэгтэй" гэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн онд тарифын бодлогоо чангатгаж эхэлснээс хойш Олон Улсын Валютын Сан худалдааны маргааныг дэлхийн эдийн засагт тулгарсан гол эрсдэл хэмээн удаа дараа анхааруулж ирсэн юм. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан есөн сар үргэлжилж байна. Талууд энэхүү маргаанаа эцэслэх хэлэлцээрт хүрсэн ч АНУ БНХАУ-ын импортод ногдуулсан тарифаа 2020 он хүртэл үргэлжлүүлж магадгүй байгаа ажээ. Түүнчлэн “Boeing”-д олгож буй татаасны хариуд Европын Холбоо АНУ-ын 11.5 тэрбум ам.долларын импортод тариф ногдуулж, хариу арга хэмжээ авч магадгүй байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN