Рашаантын постын дээврийг мөргөж, эвдсэн осол гарлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-04-15 10:42 GMT+8

Өчигдөр 17.00 цагийн орчим Рашаантын төлбөр хураадаг постын дээврийг North benz маркийн автомашины жолооч мөргөж эвджээ. Пост өндрийн заалттай ч ийнхүү өндрийн хязгаарыг зөрчин, осол гаргажээ.

Уг пост Зам тээвэр хөгжлийн төвийн харъяа бөгөөд постын дээврийг мөргөсөн ослыг Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Уг постоор тээврийн хэрэгсэл хэвийн зорчиж байгаа бөгөөд ослоос үүдсэн зардлыг жолооч барагдуулна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ