Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос тус холбооны Анхдугаар их хурлын талаар мэдээлж байна. Энэ сарын 27-нд болох их хурлаар тус холбооны Ерөнхийлөгчийг сонгох юм байна.
Холбоо байгуулах ажлын хэсгийн ахлагч Н.Ариунболд: Үндэсний их баяр наадмын тухай хуулийг 2003 онд баталж, 7 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ хуулийн хурдан морины уралдааны хэсэгт огт нэмэлт өөрлчлөлт ороогүй. Иймд 16 жилийн өмнө баталсан хууль одоогийн харилцааг зохицуулж чадахгүй байна. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг ахалж, ажлын хэсгийн гишүүд нэг удаа хуралдсан. Бид хуулийн төсөлд дараах нэмэлтийг оруулах хүсэлтэй байна:
- Баяр наадмыг зохион зохин байгуулах хорооны гишүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг байх, уяачдад учруулсан хохирлыг буруу шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүд төлөх ёстой юм.
- Морь унах чадамжгүй хүүхдээр морь унуулснаас хүүхэд ойчин, морь хадуурдаг. Иймд уяачид ч хариуцлага хүлээх механизмыг шинэ хуулийн төсөлд тусгах нь зөв юм.
- Унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалахын тулд даатгалын нөхөн төлбөрийг нэмэх,
- Үндэсний их баяр наадам гэлтгүй дүүргийн, нийслэлхийн гэх мэт бүх шатны уралдаанд зөвхөн монгол адууг уралдуулан, монгол дархлааг хадгалан үлдэх,
- Уралдааны дараа ч морины үүлдэрлэг байдлыг дахин тогтоох, энэ үйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд ил тод харуулах, хэн яаж тогтоож байгааг үзүүлдэг байх,
- Унаач хүүхдийн насны доод хязгаар 7 нас байгааг нэмэхгүй байх. Учир нь тухайн хүүхэд хэдэн настай байх нь гол асуудал биш юм. тухайн хүүхэд 4-5 настайгаа морь унасан буюу тодорхой туршлага хуримтлуулсан байх нь илүү чухал. 7-гоос дээш настай хүүхэд хурдан морь унахад хэцүү. Унаач хүүхдийн аюулгүй байдалд тухайн газрын байршил, цаг агаар ч мөн нөлөөлдгийг авч үзэх.
- Морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр ялгаж уралдуулах зэрэг юм.