“Volkswagen” компани “Tesla”-ийн “Model X”-тэй өрсөлдөх спорт загварын цахилгаан автомашинаа танилцууллаа.
“ID. Roomzz“ хэмээх энэхүү SUV загварыг 2021 оноос эхлэн худалдаалахаар төлөвлөсөн байна. Суудлын бүрээс нь алимын шүүс хийх технологийн хаягдлаас бүтсэн хиймэл арьс гэдгээрээ онцлог ажээ. БНХАУ агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор автомашин үйлдвэрлэгчдийг хосолмол хөдөлгүүртэй автомашиныхаа тоог нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм.
“Volkswagen”-ийн хувьд 2028 он хүртэл 70 шинэ загварын бүрэн цахилгаан автомашин танилцуулахаар төлөвлөжээ. Ирэх онд БНХАУ-д 400 мянган цахилгаан автомашин борлуулахаар тооцоолсон байна.
Б.Төгсбилиг | @TugsbiligB