Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн Дэвжээнээс санаачлан зохион байгуулдаг барилдааны дөрөвдүгээр сарын ээлжит барилдаан боллоо.
Өлзийт сумын нэрэмжит энэхүү барилдаанд улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сангисүрэн, Л.Батзориг, Ц.Чимэддорж нарын тэргүүтэй 52 бөх хүч сорив.
Өлзийт сумын харьяат, улсын начин Лутын Батзориг даваа бүрд мэхээ даалгасаар зургаа даван түрүүлэв. Уянга сумын харьяат, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга тав даван, дэвжээнийхээ барилдаанд долоо дахь удаагаа үзүүрлэлээ. Их шөвөгт улсын начин Батмөнхийн Сангисүрэн, аймгийн арслан Жаалаагийн Наранбаатар нар шалгарав.
Тус дэвжээний бөхчүүдийн ирэх сарын барилдааныг Баруунбаян-Улаан сумын нэрэмжит болгон зохион байгуулахаар тогтлоо. Өлзийт сумын нэрэмжит барилдааны оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. Х.ГАНТУЛГА у.х - гоцлов
2. Б.САНГИСҮРЭН у.н - Н.Загархорол а.н
3. Л.БАТЗОРИГ у.н - О.Бундхорол а.з
4. Ц.ЧИМЭДДОРЖ у.н - Г.Пүрэвдорж а.н
5. Ж.НАРАНБААТАР а.а - Ж.Бямбадонид а.н
6. О.Наранбаатар а.а - Т.ИДЭРДОРЖ а.х
7. Б.ЛХАГВАДОРЖ а.а - М.Даваасүрэн а.з
Дөрвийн даваа
1. Х.ГАНТУЛГА - Т.Идэрдорж
2. Б.САНГИСҮРЭН - гоцлов
3. Л.БАТЗОРИГ - Б.Лхагвадорж
4. Ц.Чимэддорж - Ж.НАРАНБААТАР
Тавын даваа
1. Х.ГАНТУЛГА - Ж.Наранбаатар
2. Б.Сангисүрэн - Л.БАТЗОРИГ
Зургаагийн даваа
1. Х.Гантулга - Л.БАТЗОРИГ
Т.Түмэндэмбэрэл