Өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын зөвлөл хуралдаж, дараах асуудлыг хэлэлцжээ.
Нэгдүгээрт 2018 онд нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлд 136 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвслөснөөс биелэлт 32.3 хувьтай байна. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйн хугацаа үлдээд байхад энэ нь дэндүү хангалтгүй байна гэдгийг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлж байна.
Тэрбээр “Эрх баригчид сандал, суудал ярьсаар өнөөдрийг хүрлээ. Эдийн засгийн бодлого чиглэлээр инфляцийг 8 хувиас дээш гаргахгүй гэж байсан ч өнөөдөр Улаанбаатарт 9 хувь даваад байна. Инфляцийн төвшин ийн нэмэгдэж байгаа нь иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байна. Хаврын чуулганаар эдийн засгийн байдлыг хөрсөн дээрээ бууж ажиллахгүй бол эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна” гэсэн юм.
Мөн төмөр замын асуудал маргаантай байгаа бөгөөд УИХ-ын 73-р тогтоолд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг нэн тэргүүнд барина гэсэн ч өнөөдрийг IPO гаргаагүй байна. Өнөөдөр нүүрсний үнэ өндөр байгаа учраас нөхцөл байдал боломжийн байгаа хэдий ч нүүрсний үнэ унахад ямар эрсдэл үүсэхийг эрх баригчид тооцоолохгүй байна гэв.
Хоёрдугаарт С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Түр хороо байгуулахыг АН-ын зөвлөл зарчмын хувьд дэмжиж байгаа хэдий ч эрүүдэн шүүсэн гэх дуулианаар хэргийг замхруулах, булзайруулах вий гэсэн болгоомжлол байгаа гэдгээ хэлж байна.
Хэргийг эрүүдэн шүүсэн нэрээр замхруулах гэж байгаа бол АН үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд санал, дүгнэлт гаргах болно гэв.
С.Зоригийг хөнөөсөн хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг дуулиан болгож ардуур нь зохион байгуулалттай зүйлс хийдэг гэдгийг ч Д.Эрдэнэбат хэлж байна. Тиймээс С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлахыг удаа дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид удаа дараа хүргүүлээд байгаа аж.
Мөн АН-ын зөвлөл сөрөг хүчингүй парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чадамжаа алдаж буй бөгөөд асуудлыг хөндвөл эсрэг байр суурьтай байх болно гэдгээ мэдэгдлээ.