“Ган гүүр 2019” улсын уралдаан Техник технологийн дээд сургуульд /ТТДС/ өчигдөр явагдаж шилдэг оролцогчдоо тодрууллаа.
Тус уралдааныг Монгол Улсын их дээд сургуулиудад Барилга, авто зам, гүүрийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд 2017 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд “Азийн ган гүүр” тэмцээний дүрмийн дагуу зохион байгуулдгаараа онцлогтой ажээ.
Энэ жил “Ган гүүр 2019” улсын уралдааныг ТТДС-ийн 35 жил, ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.
Уг уралдааны зорилго нь Барилгын инженерийн хөтөлбөрөөр сурч буй оюутнуудын онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлэхэд оршино. Түүнчлэн бүтээлчээр сэтгэх, инженерийн байгууламжийн загварыг гаргах, турших замаар мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйд тэмүүлэх, ирээдүйн инженерүүдийг бэлтгэн гаргахад түлхэц болохуйц мэргэжлийн уралдаан гэдгээрээ онцлогтой юм.
Техник технологийн дээд сургуулийн Дэд захирал М. Сэргэлэн:
“Техник технологийн дээд сургууль нь хийнгээ суралцах зарчим буюу CDIO /conceive-бодож сэтгэх, design-төлөвлөж загварчлах, implement-туршин хэрэгжүүлэх, operate-ажиллуулан ашиглах/ зарчмыг сургалтанд ашигладаг.
Их, дээд сургуулиуд лекц дагнан орж, танхимын сургалт голчилдог ч инженерийн сургалтыг заавал практикаар бататгах ёстой. Тиймээс дунд сургуулийн сурагчдын инженерингийн мэргэжил сонирхох сонирхлыг татах, цаашлаад улс орны бүтээн байгуулалтад оролцох инженерүүд бий болоосой гэсэн зорилгоор энэ тэмцээнийг зохион байгуулж байна” гэлээ.
Тус уралдаанд оролцогч багууд төсөөлөх, тооцох, бэлтгэх, илтгэх, угсрах, төсөв хийх тус тусын үүрэг бүхий зургаан оюутны бүрэлдэхүүнтэй байх бөгөөд нэг гишүүн нь багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэдэг.
Энэ удаагийн Ган гүүр тэмцээнд
- ТТДС-ийн Төгс хүч-2
- ТТДС-ийн Бүтээгч Монгол-2
- ШУТИС-ийн БАС-ийн “Аравт 3S”
- ШУТИС-ийн БАС-ийн Масткад 1
- ШУТИС-ийн БАС-ийн Масткад 2
- ШУТИС-ийн БАС-ийн Тронс
- Хүрээ дээд сургуулийн Инфинити
- ШУТИС-ийн БАС-ийн Тийм грит
- ШУТИС-ийн МТС-ийн Металлика гэсэн нийт есөн баг оролцож мэдлэг чадвар, оюун ухаанаараа өрсөлдлөө.
Багууд загвараа өөрсдөө гаргаж, түүний дагуу материалаа сонгоод тооцооллоо хийж, 4.5 м урттай, 0.5 м өргөнтэй бэлтгэсэн ган гүүрээ 30 минутын хугацаанд угсардаг байна. Ингээд шүүгчид 50-60 кг гүүрэн дээр 400 кг ачаа тавьж шалгадаг бөгөөд дараах зургаан төрлийн үзүүлэлтээр үнэлж дүгнэжээ. Үүнд:
- Угсралтын өртөг
- Бүтээцийн өртөг
- Нийт өртөг
- Гоо зүй
- Илтгэл /Гүүрээ хэрхэн төлөвлөж, хэрхэн гүйцэтгээд, үр дүн нь ямар гарах вэ гэдгийг таамаглаж илтгэлээ урьдчилан тавьдаг. Дараагийн өдөр нь угсарч туршдаг байна/
- Хотойлтын урьдчилсан тооцоо гэсэн үндсэн зургаан үзүүлэлтээр шалгаруулалтаа явуулж, нийт үнэлгээгээр байр эзлүүлнэ.
Тэмцээнд урьдчилсан байдлаар сургууль тус бүр дээр шалгаруулалтаа явуулаад сургуулиас шалгарсан багуудаа улсын уралдаанд оролцуулдаг ажээ.
Мөн нэгдүгээр байранд шалгарсан баг “Азийн ган гүүр” тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Техник технологийн дээд сургуулийн Ерөнхийлөгч, гавъяат барилгачин Б.Нэмэхбаатар:
“Монголын их, дээд сургуулиуд ихэвчлэн онол заадаг учраас ажил дээр гарахад дадлага туршлага их дутмаг байдаг. Энэ тэмцээнээр оюутнууд өөрсдөө гар бие оролцож туршилт хийж байна.
Ингэхийн тулд тооцооллоо хийж, судалгааны ажлаа давхар хийнэ. Инженер хүн онол, практикийн өргөн мэдлэгтэй байх ёстой. Хүүхдүүдийг инженер болох сонирхолтой болгох, техник сэтгэлгээг нь хөгжүүлэх цаашлаад инженерийн боловсон хүчин бэлтгэн гаргах зорилго агуулснаараа ач холбогдолтой тэмцээн болж байна” гэлээ.
Тэмцээний шалгаруулалтын дүнд:
Тэмцээнд оролцсон нийт 9 багаас нийлбэр дүнгээр:
- 1-р байрыг ШУТИС-н БАС-н Aравт– 3S баг
- 2-р байрыг ШУТИС-н БАС-н Tийм Грит баг
- Шилдэг гоо зүйтэй гүүрийн төрлөөр ТТДС-ийн Бүтээгч Монгол-2 баг тус тус эзэллээ.
“Ган гүүр 2019” уралдааны дэмжигч байгууллагаар Монголын Барилгын Инженерүүдийн холбоо, Япон улсын барилгын инженерүүдийн холбооны Монгол дахь салбар, Эрдэнэт үйлдвэрийн барилга засварын цех ажилласан юм.