УЕП-ЫН орлогчид нэр дэвшигч С.Алиманцэцэг: Манай дүү хүн гэмтээсэн хэрэгт холбоогүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-04-15 17:11 GMT+8

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар Улсын ерөнхий прокурорын орлогчийн томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийж байна.

Хугацаагаар эрэмбэлж харах :
17:10 2019-04-15

18 хүн асуулт асууна. "Монголын эрдэмтдийн зөвлөл"-ийн тэргүүн н.Түвдэнбалжир прокурорын удирдлагууд гэмт хэрэг гарсан хойно биш өмнө нь урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Мөн Монголбанкыг хууль зөрчиж байна гэсэн бөгөөд удирдлагуудыг нээлттэй хэлэлцүүлэгт оруулж өгөөч гэж хүсэв. 

"Хараат бус захирлуудын зөвлөл"-ийн тэргүүн н.Дашзэвэг "УЕП орлогч нарынхаа хамт амралтын өдрүүдэд иргэдтэй уулзаж бай. Хуучин прокуроруудын хаасан хэргийг хүсэлт гаргавал нээх хэрэгтэй" гэлээ.

УЕП-ЫН ОРЛОГЧИД НЭР ДЭВШИГЧ С.АЛИМАНЦЭЦЭГ: МАНАЙ ДҮҮ ХҮН ГЭМТЭЭСЭН ХЭРЭГТ ХОЛБООГҮЙ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар Улсын ерөнхий прокурорын орлогчийн томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийж байна.

Хэлэлцүүлэгт ТББ, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 93 хүн оролцож санал, асуулт тавилаа. Тэдний дундаас "Дархан Монгол нэгдэл" ТББ-ын удирдах зөвлөлийн тэргүүн Д.Даш Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч С.Алиманцэцэгээс дараах асуултыг асуув.

Тэрбээр "Таны дүү төрсөн дүү. ТЕГ-т ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан хүнтэйгээ нийлж Жамсран гэх хүний толгойг шампанскны шилээр цохиж гэмтээсэн гэсэн. Энэ хэрэг гарах үед та хаана ажиллаж байсан, хэргийг хаахад нөлөө үзүүлсэн үү. Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы компанид дүү, нөхөр 2 тань ажилладаг юм байна. Энэ хүнтэй холбоотой хэрэг гарвал үнэн шударгаар ажиллаж чадах уу" хэмээн асуулаа. Үүний хариуд нэр дэвшигч С.Алиманцэцэг "Миний дүү ТЕГ-т ажиллаж байсан.

Гэхдээ тэр хэрэгт холбогдож шалгагдаагүй. Тухайн үед би Сүхбаатар дүүргийн прокурорын газарт ажиллаж байсан. Манай дүү Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийн үндсэн дээр өөрийн хүсэлтээр тээвэр зууч, ложистикийн компанид ажилладаг. Харин нөхөр маань геологич мэргэжилгүй, тэр компанид ажилладаггүй. Эдийн засагч мэргэжилтэй" хэмээн хариуллаа.

16:47 2019-04-15
1. Хэлэлцүүлэгт оролцож буй ТББ-ын төлөөлөгчид | 6 фото
1
1
1
1
1
1
15:28 2019-04-15

60 тэрбумын хэргийг шийдвэрлэж, Монголбанкны эрдэнэсийн сангаас алдагдсан асуудлыг, Эрдэнэт үйлдвэрээс нүүрс алдагдсан, Б.Хурцтай холбоотой асуудал зэрэг 30 гаруй асуудлыг шийдэж чадах уу гэдэг асуултыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тодрууллаа. 

УЕП-ын орлогчид нэр дэвшигч М.Чинбат "Прокурорын байгууллагад 20 гаруй жил ажиллаж байна.

Энэ албан тушаалд томилогдвол нийгмийн хүлээлт үүсгээд байгаа хариуцлагын асуудалд анхаарал хандуулан ажиллана. Байгаль орчин, нийтийн эрх ашиг хохирсон асуудалд прокурорын байгууллага тууштай ажиллах ёстой. Томоохон асуудлуудыг хуульд заасны дагуу шалгана. Ямар нэг субьектив хандлага гаргахгүй" гэлээ.

15:02 2019-04-15

Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд тэдний саналын дагуу нэр бүхий дөрвөн гишүүн зохион байгуулж байгаа юм байна.

Хэлэлцүүлэгт М.Чинбат оролцож байгаа бөгөөд тэрээр

1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор
1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч
2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор
2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор
2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор
2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор
2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.

Нийт 93 иргэн, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага тухайлбал "Монгол хүн бүрийн төлөө" ТББ, "Их нутаг хүн зоноо хамгаалъя", "Монголын эрдэмтдийн төв зөвлөл", "Босоо хөх Монгол", "Нэхүүл", "Монголын ахмадын холбоо", "Хараат бус захирлуудын холбоо" зэрэг байгууллагаас төлөөлөл оролцож байна.

14:52 2019-04-15

14:52 2019-04-15

Ерөнхий прокурорын орлогчийн томилгоотой холбоотой нээлттэй хэлэлцүүлэг хийж байна
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар Улсын ерөнхий прокурорын орлогчийн томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийж байна. 

Энэ сарын 8-ны өдөр Ерөнхийлөгч УИХ-ын дарга Г.Занданшатарт “Зөвшилцөх тухай” албан бичиг илгээсэн. Албан бичигт М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр тусгасан юм.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ