Нийслэлийн зургаан дүүргийн 50 гаруй хүнсний дэлгүүрт бэлтгэсэн махыг хямд худалдаж эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-15 15:30 GMT+8

Орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулжээ. Өнөөдөр бэлтгэсэн махны худалдаа Тэнгэр худалдаан төвд эхлэв.

Энэ жил нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд "Баатарууд Тэнгэр", "Дархан меат фүүдс", "Сүхбаатар мах маркет" ХХК-иуд нийт 4,0 мян.тн мах бэлтгэжээ. 

Эдгээр махыг 2 болон 3 кг-аар ангилан савлаж, үхрийн ястай махыг 7200 төг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр Нийслэлийн 6 дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэллээ. Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөх юм байна.

Эдгээр ястай махны үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна. Үхрийн ястай махыг 2442 төгрөгөөр, хонины ястай махыг 2734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр тус тус доогуур үнээр борлуулж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.

1 | 12 фото
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1

Энэ сарын 10-ны байдлаарх махны дундаж үнэ: 

  • Хонины ястай махны үнэ өмнөх сараас 10 хувь,
  • Үхрийн ястай махны үнэ 2.8 хувь,
  • Үхрийн цул махны үнэ 4.9 хувь,
  • Ямааны ястай махны үнэ 6.3 хувиар өссөн.
  • Адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 

Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.7 хувиар өссөн бол, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 

Энэ сарын 10-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 8734 төгрөг, үхрийн /ястай/ мах 9642 төгрөг, үхрийн цул мах 11842 төгрөг, адууны /ястай/ мах 6745 төгрөг, ямааны
/ястай/ мах 6399 төгрөгийн үнэтэй байв гэж ҮСХ-ны цахим хуудсанд мэдээлжэ

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ