Холливүүдийн кинонууд гайхалтай төгс бүтээл болоход чадварлаг кино шүүмжлэгчдийн гавьяа ч ихээхэн бий. Кино шүүмжлэгчдийн хэлсэн сайшаал магтаалаас урамшиж, шүүмжлэлийг нь тунгаан бодож дараагийн бүтээлээ илүү сайжруулан хийдэг. Үзэгчид ч кино шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан киног үзэх дуртай байдаг нь нууц биш юм.
Карло Антонио Жентил нь “Рай Кино Театр”-ын Ази кино хариуцсан ерөнхийлөгчөөр ажилладаг гайхалтай ур чадвартай хүн юм. Тэрбээр Берлин, Венец, Каннын Олон Улсын Кино Фестивалийн шүүмжлэгч хүн.
“Италид олон хүн Хоу Хсиао-хсиэн ба Цай Мин-лианын кино уран бүтээлийг мэддэг, гэвч би Италид өөр олон кино найруулагчийн нэрийг сонсмоор байна” гэж хэлсэн шинийг эрмэлзэгч хүн бол Карло Антонио Жентил юм. Тэрбээр өөрийнхөө амьдралын талаар олон нийтэд хуваалцаад байдаггүй ихээхэн нууцлаг нэгэн юм.
2016 оны Берлиний Олон Улсын Кино Фестивалийн шүүгч Карло Антонио Жентил ч мөн “Холливүүд Монголд” төслийн хүрээнд Монгол Улсад айлчлан ирэх болсныг дуулгаж буйдаа таатай байна. 2019 оны тавдугаар сарын 1-нд Монгол улс минь Холливүүдээр амьсгалах нь ээ.
Б. Намуун