“Only god forgives” киноны гол дүрийн жүжигчин Витаяа Пансрингарм

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-04-15 16:22 GMT+8

“Hollywood in Mongolia” төслийн хүрээнд хүрэлцэн ирэх Холливүүдийн 16 алдартныг та бүхэндээ нэг нэгээр нь танилцуулж буйдаа баяртай байна. Энэ удаад Холливүүдийн Тайланд гаралтай жүжигчин Витаяа Пансрингармыг танилцуулж байна.

Витаяа Пансрингарм нь 1959 оны наймдугаар сарын 11-нд Тайланд улсад төрсөн. Тэрбээр Холливүүдийн олон алдарт бүтээлүүдэд жүжигчин, кино зохиолч, хөгжмийн найруулагчаар ажиллаж байжээ.

Витаяа Нью-Йоркийн Технологийн Институтийг график дизайнер мэргэжлээр төгссөн. Тэрээр Нью-Йорк хотод олон жил ажиллаж амьдарсан ч түүнд кино урлагт хөл тавих талаар төсөөлөл ч байсангүй. Витаяа  Бангкок хотод эхнэрийн хамт Балетын сургууль ажиллуулдаг.  Түүний гэргий нь сонгодог бүжгийн багш мэргэжилтэй бөгөөд сургуулиа нээснээс хойш 20 жил өнгөрсөн байна.  

 Түүний кино урлагт хөл тавьсан нь уг киноны зургийн дарга Уэйд Мюллертэй нэгэн үдэшлэг дээр таарч танилцсаны ач гэж тэр нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.  

Түүний кино урлаг дахь анхны алхам нь 2010 онд “Millennium” кино компанийн бүтээсэн “The Prince and Me: The Elephant Adventure” киногоор эхэлсэн. Түүний кино урлагт хөл тавьсан нь уг киноны зургийн дарга Уэйд Мюллертэй нэгэн үдэшлэг дээр таарч танилцсаны ач гэж тэр нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.  

Түүнээс хойш тэрбээр кино урлагтай салшгүй холбогдож дараа жил нь 'Largo Winch:The Burma Conspiracy' хэмээх франц кино болон та бидний маш сайн мэдэх “Hangover” киноны хоёрдугаар ангид тоглосон. Pansringram Тайландын савангийн дуурь, аль эсвэл Тайландын кинонд нэг ч дүр бүтээж байгаагүй.

Тийм ч учраас тэрээр нэгэн удаа "Миний жүжиглэх арга барил Барууных байж болох ч, Зүүний соёлын хольцтой юм шүү" гэж хэлсэн нь өөрийнхөө тулааны урлагийн чадвар, гарал үүслээ тодорхойлон хэлсэн явдал болсон юм. Тэрээр 30 гаруй жил тулааны урлагаар хичээллэж байгаа бөгөөд Японы тулааны урлаг болох Кендогийн 5-р зэргийн хар бүстэй. Мөн тэрээр Тайланд улсын Кендогийн холбооны ерөнхийлөгч ажээ.

Японы тулааны урлаг болох Кендогийн 5-р зэргийн хар бүстэй. Мөн тэрээр Тайланд улсын Кендогийн холбооны ерөнхийлөгч ажээ.

Витаяа Пансрингарм гарал үүслээрээ ихэд бахархдаг хүн. Тэрээр Ази тэр дундаа Зүүн Өмнөд Азийн орнуудад ихээхэн элэгтэй нэгэн бөгөөд Хятад, Япон, Хонконг мөн Зүүн Азийн бусад орнуудад ажиллах сонирхол ихтэй байгаа гэнэ. Сүүлийн үеийн Холливудын чиг хандлага нэгэнтээ Ази руу чиглэсэн учраас түүний энэ хүсэл ч саадгүй бүтэж яваа гэнэ лээ.

Анх Америкийн нэгдсэн улс руу эрх чөлөөт мөрөөдлөө хөөхөөр явсан тэрбээр өдгөө Тайландын жүжигчид дундаас олон улсад хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болж чадсан юм.

 Түүний Холливудын супер од жүжигчин Райан Гослингтой хамтран "Only God Forgives" кинонд бүтээсэн дүр нь түүнийг алдрын оргилд хүргэсэн билээ. Тэрбээр "The Last Executioner" кинонд бүтээсэн дүрээрээ “Шанхайн Кино Наадам”-аас шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байжээ.

"The Last Executioner" кинонд бүтээсэн дүрээрээ “Шанхайн Кино Наадам”-аас шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байжээ.

Нэгэн өдөр түүнд Тайландад зураг авалтаа хийх нэгэн киноны санал ирсэн нь Данийн найруулагч Николас Виндинг Рефний "Only God Forgives" бүтээл байсан юм. Уг найруулагчийн тухайд тэрбээр “The Neon Demon”, “Drive”, “Bronson” хэмээх бүтээлүүдийг найруулж байсан юм.

Витаяа Пансрингарм уг киноны саналыг авмагцаа бяцхан бичлэг хийн найруулагчид илгээсэн нь Николасд ихээхэн таалагдаж киноныхоо гол эсрэг талын дүрээр сонгожээ. Ингээд киноны зураг авалтын ажлаа эхлэх гэсэн боловч киноны нөгөө гол дүрийн жүжигчин болох Райан Гослинг тухайн үед өөр киноны ажилтай байсан учир  зураг авалтын ажлыг хойшлуулсан байдаг.

Витаяа Пансрингарм анх Райан Гослингтой хамтран ажиллана гэдгээ сонсоод маш их сандарч байсан ч анхны удаагаа түүнтэй уулзаад л түүний сандрал ор мөргүй арилсан гэдэг.

Тухайн үед Витаяа Пансрингарм өөрийгөө үнэхээр уг кинонд дүр бүтээнэ гэж бодоогүй бөгөөд хамтран ажиллах гэж буй найруулагч нь тэр үед Каннын кино наадмаас шагнал хүртсэний дээр, хамтрагч жүжигчин Райан Гослинг нь өртөг өндөртэй, Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчин байсан учир арга ч үгүй байсан биз. Витаяа Пансрингарм анх Райан Гослингтой хамтран ажиллана гэдгээ сонсоод маш их сандарч байсан ч анхны удаагаа түүнтэй уулзаад л түүний сандрал ор мөргүй арилсан гэдэг. Уг кинон дахь түүний дүр нь Чан хэмээх бохир цагдаа аж.

Витаяа Пансрингарм дуулах дуртай нэгэн бөгөөд 'Only God Forgives' киноны караоке дэх хэсэгт өөрөө дуулсан аж. Холливүүдийн кинонд дүр бүтээсний дараа Тайландын найруулагчид түүнийг хэтэрхий өндөр үнэ хэлнэ хэмээн айж санал тавихаа больсон гэнэ.

Энэ тухайд тэрбээр: "Би үнэ хөлс биш, сайхан санал эсэхийг нь л түрүүлж бодолцож үзнэ. Ихэнх хүмүүс миний насан дээр тэтгэвэрт гарч, эсвэл ач зээгээ харж суудаг бол би шинэ ажлын санал авч байна. Гайхамшигтай." гэж хэлсэн байдаг. 

 Түүний сүүлийн үеийн уран бүтээлүүдээс дурдвал:

“The Meg”, “River”, “Trafficker”, “Godspeed”, “Till We Meet Again” гэх мэт бүрэн хэмжээний кино, Wanted, Monkey Twins, Eullenia гэх мэт телевизийн цувралуудад гол болон туслах дүрийг бүтээжээ.

Түүнээс гадна тэрбээр “Mindfulness and Murder” хэмээх киноны зохиолчоор, “Only God Forgives” киноны хөгжим дээр тус тус ажиллажээ. Дашрамд сонирхуулан хэлэхэд тэрээр 2013 онд Dias de Cine телевизийн цувралд өөрийнхөө дүрийг бүтээсэн юм.

Б. Намуун

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ