Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Манай улсад хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгаа талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн өмгөөлөгч, хуульч Н.Арвинтариатай ярилцлаа.
-Хохирогчийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлах арга хэмжээний хэрэгжилт ямар түвшинд байна вэ? Хохирогчийн амьдарч, ажиллаж байгаа газар руу нэвтрүүлэхгүй байх тухай яригдаж байсан шүү дээ.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилго нь урьдчилан сэргийлэх юм. Энэ нь Эрүүгийн болон Зөрчлийн хууль гэх мэт 5-6 хуультай нягт холбоотой.
Гэр бүлийн гишүүнээ нэг удаа зодсон, ямар нэг үйлдэл хийх болон хийхгүй байхыг албадах, эдийн засгийн дарамтад оруулсан бол зөрчил гэж үзээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Мөн 7-30 хоног баривчилж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулдаг.
Торгох ял үр дүн муутай. Учир нь тухайн гэр бүлийг давхар хохироодог юм.
Хэрвээ дахин давтан зөрчил гаргавал гэмт хэрэг болно. Удаа дараа хохирогчийг зодсон бол Эрүүгийн хуулиар шийдвэрлэнэ.
Түүнчлэн гэмт хэрэг гэж үзвэл хүчирхийлэл үйлдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ял өгнө гэж хуульд тусгасан. Гэвч хүчирхийлэл үйлдэгчид зүүх электрон гав, тоног төхөөрөмж орж ирээгүй байна. Тиймээс хойшлуулсан юм билээ.
Хүчирхийлэл үйлдэгчийг хохирогчийн амьдарч байгаа газар, ажил, хүүхдийн сургууль цэцэрлэг зэрэг тодорхой газар орохыг хориглодог. Хэрвээ тухайн газар руу орвол бугуйвч дуугарч, дохио өгөх бөгөөд шүүхийн шийдвэрийг зөрчиж байгаа тул дараагийн арга хэмжээ авах юм. Гэтэл энэ чухал ял хэрэгжихгүй байна.
Одоо шүүхүүд энэ ялыг өгөхгүйгээр шууд хорих ял, эсвэл хөнгөн гэмтэл учруулсан бол торгож байна. Гэвч торгох ял бас үр дүн муутай. Учир нь тухайн гэр бүлийг давхар хохироодог юм.
-Эхнэрээ зодсон нөхрийг сая төгрөгөөр торголоо гэхэд тэр мөнгийг эхнэрт биш улсад төлнө гэсэн үг үү?
-Тийм, улсын орлого л болно. Эхнэр нь намайг хохироочихсон гээд хохирлоо нэхэмжилсэн тохиолдолд л нөхрийн зүгээс өгөх боломжтой. Гэхдээ ихэнхдээ нэг гэр бүлийн хүмүүс хохирлоо нэхэмжилдэггүй.
Тэр хүн зан үйлд нөлөөлөх сургалтад суухгүй торгох ялаа аваад л дуусчихаж байна. Тиймээс хүчирхийлэл дахин гарах аюул хэвээр байгаа юм.
“Чи намайг цагдаад өгсөн, чамаас болж би ял авсан” гээд эргээд гэр бүлд үл ойлголцол явдал гарахыг үгүйсгэхгүй.
Зарим хүн багаасаа аливаад байнга уур уцаартайгаар ханддаг, хэн нэгнийг зодож дийлж байж асуудлаа шийдээд сурчихсан байдаг. Гэхдээ “өөр арга байдаг юм шүү” гэдгийг тэдэнд зааж өгөх сургалт.
-Албадан сургалтын талаар та ярилаа. Хуульд сайн дураар зан үйлд нөлөөлөх сургалтад хамрагдах талаар тусгасан. Гэвч ингэж хамрагдах байдал ямар түвшинд байгаа бол. Мөн албадан сургалтад хамрагдсанаар үр дүн гардаг болов уу?
-Хохирогчийг дахин дарамтлахаас урьдчилан сэргийлэх, “Би буруу юм хийгээд байгаа юм байна” гэдгийг ойлгуулах, асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэх харилцааны ур чадварыг зан үйлд нөлөөлөх сургалтаар олгох зорилготой.
Сургалт нь сайн дурын болон албадан гэсэн хоёр төрөл бий.
Зөрчлийн хуулиар 7-30 хоног баривчилсан тохиолдолд баривчлах байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан сургалт явуулж байна. Зарим хүн багаасаа аливаад байнга уур уцаартайгаар ханддаг, хэн нэгнийг зодож дийлж байж асуудлаа шийдээд сурчихсан байдаг. Гэхдээ “өөр арга байдаг юм шүү” гэдгийг тэдэнд зааж өгөх сургалт.
Хэрвээ хүн хүсвэл сайн дураараа зан үйлийн сургалтад сууж болно. Сайн дурын сургалтыг магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагууд, сэтгэл зүйн төвүүд явуулна гэж заасан байдаг. Гэвч одоогоор тийм сургалт явагдахгүй байна.
Зарим гэр бүлүүд ойлголцохгүй “Би түргэдээд эхнэрээ цохиод авах юм. Яавал уураа барих вэ” гээд зөвлөгөө авъя гэхээр сайн дурын сургалтууд алга.
-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад хамгийн түрүүнд очдог цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд та ямар бодолтой байна вэ?
-Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэлд анхдагч туслалцаа үзүүлэгчийн хувьд хүчирхийллийг таслан зогсооход гол үүргийг хүлээнэ.
Өмнө нь хүн байхгүй юм шиг чимээгүй байвал цагдаагийн алба хаагч нэвтэрч орж чаддаггүй байсан. Харин одоо заавал нэвтрэх үүрэгтэй болсон юм.
Тухайлбал, дуудлагад шуурхай очих, хүчирхийлэл үйлдсэн орон байранд нэвтрэн орж гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах үүрэгтэй. Өмнө нь хүн байхгүй юм шиг чимээгүй байвал цагдаагийн алба хаагч нэвтэрч орж чаддаггүй байсан. Харин одоо заавал нэвтрэх үүрэгтэй болсон юм.
Цагдаагийн алба хаагч хүчирхийлэл үйлдсэн этгээдийн талаар өмнө нь хэдэн удаа дуудлага өгч байсан, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан уу, одоо очиход хэр аюултай вэ, хохирогчийн зүгээс ямар дарамтад байсан гэх мэт мэдээллийг шууд шалгах боломж Улаанбаатарт байгаа. Харин орон нутагт тийм боломж хараахан байхгүй.
Цагдаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад хоёулаа очих ёстой. Нэг нь аюулгүйн зэргийн үнэлгээ хийнэ, нөгөө нь гэр бүлийнхэнтэй ярилцаж, хүчирхийллийг таслан зогсоох ёстой. Гэвч тэр бүр орон тоо хүрэлцэхгүй байгаагаас ганцаараа очиж байна. Жишээ нь, 14 мянган хүнтэй хороонд нэг цагдаа ажиллаж байна.
Тэгэхээр үйлчилгээний чанар хүртээмж муудах тал бий. Цагдаагийн байгууллагыг жишиг нормативын дагуу ажиллуулах, хүн хүчний хувьд бэлтгэх шаардлагатай. Гэвч бэлтгэгдсэн хүн дахин дахин солигдох тал бас ажиглагддаг.
-Тэгэхээр энэ чиглэлд гардаж ажиллаж байгаа хүмүүст байнга л сургалт явуулж байх шаардлагатай байх нь ээ?
-Байнга солигддог учраас тэдгээр хүмүүс нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байна. Тиймээс сургалтуудыг тасралтгүй явуулж байх шаардлагатай. Улсаас зориуд төсөв мөнгө гаргаж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургах хэрэгтэй.
-Сэтгэл санаа нь эмзэг байгаа хохирогчтой хамгийн түрүүнд харьцаж байгаа хүмүүс мэргэжлийн байхаас гадна хандлага нь их зөв байх ёстой болов уу?
-Хүний хандлагыг өөрчлөх нь нэн тэргүүний ажил. Хандлагыг өөрчлөхийн тулд “Жендэр гэж юу вэ?, “Хүний эрх гэж юу вэ?”, “Жендэрт суурилсан хүчирхийллийн ямар хэлбэрүүд байдаг”, “Хохирогч нь ямар сэтгэл зүйн онцлогтой байдаг”, “Хүчирхийлэл үйлдэгч ямар тактик хэрэглэдэг? Энэ тохиолдолд цагдаагийн алба хаагч яаж ажиллах ёстой вэ?” зэрэг чадваруудыг суулгах ёстой юм.
Гэтэл “Энэ хүн яагаад өргөдлөө буцаагаад байгаа юм? Хэн нэгний дарамт шахалтад ороод байна уу?” гэдгийг мэдэрдэг мэдрэмж их хэрэгтэй байна.
Хандлагыг өөрчилж байж дараа нь мэргэжлийн арга зүйтэй болно. Хохирогчоо буруутгах хандлагатай хүн үйлчилгээ үзүүлж чадахгүй.
“Энэ хүн чинь өргөдлөө өгчихөөд маргааш нь буцаая гээд гуйгаад байдаг шүү дээ” гэдэг. Гэтэл “Энэ хүн яагаад өргөдлөө буцаагаад байгаа юм? Хэн нэгний дарамт шахалтад ороод байна уу?” гэдгийг мэдэрдэг мэдрэмж их хэрэгтэй байна.
“Өмнө нь ийм хүчирхийлэл байсан уу?” гээд гэр бүлийнх нь амьдралын түүхийг судлаад, мөрдөн шалгах ажиллагааг явуулбал илүү үр дүнтэй. Хэрвээ энэ асуудалд торгоод өнгөрөөчихвөл дараа нь давтагдах магадлалтай.
Жишээ нь, хохирсон эхнэр нөхрийнхөө өмнөөс торгууль төлөх магадлалтай. Тиймээс “Энэ хүн миний өмнөөс торгууль төлчихдөг юм чинь” гээд зан үйл нь өөрчлөгдөхгүй, үр дүнтэй шийтгэл болж чадахгүй.
-Нийгмийн ажилтнуудын хандлага ямар байна вэ?
-Мэргэжлийн нийгмийн ажилтнууд дутмаг байна. Засаг солигдох болгонд мэргэжлийн бус хүнийг тавьж, тэр хүнээ сургаж байхад дахиад засаг солигддог. Мэргэжилгүй байж болно хандлага нь зөв байх хэрэгтэй. Мөн сургалтууд нь нэг агуулгаар явагдах ёстой.
Хамтарсан багийн сургалтууд их явагдаж байгаа учраас нийгмийн ажилтнууд харьцангуй өөр болсон. “Хохирогчийг танайх руу /Хүчирхийллийн эсрэг үндэсний төв/ холбох уу?” гээд хандаж байгаа нийгмийн ажилтнууд нэмэгдсэн.
Зардал мөнгө нь сайн тавигддаггүй учраас бид сайн ажиллаж чадахгүй байна гэж зарим нь хэлнэ.
Хуулийн хэрэгжилтийн явцад олон дэвшил гарч байна. Хороодод хохирогчтой уулзах өрөөнүүд нээгдчихсэн байна.
Хохирогч хороонд ирэхэд тусгай өрөөнд оруулж уулзаад, тэр хүний нууцлалыг хангаж, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг баримтжуулан, нөхцөл байдлын үнэлгээ хийж, анхан шатны зөвлөгөө өгөх, хорооны хамтарсан багийг уяж ажиллах, судалгаа хийх гээд олон ажилтай байдаг учраас нийгмийн ажилтнууд ачааллаа дийлдэггүй. Тиймээс цаашдаа анхаарах асуудал ч бий.
-Асуудлаа уялдуулах, сайжруулах тал дээр хэн ажиллах ёстой вэ?
-Тогтолцооны хувьд гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг базсан нэгж байдаггүй, цагдаад даатгачихдаг байсан. Харин одоо энэ асуудлыг зангиддаг газар нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дээд зөвлөл. Энэ зөвлөлд салбар болгоноос хүмүүс орсон байдаг. Жилдээ ямар ажил хийх, сургалт сурталчилгааны чиглэлээр юу хийх талаар төлөвлөж, байгууллагуудыг зангиддаг.
Аймаг орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд байна. Бүх салбараас орж ажиллаж байгаа учраас хүчирхийллийн эсрэг өргөн хүрээнд ажиллах нөхцөл бүрдсэн.
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг дагалдаад нарийн зохицуулалтууд хийх журмууд батлагдсан. Эдгээр журмууд амьдрал дээр хэр нийцтэй байна вэ?
-Хууль дагалдаад хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчилж засахад чиглэсэн сургалтуудыг хэрхэн явуулах, сэтгэл зүйн зөвлөгөөг яаж өгөх, хохирогч хүүхдийг түр хамгаалалтаар хангах, нууцлалыг хэрхэн хангах, хамтарсан баг яаж ажиллах, яаж санхүүжүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төв хэрхэн ажиллах, мэдээллийн сан хэрхэн бүрдүүлэх зэрэг 30 орчим журам батлагдсан.
Хүчирхийллийн хохирогчид үзүүлэх төрийн үйлчилгээ үнэ төлбөргүй байдаг.
Журмуудад манай байгууллага 2018 онд жендэрийн тэгш байдал хангагдсан уу, хүний эрх талаас болон салбарууд өөр хоорондоо уялдаж байна уу гэдэг талаас нь үнэлгээ хийсэн.
Үнэлгээний дүнгээс харахад зарим журам нь хуулиасаа давсан, хуулийнхаа үзэл баримтлалаас арай өөрөөр батлагдсан байх жишээтэй. Богино хугацаанд яаран батлахдаа боловсруулалтын зарим нь хуулиасаа гажсан асуудал гарч байсан. Журмуудын үнэлгээний тайлангаа бид холбогдох газруудад явуулсан. Зарим нь сайжруулалт хийж байна.
Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой учраас нэг бүрчлэн нарийвчлан зааж өгөх шаардлагатай. Хүчирхийлэлд өртөөд хамгаалах байранд байгаа хүүхдүүд тасралтгүй яаж боловсрол эзэмших вэ гэсэн зохицуулалтыг хийхийг мөн заасан байдаг.
-Хүчирхийлэлд өртсөн хүн хамгаалах байранд байхаас эхлээд нэн түрүүнд мөнгөний шаардлага гарна гэж боддогоос тусламж авахаас татгалздаг байж болох юм. Тэгэхээр төрөөс ямар үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой вэ?
-Хүчирхийллийн хохирогчид үзүүлэх төрийн үйлчилгээ үнэ төлбөргүй байдаг. Аюулгүй байдлыг хангах, хамгаалах байрны үйлчилгээ төлбөргүй. Учир нь халамжаас санхүүжилтийг оруулж ирэхээр зохицуулчихсан.
Нэг цэгийн үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө туслалцаа, хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй. Мөн холбон зуучлах үйлчилгээ, эмнэлгийн тусламж, нийгмийн халамж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үнэ төлбөргүй.
-Гэтэл хохирогч шүүхэд өмгөөллийн үйлчилгээ авахад төлбөртэй байдаг гэсэн?
-Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй байхаар хуульд заасан ч одоогоор хангалттай хэрэгжихгүй байна. Шүүхийн зардал дотор насанд хүрээгүй хүүхдийн өмгөөллийн үйлчилгээ орж байгаа.
Өмнө нь хохирогчид улсаас ямар ч өмгөөлөгч томилж өгдөггүй байсан. Одоо хохирогч төлбөрийн чадваргүй бол өмгөөлөгч нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний дараа “Би төчнөөн төгрөгөөр энэ хүнийг өмгөөлсөн. Энэ мөнгийг гаргуулж өгөөч” гээд нэхэмжилж шүүхийн зардалд тооцуулан хохирогчийн өмгөөллийн хөлсийг гаргуулах боломжтой болсон.
Энэ талаар Эрүүгийн хуулийг дагалдаж Засгийн газрын тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журамд тусгасан байдаг.
-Ярилцсанд баярлалаа.