“White Rock Center“-ийн зуны нээлт баасан гарагт болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-04-16 10:45 GMT+8

Улаанбаатар хотод шинэ өнгө төрх нэмсэн “White Rock Center“- соёл урлагийн танхим үйл ажиллагаагаа эхлээд нэг жил өнгөрчээ.

Энэ хугацаанд олон улсын түвшинд нийцэхүйц олон төрлийн амьд тоглолт, шоу, соёл урлагийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ. Үүнд дуучин С.Наран, Б.Баярцэцэг нарын “Together” тоглолт, Харангын Чука буюу МУ-ын УГЗ Ц.Чулуунбатын “Friday night whit Chuka” мөн Япон улсын Поп соёлын өдрүүд зэрэг олон зуун хүн хамарсан томоохон арга хэмжээнүүдийг дурдаж болно.

Дулаан улиралд үйл ажиллагаа явуулах зориулалттай уг танхимын улирлын нээлт энэ сарын 19-ний баасан гарагт болно. Улирлын нээлтийг залуу дуучин Б.Маралжингоогийн “Хаврын өнгө” буюу “Colors of Spring” тоглолтын хамт толилуулах юм. Уг тоглолтод ажиллах хөгжим, гэрлийн япон мэргэжилтнүүд Улаанбаатарт хэдийнэ ирж тоглолтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм.

Энэ бол зөвхөн эхлэл. Зуны турш “White rock center”-т томоохон хэмжээний олон тоглолт, дотоодын болон олон улсын арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна. 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 

Дээшээ