Үндэсний статистикийн хорооноос оны эхний гурван сарын байдлаар эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа. Инфляцийн түвшин гуравдугаар сард улсын хэмжээнд 6.7 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.5 хувьтай гарсан байна.
Инфляцид хүнсний барааны үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, махны үнэ 20.5 хувиар өссөн байна. Махны экспорт сүүлийн нэг жилд өмнө нь байгаагүй их хэмжээгээр өссөн нь дотоодын зах зээлд махны үнэ өсөх шалтгаан болж байгааг шинжээчид онцолж байгаа юм. Оны эхний гурван сард хонь, ямааны махны экспортын дүн өмнөх оноос гурав дахин өсөж, 2.5 сая ам.доллар хүрчээ. Мөн малын дайвар бүтээгдэхүүний экспорт 19 дахин өссөн нь анхаарал татаж байна.
Үүнээс гадна орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 8.7 хувиар өсжээ. Мөн эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.9 хувиар өссөн нь инфляцид гол нөлөө үзүүлсэн байна.
Цаашдын төлөвийг харвал Төв банк инфляцийн төсөөллийг 2019 онд өмнөхөөс бууруулаад байгаа юм. Үүнд шатахууны үнэ нэгдүгээр сард буурч, цаашид хилийн үнээс шалтгаалан дотоодын үнэ өсөх дарамт багассан, түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр орлуулж, үнийг нь тодорхой түвшинд хянах бодлого хэрэгжихээр байгаа нь хатуу түлшний үнийн өсөлтийг сааруулах зэрэг хүчин зүйлс нөлөөлнө гэж үзсэн байна.
Хэдий тийм боловч БНХАУ-ын эрэлтээс хамааран дотоодын зах зээл дэх махны үнэ улирлын чиг хандлагаас өндрөөр тогтож магадгүй байна. Мөн төгрөгийн ханшийн төсөөлөл өмнөхөөс суларсантай холбогдуулан импортын барааны үнэ өсөх төлөвтэй байгааг онцолж байгаа юм.