Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн.
Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, 13:15 цагт бүрэн унтраалаа.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт III зэрэгт хүрч, түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэглэлд хүрсэн тул нийслэл, дүүргийн хэмжээнд хэсэгчилсэн байдлаар ойд явуулж буй ойн аж ахуйн арга хэмжээ болон иргэдийн аялал зугаалга, амралт сувиллын зорилгоор ой, хээрийн бүсэд зорчих үйл ажиллагааг хязгаарлах, хяналтыг сайжруулахыг Нийслэлийн онцгой байдлын газраас дүүрэг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Холбогдох хууль тогтоомжоор заагдсан эрх, үүргийнхээ хэрэгжилтийг хангаагүй, түүнчлэн хуурайшилтын үед ой, хээрийн түймэр тавьсан, гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн дагуу, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны шийтгэл оногдуулдаг юм.