КАПИТАЛ БАНКНЫ ТОМООХОН ХАРИЛЦАГЧДЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ ЭНЭ САРЫН 22-НООС 60 ХОНОГИЙН ТУРШ ХҮЛЭЭН АВНА
Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагч н.Адилбиш хэвлэлийн бага хурал зарлажээ. Тэрээр Капитал банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авна гэв. Нэхэмжлэл хүлээн авах хугацаа 60 хоног байх тул эхний өдөр өгөх гэж дараалал үүсгэх шаардлагагүй аж. Учир нь нэхэмжлэл хүлээн авсан хугацааг үндэслэн дараалал тогтоохгүй юм байна. Нэхэмжлэл хүлээн авах хаяг нь Капитал банкны Чингэлтэй дүүрэг дэх төв байр.

“МААМУУ” БРЭНДИЙГ ӨВӨР МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Монгол контент компани нь Ɵвɵр Монголын Ордос хотын Ану компанитай “Маамуу” бүтээлээрээ хамтран ажиллахаар боллоо. “Маамуу” хүүхдийн контент нийлүүлэх гэрээг хоёр талаас 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний ɵдɵр байгууллаа. Ингэснээр Ɵвɵр Монголын хүүхдүүдэд “Маамуу” хүүхэлдэйн кино, Аами Таами хүүхдийн контент, телевизийн нэвтрүүлгүүд албан ёсны эрхтэйгээр хүрэх юм. Мɵн цаашдаа Маамуугийн ном, тоглоом зэрэг бусад бүтээгдэхүүнүүдийг Ɵвɵр Монголд борлуулах, Маамуу бүрэн хэмжээний хүүхдийн дуу хөгжмийн тоглолтыг Ɵвɵр Монголын хотуудаар зохион байгуулахаар хоёр компани харилцан тохиролцжээ.
УЯАЧДЫН ХОЛБОО: УНААЧ ХҮҮХДИЙН НАСНЫ ДООД ХЯЗГААР ОДОО 7 БАЙГААГ НЭМЭХ НЬ БУРУУ
Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос тус холбооны Анхдугаар их хурлын талаар мэдээллээ. Энэ сарын 27-нд болох их хурлаар тус холбооны Ерөнхийлөгчийг сонгох юм байна. Холбоо байгуулах ажлын хэсгийн ахлагч Н.Ариунболд: "Үндэсний их баяр наадмын тухай хуулийг 2003 онд баталж, 7 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ хуулийн хурдан морины уралдааны хэсэгт огт нэмэлт өөрчлөлт ороогүй. Иймд 16 жилийн өмнө баталсан хууль одоогийн харилцааг зохицуулж чадахгүй байна" гэв. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Хуулийн төсөлд оруулах хүсэлтэй байгаа нэмэлтийг ЭНД дарж уншина уу.
ШАДИВЛАНД ЗУРГААН БАЙШИН ШАТЖЭЭ
Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн.
Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, 13:15 цагт бүрэн унтраажээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан аж.
“ХААН СЭНТИЙН ТОГЛООМ” ЦУВРАЛЫН ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИД ЦААШИД ЯМАР ЗАМНАЛААР ЯВАХ ВЭ?
HBO телевизийн алдарт цуврал “Хаан сэнтийн тоглоом”-ын сүүлийн наймдугаар бүлэг өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагт гарч эхэллээ. Тус цувралын баатруудыг наймдугаар бүлэгт юу хүлээж байгааг таашгүй. Харин гол дүрд тоглосон жүжигчдийн цаашдын замнал цаашид хэрхэн үргэлжлэх талаар BBC онцолсныг орчуулан хүргэж байна.
Тэдний ихэнх нь дэлхий даяар алдаршсан бөгөөд найман жил үргэлжилсэн энэ бүтээлд хүүхэд наснаасаа эхэлж тоглосон жүжигчид зураг авалтын талбай дээр л өссөн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.