-ТОМИЛОЛТ-
Японы Күмамото мужид 2016 оны дөрөвдүгээр сарын 14 өдрийн 21:26 цагт 6.2 магнитуд, 16-ны 01:25 цагт дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүний улмаас 49 хүн амиа алдаж, 3000 гаруй хүн гэмтэж, 30 мянга орчим барилга байгууламж эвдэрч нурсан байна. Түүгээр ч үл барам Күмамотогийн цамхаг, Асогийн их гүүр нурж, хөрсний гулгалт болсны улмаас төмөр зам нь сүйджээ. Азаар газар хөдлөлт шөнийн 01.26 цагт болсон тул арай бага хохирол учирсан гэнэ. Күмамото мужид газар хөдлөлтийн хар сүүдэр одоо хүртэл арилаагүй тул ид сэргээн босголтын ажил явагдаж байлаа. Үүнийг нүдээр харах боломжийг Jenesys 2018 хөтөлбөр буюу Япон дахь сургалт олгосон юм. Биднийг тус мужид очиход “Хичээгээрэй Күмамоточууд аа, Ялагдахгүй шүү Күмамоточууд аа” хэмээх уриа галт тэрэгний өртөө, автомашины зогсоол гээд хаа сайгүй харагдаж байв. Энэ муж газар хөдлөлтийн идэвхгүй бүсэд оршдог учир хэн ч ийм аймшигт газар хөдлөлт болно гэж төсөөлөөгүй явсан гэдэг.
ЕСӨН КМ ТӨМӨР ЗАМЫГ ЗАСАХАД 70 САЯ АМ.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ
Күмамотод болсон газар хөдлөлтийн улмаас тус мужийн жуулчдын анхаарлыг татсан томоохон хоёр гүүр, хонгил, төмөр зам бүгд сүйджээ. Бид хөтөлбөрийн хүрээнд төмөр замын сэргээн босголтын ажилтай танилцсан юм.
Бидний очсон Накамацү гэх өртөөнөөс Татено өртөө хүртэл галт тэрэгний 9 км зам эвдэрчээ. Үүнийг сэргээн засварлахын тулд 70 сая ам.доллар шаардлагатай. Замын засварын ажил эхлээд нэг жил орчим болж байгаа бөгөөд дахин дөрвөн жилийг зарцуулах гэнэ. Галт тэрэгний компани өмнө нь 16 ажилтантай байсан ч одоо 8 болтлоо цөөрсөн байна. Энэ нь Накамацү өртөөгөөр зорчих иргэдийн тоо эрс буурсантай холбоотой.
Төмөр замыг сэргээн засах зардлын 95 гаруй хувийг засгийн газар хариуцаж байгаа бол үлдсэн зардлыг төмөр замын компани, оршин суугчид цуглуулж байгаа аж. Ерөнхийдөө Япон улсад байгалийн гамшиг ихээхэн тохиолддог учир бусад орон нутгийн иргэд өөрсдийн хүслээр хандив өгөх нь энгийн үзэгдэл.

Төмөр замын ажилчид хандив өгсөн хүмүүст талархсанаа илэрхийлж төмөр зам дээр пайз зүүж, тэмдэглэгээ хийсэн байна. Модон дээр нь “Галт тэрэгний замыг сэргээн босгохын төлөө” гэсэн бичиг наажээ. Ийнхүү бусад хүмүүсийг ч мөн хандив өгөхийг уриалж байгаа аж.
Галт тэрэгний жолооч М.Үжикава “Газар хөдлөлтийн улмаас 90 жилийн өмнө байгуулсан хоёр гүүр нурсан. Тус хоёр гүүрийг улсын хэмжээний барилга байгууламжийн үнэт санд бүртгэснээс зургаан сарын дараа газар хөдлөлт болсон. Нутгийн хүмүүсийн хувьд маш үнэ цэнэтэй гүүрнүүд байсан юм. Бид үнэхээр их харамсаж байгаа.
Мөн энэ төмөр зам Минами Асо тосгоноос Күмамото мужийн төв рүү явдаг хамгийн амин чухал зам байсан. Төмөр зам байхгүйгээс хүмүүс ажилдаа, хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явахад маш их хүндрэлтэй болсон. Тэд одоо автобусаар зорчиж байна. Одоогоор манай нутгийн хүмүүсийн цорын ганц хүсэл бол галт тэрэгний замыг ашиглалтад оруулах юм.
Бид газар хөдлөлтийн дараа олон байгууллага, олон хүнээс сэтгэлийн дэм болоод эд материалын тусламж дэмжлэг авч байна. Тийм ч учраас бидэнд цаашдаа хичээх хүсэл эрмэлзэл төрж байна. Азаар дөрвөн жилийн дараа төмөр зам маань ашиглалтад орно гэсэн гэрэл гэгээтэй мэдээ байна” хэмээн өгүүллээ.
Минами Асо нь хөдөөний жижигхэн тосгон тул М.Үжикава гуай тасалбар зарах, вагоноо цэвэрлэх, бензин хийх, жолоогоо барих гээд бүх ажлаа хийдэг юм байна лээ. Тэрбээр, өдөр бүр өөрийн машинаараа хол зам туулан ажилдаа ирж энэ бүхнийг хийдэг гэдгээ хэлж байв. Сүүлд нь “Манай өртөөнд ирж, нөхцөл байдалтай танилцсанд баярлалаа. Бид урам авлаа” гэсэн утга бүхий талархлын бичиг бидэнд гардуулсан юм.
ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХ ҮЕД БИД АГААРТ 20 ГАРУЙ СМ ХӨӨРСӨН
Газар хөдлөлтийн голомтод очиход 200 метр гүүр нуран унаж, цаана харагдах уул голын энгэр хэсгээсээ нуран орж иржээ. Гүүрний наад хэсгийг торлосон байлаа. Тухайн үед тэрхүү гүүрэн дээр машинтайгаа явж байсан 20 настай залуу ангал руу унаж амиа алдсан байна. Газар хөдлөлтийн дараа түүний эцэг, эх хоёр өдөр бүр ирж, нурсан гүүрийг харан эмгэнэдэг байсан гэнэ.
Аврах багийнхан хүүг нь олон өдөр хайжээ. Дөрвөн сарын дараа түүний цогцсыг зайдуу байх голоос олсон тухай нутгийн иргэн Сано Норимаса ярив.
Газар хөдлөлтөд өртсөн мянга мянган хүмүүсийн нэг тэрбээр тухайн үед юу болсон талаар ярихдаа “Тэр өдөр би эхнэр, хоёр ачтайгаа хамт байшингийнхаа нэг давхарт унтаж байсан. Газар хөдлөлт болох үед бид агаарт 20 гаруй см хөөрсөн юм. Цонхтой ойр унтаж байсан зарим хүмүүс байшингийнхаа цонхоор шидэгдсэн тохиолдол ч гарсан.
Нэг мэдэхэд би эхнэр, хоёр ачаа тас тэвэрчихсэн зогсож байлаа. Эхлээд цочролд ороод яах учраа олоогүй. Ямартай ч ийш тийш сандарч гүйлгүй, гэртээ тайван байх ёстой гэдгээ л мэдэж байв. Чичирхийлэл багасах үед арай аюул багатай болов уу гэж бодон автомашиндаа суусан” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн “Манайхтай ойрхон газар охин минь амьдардаг. Охин яасан бол, амьд байгаа болов уу? гэж бодон, их санаа зовсон. Би долоо хоногийн дараа охинтойгоо уулзсан. Байшин маань эвдэрч, амьдрахын аргагүй болсон тул бид хоргодох байранд олон мянган хүнтэй нэг хэсэг амьдарсан” хэмээн өгүүллээ.
Гамшгийн улмаас хэр том газар сүйдсэнийг одоо ч бүрэн тогтоож дуусаагүй байна. Гэхдээ хүн амьдарч буй хэсэгт болсон сүйрлийг тогтоож чадсан. Одоо ч гэсэн өдөр бүр дрон нисгэн хайсаар байгаа. Хэд хоноод л хөрсний гулгалт болсон газрыг шинээр бүртгэдэг байна.

КҮМАМОТО ЦАЙЗЫГ СЭРГЭЭН БОСГОХЫН ТУЛД НУРСАН ХЭСГИЙНХ НЬ ЧУЛУУ ТУС БҮРИЙГ БҮРТГЭН ДУГААРЛАЖЭЭ
2016 онд болсон энэхүү газар хөдлөлтийн улмаас түүхэн дурсгалт барилга, байгууламжууд нурсны дотор Күмамото цайз багтана. Нурсан хэсгийнх нь чулуунуудыг ойролцоох талбайд цуглуулан өрсөн харагдана.
Учир нь цайзыг яг анхны байдлаар нь сэргээн засварлахын тулд чулуу тус бүрийг бүртгэн дугаарлаж тавьсан байв. Күмамоточууд VR технологийн аргаар цамхгийн бүх хэсгийг бүртгэн, кодолжээ. Түүгээр ч зогсохгүй цайзын тал бүрээс авсан 40,000 гэрэл зургийг сэргээн босголтын ажилд ашиглаж байгаа аж. Үүний дагуу эвдэрсэн хэсэг, нурсан ханыг яг хуучин хэлбэр хэмжээгээр өрөх юм. Күмамотогийн цайзыг сэргээн босгоход урьдчилсан байдлаар 20 жил зарцуулна хэмээн тооцоолжээ.

Энэ бүхнийг нүдээр хараад Монголчууд бид зовлон үзээгүй, нэг талаар ямар их азтай ард түмэн бэ гэх бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Япончууд аливаа нэгэн гамшиг тохиолдвол аврагчдыг хүлээхээс илүү өөрөө болон өрөөлийг хамгаалж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг. Энэ талаарх мэдлэгийг бүр цэцэрлэг, сургуульд байхаас нь олгодог юм байна. Дэлхийн бусад улс орнууд мөн адил байгалийн гамшгаас өөрсдийгөө хамгаалах мэдлэгийг ард түмнийхээ ой тоонд ортол суулгаж өгөх нь чухал гэж үзэж байна. Тиймээс бид ч гэсэн дэлхийн жишгийг даган аврагчдыг хүлээх бус гамшиг ослын талаарх мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй аж.