Баянхошуу орчим хамгийн их бохирдолтой байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-16 09:45 GMT+8

Өнөө өглөө 09.00 цагийн байдлаар Баянхошуу орчим хамгийн их бохирдолтой буюу агаарын чанарын үзүүлэлт нь 152 байна.

Бохирдлын эх үүсвэрүүд:

Үдээс өмнө буюу 10.00-13.00 цагийн хооронд Баянхошуу орчимд агаар илүү бохир байна. Том ширхэглэгт тоосонцор энэ цагуудад 347-346, нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ 179-168 байдаг байна. Уг нь бүдүүн ширхэглэгт тоосонцрын (PM10) хүлцэх хэмжээ 100, нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ (PM2.5) 50 байдаг. 

Эдгээр бохирдуулагч 13.00 цагаас буурдаг ч орой 22.00-00.00 цагийн хооронд дахин өсдөг болохыг дээрх зургаас харж болно. 

         agaar.mn

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ