Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх 768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шав тавих ёслолд өчигдөр болов.
Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлд амьдарч буй нийт өрхийн 56 хувь нь гэр хорооллын бүсэд байна. Тэд зах зээлийн үнээр орон сууц авах боломж дутмаг энэ үед иргэдийн амьжиргааны түвшинг тогтоон, амьдрах орчноо сонгох боломжийг бүрдүүлж буй энэ төслийн хамт олонд талархал илэрхийлье. Хот өөрсдөө хөрөнгө оруулалт хийн, газрын асуудлыг шийдвэрлэж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг зохицуулан, “Нийслэлийн Орон сууцны корпораци” төслийг хариуцна” гэв.
Мөн “Нийт төслийн 15 хувийг нийслэлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, 55 хувийг түрээслээд, өмчлөх хэлбэрээр иргэдэд олгох бол, үлдсэн 30 хувийг зах зээлд шууд борлуулахаар төлөвлөсөн. 768 айлын орон сууцны ажил нь зөвхөн эхлэл. Энэ мэт олон дүүрэг, хороонд барилгажилтын төсөл хэрэгжих боломж бий. Нийслэл хувийн хэвшлийнхэнтэй хамтран нийгмийн болон инженерийн дэд бүтцийг бүрэн хангасан орон сууцны хотхоны бүтээн байгуулалтыг үүгээр эхлүүлж байгаад баяртай байна” гэв.
Нийслэлийн орон сууцны корпораци өнгөрсөн хугацаанд “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг боловсруулан батлуулжээ.
Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууц нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууцны хороолол байгуулах, түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлсэн тус корпорацийн захирал Б.Сүхбаатар хэлэв.
Төслийн хүрээнд 12 давхар, 6 блок орон сууц, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургууль сүндэрлэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.