Дональд Трамп, Ким Жон Ун нар энэ жил дахин уулзаж магадгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-04-16 10:56 GMT+8

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар энэ жилдээ багтан гурав дахь дээд хэмжээний уулзалтаа хийж болзошгүй байгаа тухай АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Майк Помпео даваа гарагт мэдээлэв.

Помпео “Трамп дипломат замаар асуудлыг шийдвэрлэхээр болсон. Ким дарга өнгөрсөн жилийн зургадугаар сард Сингапурт болсон уулзалтын үеэр бидэнд амлалт өгсөн. Тэр Хойд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн. Бид үр дүнг нь харахын тулд урагшлах хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.

Мөн талууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ жилийн сүүл гэхэд хоёр улсын харилцаанд ахиц дэвшил гарсан байх болно гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Хоёр улсын удирдагчид хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд хоёр дахь дээд хэмжээний уулзалтаа Ханойд хийсэн ч тодорхой хэлцэлд хүрч чадаагүй юм.

Эх сурвалж: Tass

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ