Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ё.Баатарбилэг хувийн болон төрийн өмчийн сургуулиуд хүүхэд элсүүлэхдээ ямар нэг шалгуур тавьж, уралдаан явуулж, төлбөр авч элсүүлдгийг зогсоох тушаал гаргасан билээ.
Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос дараах тодруулгыг авлаа.
-Сургуулиудын элсэлтийн журамд өөрчлөлт оруулах тушаалыг яамны зүгээс гаргасан. Ер нь энэ шийдвэрийн дараа ямар үр дүн гарах вэ?
-Сүүлийн жилүүдэд эрдэмтэд, судлаачид хүүхдийг бага наснаас нь хөгжүүлэх нь чухал гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ 4 болон 5 настай хүүхдүүд сургуульд элсэн орох нь эргээд багшийн ачааллыг нэмэгдүүлдэг. Хөдөө орон нутагт жил өнжөөд хүүхдийг 7 настайд нь ч сургуульд элсүүлэх тохиолдол байдаг. Энэ үед багш дөрвөн өөр насны хүүхдүүдтэй ажиллах хэрэгцээ гарч, ачааллыг нэмдэг гэсэн үг.
Олон жил иргэдийн бухимдлыг төрүүлээд буй уг асуудлыг хүний эрх тэр дундаа хүүхдийн эрхийг хүрээнд шийдсэн гэж хэлж болно.
Нөгөөтэйгүүр сургуульд орох нас нь болоогүй хүүхдэд маш их ачаалал үүсдэг. Тиймээс хүүхдийн нөхцөл байдлыг бодолцож энэ шийдвэрийг гаргасан. Мөн төв суурин газарт сургуулийн хүртээмж хангалтгүй байгаа энэ үед ангийн нэг ч гэсэн суудалд нас нь хүрсэн хүүхэд суралцах хэрэгтэй.
-Яг сараараа 6 нас хүрсэн хүүхэд элсэн орох уу?
-Тухайн ондоо багтаад 72 сар нь гүйцсэн хүүхэд буюу энэ жилийн арванхоёрдугаар сарын 31-н гэхэд 6 нас хүрэх бол сургуульд элсэн орох боломжтой гэсэн үг. Нэг үгээр есдүгээр сарын 1-н гэхэд 6 нас хүрээгүй байна гээл элсүүлэхгүй гэсэн үг биш. Оноороо 6 нас хүрсэн бол элсэх боломжтой. Энэ талаар эцэг эхчүүд нэлээн эргэлзээтэй байх шиг ажиглагдсан.
-Мөн сургуулиудын өмчийн хэлбэр харгалзахгүй аливаа төрлийн уралдаан, шалгуур тавихыг хориглосон шүү дээ. Тэгтэл сургуулиад хүүхдээ хэрхэн яаж элсүүлэх аргаа олохгүй байх шиг ажиглагдсан.
-Үүн дээр маш олон эрсдэлүүд байгаа юм. Сургуулиудын захиргаанд элсэлтийн өөр хувилбар байхгүй мэт харагдаж байгаа байх. Гэвч 900 хүүхдийг оочер дараалалтай бүртгээд, шалгалт авсны дараа 50 хүүхдийг нь шалгаруулж авахаар нөгөө л нэг эрэмбэлж дугаарладаг байдал үүсч, дөнгөж сургуульд орох гээд баярлаж байгаа хүүхдүүдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг. Элсэлтийг зохион байгуулах олон хувилбар бий, тэдгээрийг судлах боломжтой.
Бид “Хүүхдүүдийг уралдуулж, бүү эрэмбэлээч” гэдэг үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан. 6 настай хүүхдүүд бичиг үсэг тайлагдаагүй, нийгэмтэй харилцаж сураагүй гэдэг утгаараа гарах тэдэнд гарах эрсдэлүүдийг тооцсон. Та бод доо, 1000 хүүхдийн 50 нь баярлаж байхад үлдсэн 900 гаруй хүүхэд нь уйлаад зогсоно. Олон жил иргэдийн бухимдлыг төрүүлээд буй уг асуудлыг хүний эрх тэр дундаа хүүхдийн эрхийг хүрээнд шийдсэн гэж хэлж болно.
-Тэгвэл сургуулиудад элсэлтээ хэрхэн авч болох талаар яамнаас юу гэж зөвлөж байгаа вэ?
-Элсэлтийг хэрхэн авч болох талаар эцэг эхчүүдийн дунд санал асуулгыг нээлттэй цахим хэлбэрээр явуулж болно. Энэ шийдвэр мэдээж хувийн сургуулиудын захиргаанд хүнд тусаж байгааг бид сайн ойлгож байна. Гэхдээ үүнийг хамтдаа даван туулахаас өөр арга байхгүй.
-Хувийн сургуулиуд элсэлтээ яаж зохион байгуулах ёстой юм бол?
-Бидэнд маш их хүсэлт ирсээр байна. Тэр дагуу бид ярилцаж байна. Мэдээж хүүхдийнхээ эрх ашгийнхаа төлөө, сургуулиа хохироохгүйгээр элсэлтийн ямар арга зам байгааг нээлттэй ярилцаж байна.