Венесуэль улсын эрх баригчид АНУ, Бразил, Колумби улсуудыг өөрийнх нь нутаг дэвсгэрт зэвсгийн хүчээр дайрах бэлтгэлийг хангаж байгааг буруутгажээ. Энэ тухай Венесуэлийн дэд ерөнхийлөгч Дэлси Родригез даваа гарагт мэдээлэв.
Тэрбээр, “Дэлхий дахинд хууль дүрмийг сахиулдаг олон улсын нийгэмлэг болон байгууллагууд дээрх улсууд Венесуэльд цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг боловсруулж байгаа талаар мэдэх эрхтэй” хэмээжээ.
Мөн “АНУ, Бразил, Колумби улсуудын албан тушаалтнууд Венесуэлийн ард түмний ашиг сонирхлыг үл тоож, зэвсгийн хүчээр дайрахаар төлөвлөж байна. Хэрэв эдгээр улсууд тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болбол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж, олон улсын хууль дүрмийг зөрчинө гэсэн үг. Бид олон улсын түвшинд хариуцлагын асуудлыг авч хэлэлцэнэ” гэж анхааруулсан байна.
Нэгдүгээр сарын 23-нд тус улсын Үндэсний Ассамблейн спикер Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн түр ерөнхийлөгчөөр зарласан билээ. Николас Мадуро энэхүү үйлдлийг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээн тодорхойлж, АНУ-тай хурцадмал харилцаатай болоод байна. АНУ нэгдүгээр сарын 28-ны өдөр Венесуэлийн төрийн өмчит газрын тосны PDVSA компанид татвар ногдуулсан юм.
Хуан Гуайдог АНУ, Албани, Гүрж төдийгүй Европын Холбооны хэдэн орнууд дэмжиж байгаа бол Николас Мадурог ОХУ, Боливи, Иран, Куба, Никарагуа, Эль Сальвадор, Турк улсууд дэмжиж байна.
Хятад, Беларус болон НҮБ-ын удирдлага Венесуэлийн дотоод хэрэгт оролцохоос татгалзаж, асуудлыг энхтайвны замаар шийдэхийг уриалж байна.
Эх сурвалж: TASS