ЦЕГ-аас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, “Байгалиа хамгаалъя” шалгалтын талаар мэдээлж байна. Хэвлэлийн хуралд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал, МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг Мөрдөн шалгах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг нар оролцов.
“Байгалиа хамгаалъя” хяналт шалгалтыг дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд улс даяар зохион байгуулахаар болжээ.
МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр: Ойн тухай хуулийн хүрээнд 2018 онд нийт 268 зөрчил илрүүлсэн. Үүний 233-ыг нь арилгуулсан. Мөн 231 метр куб мод, модон материал хураасан. Нийт 72 албан шаардлага, 18 акт тавьж, 25 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулан барагдуулсан байна.
27 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн, 5-ыг нь шүүхээр шийдвэрлэжээ. Амьтны тухай хуулийн хүрээнд 145 зөрчил илрүүлж, 115-ыг нь арилгасан. Ангийн буу, хавх, завь зэргийг хураан авсан. 166 сая төгрөгийн нөхөн төлбөр, 23 сая төгрөгийн торгууль ногдуулсан. 8 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн, 4 иргэний хэргийг шүүх тасалсан байдаг.
Байгальд учруулсан хохирлыг нөхөн сэргээх ямар ч боломжгүй.
Ер нь гэмт хэрэг гарсных нь дараа арга хэмжээ авах биш, нөлөөллийн ажлыг ч мөн хийдэг. 68 санамж, 205 анхааруууга, 20 гаруй зөвлөмж гаргасан. 12 мянган ААН-д эдгээрийг хүргүүлжээ.
Мөн 565 орчим мянган иргэнд мэдээлэл түгээсэн юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ч идэвхжүүлсэн. Зэрлэг ан амьтны эд эрхтнийг худалдан борлуулах, бэлтгэх үйл явцад хяналт авдаг. Томоохон зах, худалдааны төвүүдэд ийм хэргүүд олон гардаг тул анхаарна. Иргэд бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна. Хамтран ажилласан иргэдийг урамшуулах талаар судалж байна.
Энэ оны гэмт хэргийн илрүүлэлтийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга н.Эрдэнэбилэг мэдээлэв.
-Өнгөрсөн оны тавдугаар сараас бид “Байгалиа хамгаалъя” аяныг эхлүүллээ. 76 хэргийг шүүхэд шилжүүлснээс 500 орчим сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Байгальд учруулсан хохирлыг нөхөн сэргээх ямар ч боломж байдаггүй.
Жил бүрийн 11-4 дүгээр сарын хоронд энэ төрлийн гэмт хэрэг өсдөг. Хүрэн баавгай, цоохор ирвэс зэргийг хууль бусаар агнасаар байна. Энэ төрлийн хэргийн хор хохирол маш их. Иргэд гөрөөсний цус ууна гэж гөрөөс агнах нь ихэслээ. Харин эмч нар гөрөөсний цус хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг хэдийнэ нотолчихсон.
52 тэрбум төгрөгөөр үнэлсэн мөнгөн усыг худалдах гэж байсныг бид илрүүлжээ.
Ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргийг том том техник ашиглан үйлддэг. Иймд цаашдаа овор ихтэй ачаа тээвэрлэхдээ Цагдаагийн байгууллагаас заавал зөвшөөрөл авдаг болно. Журамд ийм өөрчлөлт оруулснаар энэ төрлийн гэмт хэрэг буурах юм.
Химийн хорт болон аюултай бодистой холбоотой хэрэг мөн гарсаар байна. 74 кг, гэмт хэрэгтнүүдийн өөрсдийнх нь хэлснээр 52 тэрбум төгрөгөөр үнэлсэн мөнгөн усыг худалдах гэж байсныг бид илрүүлсэн. Холбогдогчдод Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөнгөн усны органик болон органик бус нэгдлийг Монгол Улсад ашиглахыг бүрэн хориглосон. Гэвч хууль бусаар ашигт малтмал олборлогчид үүнийг ашигласаар байна. Учир нь гар аргаар алт олборлогчдын цус, шээснээс мөнгөн ус илрүүлсэн судлагааг Эрүүл мэндийн яамнаас хийжээ.
Хуурайшлын улмаас 17 энэ одоогоор түймрийн хэрэг гараад байна. Шинжээчид хохирол тогтоохоор ажиллаж байна. Эдгээр хэргийн 12-ынх нь эзэн холбогдогчийг бид тогтоосон. Түймрийн улмаас учирсан хохирлын дүн 50 саяас давбал Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцно. 50 саяас бага бол тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ. Мөн байгальд учруулсан хохирлыг 3 дахин нэмж төлүүлдэг заалт бий. Ан амьтны тухайд төл бол илүү өндөр экологийн үнэлгээтэй.
Гоодойн аманд гарсан түймрийн улмаас 23 байшин, 1 гэр, 1 амбаар шатсан. Хохирлын үнэлгээ гаргах ажил арай дуусаагүй байна. Хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Мөн түймрийн шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна.
Төгсгөлд нь хэлэхэд байгаль хамгаалах үйлсэд нэгдэхийг нийт иргэдэдээ уриалж байна гэв.