АН-ын зарим гишүүн намаасаа татгалзаж байгаа талаар мэдээлэл хийж байна.
АН-ын гишүүн Д.Жаргалсайхан:
"Бид 1990 оны Ардчилсан тогтолцоог бий болгох хөдөлгөөнд оролцож явсан Монголын ардчилсан холбооны ахмад гишүүд байна.
Ардчилсан хувьсгал болоход бид улс орондоо хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгмийг бий болгоно гэж зүтгэж итгэж явсан. Гэтэл 30 жилийн дараа эргээд АН-ын үе үеийн удирдагчид, дарга нар харахад эгэл гишүүдийнхээ тэмцэж мөрөөдөж явсан хүсэл тэмүүлэл дээр гишгэж, доромжилж, баяжих хэрэгсэл болгосон байна. Тэд нийтийн өмчийг хулгайлж авахад манлайлж оролцсон хүмүүс. Улс орны 390 орчим үйлдвэрийг дампууруулж, 110 мянган ажилчин ангийг устгасан. Өнөөдөр гажуудсан ардчиллын үр дүнд 300 мянган залуучууд ажиллаж амьдрахын төлөө эх орноосоо дүрвэн гарсан байна.
Тиймээс нийгэм эдийн засгийн ужиг хямралыг бий болгосон энэ хүмүүстэй зам нийлэх, хамтрах боломжгүй болсон учраас АН-аас гарч үндэсний эрх ашгийг дээдэлдэг хөгжлийн төлөө явдаг улс төрийн хүчинтэй цаашид нэгдэж явах саналтай байна" гэлээ.