УИХ-ын хаврын чуулганаас эхлэн чуулган төдийгүй байнгын хорооны хуралдааны танхимуудад гишүүдийн ирц болон саналыг хурууны хээ уншигч төхөөрөмжөөр авч эхэлсэн.
УИХ-ын чуулганы танхим болон дөрвөн байнгын хороонд суурилуулах хурууны хээ уншигчийг нөөцийн хамт 300, процессор, мини пс 100 гээд нийт 400 гаран тоног төхөөрөмж ажиллаж байна
Гишүүдийн ирц бүртгэх, санал хураах төхөөрөмжийг суурилуулах ажил энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр эхэлсэн байна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулсан бөгөөд УИХ-ын Тамгын газар болон гүйцэтгэгч компанийн 40 орчим хүн хоёр сарын турш амралтын өдөргүй ажиллаж хаврын чуулганаас өмнө төхөөрөмжийг суурилуулж, туршилтын ажлыг хийжээ.
Нийтдээ УИХ-ын чуулганы танхим болон дөрвөн байнгын хороонд суурилуулах хурууны хээ уншигчийг нөөцийн хамт 300, процессор, мини пс 100 гээд нийт 400 гаран тоног төхөөрөмж ажиллаж байгаа юм байна. Үүнээс гадна 7.1 км урт кабель татсан байна. Өөрөөр хэлбэл 76 ширхэг хурууны хээ уншигч аваагүй дээрх тоног төхөөрөмжийг авахаас гадна ажиллах хүчний зардал ч мөн багтсан гэсэн тайлбар өглөө.
Өнгөрсөн пүрэв гарагийн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар санал хурааж болохгүй байгааг хэлж байв. Тухайн үед УИХ-ын Тамгын газраас ирц өгөхөд хэвийн ажиллаж байна гэдэг санал ч мөн адил асуудалгүй унших ёстой гэдгийг ч тайлбарлаж байв.
117 хүний бүрэлдэхүүнтэй баг 16 өдрийн турш туршилт хийсэн
Хурууны хээ уншин ирц бүртгэх, санал авах төхөөрөмжийг хэрхэн туршсан талаар УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү “Бид гуравдугаар сарын 11-н гэхэд бүх төхөөрөмжөө суурилуулж дуусгасан.
Ингээд УИХ-ын Тамгын газар, Тагнуулын ерөнхий газар, гишүүдийн туслах гээд 117 хүний бүрэлдэхүүнтэй баг 16 өдрийн турш туршилт хийсэн. Энэ хугацаанд 262400 удаагийн даралт хийж туршсан. Техникийн хувьд асуудалгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.