Хуурамч мэдээллийн эсрэг хууль Сингапурт энэ оны хоёрдугаар хагасаас хэрэгжиж эхлэх төлөвтэй байна. Тус улс цахим орчинд хуурамч мэдээлэл тархахыг хязгаарлаж буй улсуудын тоонд багтаж байгаа юм.
Энэхүү хуулийн төслийн зорилго нь мэдээллийг хориглохоос илүү сингапурчуудыг үнэн бодит мэдээллээр хангаж, олон нийт хамт хэлэлцэх боломжоор хангахад чиглэсэн гэж Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр онцолжээ. Сингапур хуурамч мэдээллийн эсрэг шинэ хатуу хууль хэрэгжүүлэхээс гадна энэ асуудлаар арга хэмжээ авахыг “Facebook” тэргүүтэй компаниудаас шаардаж байгаа юм.
Нийгмийн сүлжээний томоохон платформуудын хувьд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн хадгалдаг, хуурамч мэдээлэл болон зүй зохисгүй контентуудад тавьдаг хяналт нь шүүмжлэл дагуулаад байгаа ажээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN