“Leaf”-т цэнэг хураагуур нийлүүлэгч “Automotive Energy Supply” БНХАУ-д дахин нэг үйлдвэртэй болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-04-16 16:40 GMT+8

“Nissan”-ийн “Leaf” автомашинд цэнэг хураагуур нийлүүлэгч компани БНХАУ-д дахин нэг үйлдвэртэй болж байна. Ингэснээр олон улсад хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж, цахилгаан автомашины хамгийн том зах зээлд илүү олон хэрэглэгчтэй болох нөхцөл бүрдэж байгаа ажээ.  

“Automotive Energy Supply” компани энэ онд БНХАУ-ын зүүн хэсгийн Жянсү мужид шинэ үйлдвэрийнхээ барилгын ажлыг эхлүүлсэн байна. Үйлдвэрийн хүчин чадал жилд 20 гигаватт/цаг байхаар тооцож байгаа талаар “Envision Group” мэдээллээ. Энэ нь жилд 400 мянган цахилгаан автомашин цэнэглэх хүчин чадалтай гэсэн үг юм. БНХАУ-ын сэргээгдэх эрчим хүчний “Envision Group” нь “Nissan”-ийн цэнэг хураагуурын бизнесийн эзэмшлийн гол хувийг худалдан авсан бөгөөд одоогоор Япон, АНУ, Их Британид гурван үйлдвэртэй ажээ. Эдгээр үйлдвэрүүд цахилгаан автомашинд зориулж жилд нийт 7.5 гигаватт/цагийн цэнэг хураагуур үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

БНХАУ 2025 он гэхэд бүрэн цахилгаан, хосолмол цахилгаан гээд жилд долоон сая цэвэр эрчим хүчний хөдөлгүүртэй автомашин худалдах зорилт тавьсан байна. Илүү олон цахилгаан автомашин үйлдвэрлэхээр зэхэж байгаа “Tesla”, “Volkswagen”, “Daimler” зэрэг компаниуд “Contemporary Amperex Technology”-оос авхуулаад цэнэг хураагуур үйлдвэрлэгчтэй хамтарч эхэлжээ.

Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 438 санал өгсөн байна.

Дээшээ