Оксфорд, Йелийн судалгаа: Дасгал хөдөлгөөн таныг мөнгөнөөс ч илүү аз жаргалтай болгоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-04-16 15:05 GMT+8

Дасгал хөдөлгөөн бидний сэтгэл зүй болоод биеийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг гэдгийг бүгд л мэднэ. Гэхдээ дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь таны сэтгэл зүйн эрүүл мэндэд санхүүгийн байдлаас илүү чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Оксфорд болон Йелийн их сургуулийн судлаачид олж тогтоожээ. Тус судалгааг эрүүл мэндийн тэргүүлэх сэтгүүл Lancet-д нийтэлсэн байна.

Эрдэмтэд 1.2 сая Америкчуудын сэтгэл санааны байдал болон бие бялдрын хөгжлийн талаар мэдээлэл цуглуулжээ. Оролцогчдоос “Таны сэтгэл санаа өнгөрсөн 30 хоногийн хугацаанд хэдэн удаа тавгүйтсэн бэ? Бухимдал, сэтгэл санааны хямрал, сэтгэл хөдлөлийн хэмжээ ямар байсан бэ?” гэх зэрэг асуултууд асуужээ.   

Мөн судалгаанд оролцогчид өөрсдийн орлого болон хэр их дасгал хөдөлгөөн хийдэг талаараа хуваалцсан гэнэ.

Идэвхтэй хүмүүс илүү аз жаргалтай байх хандлагатай байдаг

Байнгын дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс жилдээ 18 орчим өдрийг таагүй өнгөрүүлдэг бол идэвхгүй амьдардаг хүмүүс дунджаар 35 өдрийг таагүй өнгөрүүлдгийг эрдэмтэд олж тогтоожээ.

Мөн “Бие физиологийн идэвхтэй байдаг хүмүүс жилдээ 25,000 ам.доллар олдог ч спортоор хичээллэдэггүй хүмүүстэй яг адил хэмжээний аз жаргалтай байсан” гэж судлаачид үзэв.

Ерөнхийдөө тэд спортоор хичээллэх тусам илүү их аз жаргалтай болно гэх дүгнэлтийг гаргажээ. Гэхдээ хэтрүүлэх нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Судалгаанаас үзэхэд долоон хоногт 30-60 минутын хугацаатай гурваас таван удаа дасгал хийх нь хамгийн тохиромжтой гэж үзжээ. Түүнчлэн нийгмийн харилцаанд тулгуурласан спортын төрлүүд сэтгэл зүйн эрүүл мэндэд илүү эерэгээр нөлөөлдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: World Economic Forum

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ