2022 оны хөлбөмбөгийн ДАШТ Катар улсад зохион байгуулагдана. Тус тэмцээний урьдчилсан шатны тоглолт энэ зун буюу 6-р сарын 6-ны өдөр эхэлнэ.
Тэр тусмаа Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ийг нээж, өөрсдийн талбайдаа тоглох нь тодорхой болоод байгаа юм. Чухам ямар багтай тоглох нь маргааш буюу 4-р сарын 17-ны өдөр Малайзын нийслэл Куала Лумпур хотноо болох сугалаагаар тодорхой болох аж. 2022 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатанд нийт 46 баг өрсөлдөх бөгөөд хамгийн бага чансаатай 12 баг хоорондоо тус бүр 2 тоглолт хийж, ялалт байгуулсан 6 баг дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болно.
Хоёрдугаар шатанд нийт 40 баг 8 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл Монголын шигшээ баг эхний шатыг давж чадвал Ази тивийн шилдгүүд болох Япон, Өмнөд Солонгос, Иран, Австрали, Саудын Араб зэрэг багуудын эсрэг нүүр тулах боломж гарч ирнэ. Өөрөөр хэлбэл Монголын хөлбөмбөг сонирхогч хүүхэд залуус ойрын ирээдүйд Сон Хын Мин, Шинжи Кагава, Сэрдар Азмун, Аарон Мой зэрэг дэлхийн оддыг дэргэдээс нь харах магадлалтай. Ингээд Монголын шигшээ баг ДАШТ-ий эхний шатыг давахын тулд дараах 6 орны шигшээ багийн аль нэгийг илүүрхэх ёстой болж байна.
Гуам
Дэлхийн чансаа: 193
Ахлах дасгалжуулагч: Карл Додд (Австрали)
Хамгийн олон тоглолт хийсэн: Жэйсон Канлайф (40 тоглолт)
Цэнгэлдэх: Гуамын үндэсний цэнгэлдэх (1,000 үзэгч)
Хамгийн өндөр чансаа: 146 (2015 оны 8-р сар)
ДАШТ-д оролцсон түүх:
Гуамын шигшээ баг 1975 онд үүсгэн байгуулагдаж, 1996 онд ОУХБХ-ны гишүүнээр элсжээ. Хамгийн анх 2002 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж, Иранд 19:0, Тажикисанд 16:0-ээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. Үүний дараагийн гурван ДАШТ-ийг өнжиж, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн бүсийн 2-р шатанд хэсгийн 8 тоглолтод оролцож, Туркменистан, Энэтхэгийн багуудыг хожсон. Хэсэг толгойлогч Ираны багтай хийсэн 2 тоглолтод тус бүр 6:0-ийн харьцаатай ялагджээ.
Монголын эсрэг:
- 2003.02.24 Монгол 2:0 Гуам (Зүүн Азийн АШТ)
- 2003.04.25 Монгол 5:0 Гуам (Азийн АШТ-ий урьдчилсан шат)
- 2005.03.09 Монгол 4:1 Гуам (Зүүн Азийн АШТ)
- 2007.06.23 Монгол 5:2 Гуам (Зүүн Азийн АШТ)
- 2009.03.11 Гуам 1:0 Монгол (Зүүн Азийн АШТ)
- 2018.09.06 Монгол 1:1 Гуам (Зүүн Азийн АШТ)
Дасгалжуулагч: Карл Тодд (Австрали)
Австрали дасгалжуулагч Карл Тодд 2017 оны төгсгөлд Гуамын шигшээ багийг удирдаж эхэлсэн. Нутгийнхаа клубүүдэд төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог байсан тэрбээр 38 настай залуу дасгалжуулагч. 2014 онд Австралийн 2-р дивизионы Уэстэрн Прайд багаас ахлах дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн.
Гол тоглогч: Жэйсон Канлайф
2006 оноос шигшээ багт 51 тоглолтод оролцож, 19 гоол оруулсан нь аль аль нь шигшээ багийн рекорд. 5 настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн. 35 настай довтлогч өнгөрсөн жилээс нутгийнхаа “Bank of Guam Strykers” клубт хүчин зүтгэж байгаа. Филиппиний лигт нэг улирал тоглосон туршлагатай. АНУ-ын “Santa Clara Broncos” клубийн залуучуудын багт 3 жил тоглосон. 2018 оны 9-р сард Монголд болсон Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны 3 тоглолтод бүгдэд нь талбайд гарсан. Өөрөөр хэлбэл Монголын эсрэг, Монголд тоглож байсан туршлагатай.
Форм:
- 2018.09.02 Гуам 4:0 Умард Марианы арал (Зүүн Азийн АШТ)
- 2018.09.04 Макао 2:0 Гуам (Зүүн Азийн АШТ)

Бангладеш
Дэлхийн чансаа: 188 Ахлах дасгалжуулагч: Жэйми Дэй (Англи) Хамгийн олон тоглолт хийсэн: Жахид Хасан Амели (64 тоглолт) Цэнгэлдэх: Бангабандху Үндэсний цэнгэлдэх (36,000 үзэгч) Хамгийн өндөр чансаа: 147 (1986 оны 9-р сар)
ДАШТ-д оролцсон түүх:
Бангладешийн шигшээ баг 1972 онд байгуулагдаж, 1974 онд ОУХБХ-нд гишүүнээр элссэн. 1986 оны ДАШТ-ээс эхлэн оролцсон. ДАШТ-ий урьдчилсан шатанд нийт 48 тоглолтод оролцож, 8 хожиж, 5 тэнцэж, 35 хожигдсон. Монголын шигшээ баг 2001 оны 2-р сарын 19-ний өдөр ДАШТ-ий урьдчилсан шатанд Бангладештэй 2:2-ын харьцаатай тэнцэж, анхны оноогоо авч байсан. Улмаар 2-р сарын 19-ны өдрийг “Үндэсний шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн. 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 8 тоглолтод оролцохдоо Тажикистаны багтай 1:1-ээр тэнцэж, үлдсэн 7 тоглолтод хожигдсон. Австралийн шигшээ багийн довтлогч асан Тим Кэхилл тэдний эсрэг тоглож, 2 гоол оруулж байлаа.
Монголын эсрэг:
- 2001.02.12 Бангладеш 3:0 Монгол (ДАШТ-ий урьдчилсан шат)
- 2001.02.19 Монгол 2:2 Бангладеш (ДАШТ-ий урьдчилсан шат)
Дасгалжуулагч: Жэйми Дэй (Англи)
Английн Лондон хотод төрсөн, 39 настай залуу дасгалжуулагч. 1998 онд Арсенал багтай мэргэжлийн гэрээ байгуулж байсан. Арсен Венгерийн удирдлагад нэг тоглолтод сэлгээний бүрэлдэхүүнд нэрлэгдсэн. 1999 онд Арсенал түүнийг “Борнмут” багт 20,000 фунтээр заржээ. “Борнмут”-ын бүрэлдэхүүнд 20 тоглолтод оролцсон. Үүний дараа Английн жижиг багуудыг дамжсаар 2018 онд тоглогчийн замналаа дуусгасан. 2009-2014 оны хооронд Английн 6-р дивизионы “Welling United” багт тоглогч, дасгалжуулагчийн үүргийг хамт гүйцэтгэсэн. 2018 оны 5-р сараас Бангладешийн шигшээг удирдаж байна. Энэ хугацаанд 8 тоглолтод багаа удирдаж 4-4 гэсэн амжилттай байна.
Гол тоглогч: Жахид Хасан Амели
31 настай довтлогч. Бангладешийн шигшээ багт 64 тоглолтод оролцож, 15 гоол хийсэн нь рекорд амжилт. 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 2, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 1 гоол оруулсан. Дотоодын олон баг дамжсан ч гадны лигт тоглож байгаагүй.
Форм:
- 2018.10.05 Бангладеш 0:1 Филиппин (Бангабандху Кап)
- 2018.10.10 Бангладеш 0:2 Палестин (Бангабандху Кап)
- 2019.03.09 Камбож 0:1 Бангладеш (FIFA Friendly Match)
Бруней
Дэлхийн чансаа: 194
Ахлах дасгалжуулагч: тодорхойгүй
Хамгийн олон тоглолт хийсэн: Азван Салех (26 тоглолт)
Цэнгэлдэх: Хассанал Болкиах Үндэсний цэнгэлдэх (28,000 үзэгч)
Хамгийн өндөр чансаа: 140 (1992 оны 12-р сар)
ДАШТ-д оролцсон түүх:
Брунейн шигшээ баг 1959 онд буюу манай Монголын шигшээ багтай нэг жил үүсгэн байгуулагдсан. Харин 1969 онд ОУХБХ-нд гишүүнээр элссэн байна. Өмнө нь тус улсын шигшээ баг Малайзын лиг, цомын тэмцээнд тоглодог байжээ. Ердөө 3 удаагийн ДАШТ-д буюу 1986, 2002, 2018 онд оролцсон. 1999 онд Малайзын цомд түрүүлсэн нь шигшээ багийн хамгийн том түүхэн амжилт. Одоогоор Бруней улсад бүртгэлтэй 22 клуб, 2,500 орчим хөлбөмбөгчид байдаг аж. 2008-2011 оны хооронд холбоонд нь улс төрийн нөлөө орсон гэж үзсэн ФИФА-с торгуулсан. ДАШТ-ий урьдчилсан шатанд 14 тоглож, 1 хожиж, 13 хожигджээ.
Монголын эсрэг: тоглож байгаагүй
Дасгалжуулагч: тодорхойгүй
Брунейн шигшээ багийг удирдаж байсан Өмнөд Солонгос дасгалжуулагч Квон У-Сун энэ оны 3-р сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөр тус улсын шигшээ баг одоогоор ахлах дасгалжуулагчгүй байгаа аж. 60 настай Квоны хувьд 2007 оноос хойш нийт 9 удаа Брунейн шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. 1979-1982 оны хооронд Өмнөд Солонгосын шигшээ багт тоглож байсан. 1980 оны Азийн АШТ-д тоглож байсан.
Гол тоглогч: Фаик Жэфри Болкиа
АНУ-ын Лос Анжелес хотод төрсөн довтлогч. Энэ жил 21 нас хүрнэ. Одоогоор Английн Премьер Лигийн “Лестер Сити” клубт харьяалагдаж байгаа. Жигүүрт тоглодог. Брунейн шигшээ багийн ахлагч. Өмнө нь Английн Саутхэмптон, Арсенал, Челсигийн залуучуудын багт тоглож байсан. Өөрийн төрсөн АНУ-ын шигшээ багт тоглох боломжтой байсан ч Брунейг сонгосон. Учир нь тэрбээр Бруней улсын хунтайж Жэфри Болкиагийн хүү. 2016 оноос хойш Брунейн шигшээ багт 6 тоглож, 1 гоол оруулжээ.
Форм:
- 2018.09.01 Зүүн Тимор 3:1 Бруней (Сүзүки Кап)
- 2018.09.08 Бруней 1:0 Зүүн Тимор (Сүзүки Кап)
Зүүн Тимор
Дэлхийн чансаа: 195
Ахлах дасгалжуулагч: Норио Цүкитатэ (Япон)
Хамгийн олон тоглолт хийсэн: Анггису Барбоса (30 тоглолт)
Цэнгэлдэх: Үндэсний цэнгэлдэх (13,000 үзэгч)
Хамгийн өндөр чансаа: 146 (2015 оны 6-р сар)
ДАШТ-д оролцсон түүх:
Зүүн Тиморын шигшээ баг 2002 онд үүсгэн байгуулагдаж, 2005 онд ОУХБХ-ны гишүүн болсон. 1974 оныг хүртэл Португалын колони байсан тэд 1998 он хүртэл Индонезийн колони болж, ДАШТ-д оролцох боломж байгаагүй. Анх 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдсөн. ДАШТ-ий урьдчилсан шатанд нийт 13 тоглолтод оролцохдоо 2 хожиж, 2 тэнцэж, 9 хожигдсон. 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Монголын шигшээ багтай учраа таарч, эхний тоглолтод 4:1-ээр, хариу тоглолтод 1:0-ээр хожсон. Дараагийн шатанд нийт 8 тоглолт хийсэн боловч тэдний 5 тоглолтын үр дүнг хүчингүйд тооцож, эсрэг багт нь 3:0 гэсэн ялалтыг өгсөн. Учир нь Зүүн Тиморчууд Бразил хөлбөмбөгчдийг талбайд гаргасан нь тогтоогдсон.
Монголын эсрэг:
- 2015.03.12 Зүүн Тимор 4:1 Монгол (ДАШТ-ий урьдчилсан шат)
- 2015.03.17 Монгол 0:1 Зүүн Тимор (ДАШТ-ий урьдчилсан шат)
*ОУХБХ дээрх тоглолтуудыг хүчингүйд тооцож, Монголын багт 3:0 гэсэн ялалтыг өгсөн
Дасгалжуулагч: Норио Цүкитате (Япон)
59 настай Япон дасгалжуулагч тэднийг удирдаж байна. Энэ дасгалжуулагч өмнө нь Гуамын шигшээг 4 жил удирдаж байснаас гадна Лаос, Бутаны шигшээ багийг дасгалжуулж байсан. Өмнө нь Бутаны шигшээ багийг удирдаж, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхдөө гарааны тоглогчдын талаар багийнхаа менежертэй ам зөрж, ажлаа өгөхөөс өөр аргагүйд хүрсэн.
Гол тоглогч: Руфино Гама
Энэ жил дөнгөж 21 настай залуу довтлогч. Индонезид төрсөн. Шигшээ багтаа аль хэдийн 16 тоглолтод оролцож, 6 гоол оруулжээ. 2016 онд Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Тайваний эсрэг шигшээ багтаа анхны гоолоо оруулсан.
Форм:
- 2018.11.13 Индонез 3:1 Зүүн Тимор (Зүүн Өмнөд Азийн АШТ)
- 2018.11.17 Зүүн Тимор 2:3 Филиппин (Зүүн Өмнөд Азийн АШТ)
- 2018.11.21 Сингапур 6:1 Зүүн Тимор (Зүүн Өмнөд Азийн АШТ)
Пакистан
Дэлхийн чансаа: 200 Ахлах дасгалжуулагч: Жозе Антонио Ногуэира (Бразил) Цэнгэлдэх: Пунжаб цэнгэлдэх (10,000 үзэгч) Хамгийн өндөр чансаа: 142 (1993 оны 02-р сар)
ДАШТ-д оролцсон түүх:
Пакистаны шигшээ баг харьцангуй эрт буюу 1948 онд ОУХБХ-ны гишүүн болжээ. Өмнөд Азийн наадамд 4 удаа түрүүлж байсан нь хөлбөмбөгийн шигшээ багийнх нь хамгийн том амжилт. Хамгийн анх 1990 оны ДАШТ-ээс эхлэн урьдчилсан шатанд тасралтгүй өрсөлдөж байна. Энэ хугацаанд ДАШТ-ий урьдчилсан шатанд нийт 30 тоглолтод оролцсон ч 4 тэнцэж, 26 ялагджээ.
Монголын эсрэг: тоглож байгаагүй
Дасгалжуулагч: Жозе Антонио Ногуэира (Бразил)
53 настай Ногуэира өмнө нь Сьерра Леоне, Гвиней-Биссау, Сэйнт Киттс энд Нэвис улсын шигшээ багуудыг удирдаж байсан туршлагатай. 2018 онд Пакистаны хөлбөмбөгийн холбооны 3 жилийн гэрээ байгуулсан. 1998 онд “Эмелек” клубийг удирдан, Эквадорын лигт аман хүзүүджээ.
Гол тоглогч: Хассан Башир
Данийн Копенхаген хотод төрсөн. 32 настай, довтлогч. Данийн 2-р дивизионы “Greve Fodbold” клубт тоглодог. Тус клубт Пакистаны шигшээ багийн 4 тоглогч харьяалагддаг. Довтолгооны бүх байрлалд тоглох ур чадвартай. 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Йемений хаалганд гоол оруулж байсан. Энэхүү гоол нь Пакистаны хөлбөмбөгийн шигшээ багийн түүхэн дэх ДАШТ-ий анхны гоол болсон. Шигшээ багт нийт 20 тоглолтод оролцож, 8 гоол оруулсан.
Форм:
- 2018.11.16 Палестин 2:1 Пакистан (Нөхөрсөг)
- 2018.12.16 Пакистан 0:2 Палестин (Нөхөрсөг)
- 2018.12.25 Пакистан 1:1 Афганистан U23 (Нөхөрсөг)
Шри Ланка
Дэлхийн чансаа: 202 Ахлах дасгалжуулагч: Низам Пакеер Али Цэнгэлдэх: Сугатхадаса цэнгэлдэх (25,000 үзэгч) Хамгийн өндөр чансаа: 122 (1998 оны 08-р сар)
ДАШТ-д оролцсон түүх:
Анх Их Британичууд тус улсад хөлбөмбөгийн спортыг үүсгэн байгуулсан. 1994 оны ДАШТ-ээс эхлэн урьдчилсан шатанд өрсөлдөж эхэлсэн. ДАШТ-ий урьдчилсан шатанд одоогоор нийт 31 тоглохдоо 3 хожиж, 6 тэнцэж, 22 хожигджээ. Хамгийн сүүлд 2018 оны ДАШТ-ий эхний шатанд Бутаны багт 2 тоглолтын нийлбэр дүнгээр ялагдсан байна. 1998 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд хөрш зэргэлдээ Энэхтэгийн багтай 1:1-ээр тэнцэж, Филиппинийг 3:0-ээр хожиж, ДАШТ-ий түүхэн дэх анхны оноо, анхны хожлоо авчээ.
Монголын эсрэг:
- 2013.03.06 Шри Ланка 3:0 Монгол (AFC Challenge Cup)
- 2016.11.06 Монгол 2:0 Шри Ланка (AFC Solidarity Cup)
Форм:
- 2018.09.05 Энэтхэг 2:0 Шри Ланка (Сүкүзи Кап)
- 2018.09.07 Мальдив 0:0 Шри Ланка (Сүзүки Кап)
- 2018.10.12 Шри Ланка 1:4 Малайз (Нөхөрсөг)
А.Одбаяр