850 гаруй жилийн түүхтэй, Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болох Парисын дарь эхийн сүм түймэрт шатаж, тус сүмийн гол орой болон дээвэр сүйдээд байгаа билээ. Галын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон жилд 13 сая жуулчин зочилдог энэхүү сүмийг сэргээн засварлах болно гэдгээ амласан. Тус улсын байгалийн үнэт өвийг хамгаалдаг "Du Patrimoine" нийгэмлэг олон улс даяар хөрөнгө босгох үйл ажиллагааг өрнүүлж байгаа аж.
Тэгвэл тансаг зэрэглэлийн бараа борлуулдаг “LVMH” компанийн захирал Францын тэрбумтан Бернар Арно Нотр Дамыг сэргээн засварлах ажилд 200 сая евро хандивлана гэж мэдэгдлээ. Тэрээр "LVMH компани болон Арногийн гэр бүлийн өмнөөс энэхүү соёлын үнэт өвийг засварлахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Нотр Дам бол Францын соёлын өв, бэлэг тэмдэг юм” гэжээ.
Үүнээс өмнө “Kering” компанийн захирал Франсуа-Хенри Пино сүмийг сэргээн засахад 100 сая евро хандивлана гэдгээ зарлаад байсан юм.
Сүмийн доторх зураг
Эх сурвалж: Reuters