ФОТО: 850 ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМ ШАТЛАА
850 гаруй жилийн түүхтэй, Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болох Парисын дарь эхийн сүм түймэрт шатаж, тус сүмийн гол орой болон дээвэр сүйдээд байгаа билээ. Галын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон жилд 13 сая жуулчин зочилдог энэхүү сүмийг сэргээн засварлах болно гэдгээ амласан. Тус улсын байгалийн үнэт өвийг хамгаалдаг "Du Patrimoine" нийгэмлэг олон улс даяар хөрөнгө босгох үйл ажиллагааг өрнүүлж байгаа аж.
"Дарь эхийн сүм бол бидний түүх, бидний уран зохиол, бидний сэтгэл зүрхний нэг хэсэг, бидний гайхалтай түүхийн газар, бидний амьдрал байсан юм. Маш олон хүн харамсаж байгааг мэдэж байна. Гэхдээ би өнөөдөр бас итгэл найдварын талаар яримаар байна. Өнөөдөр би сүмийг хамтдаа сэргээн босгох болно гэдгийг итгэл төгс хэлж байна" хэмээн Францын Ерөнхийлөгч хэлжээ.
С.НОРИМАСА: ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХ ҮЕД БИД АГААРТ 20 ГАРУЙ СМ ХӨӨРСӨН
Японы Күмамото мужид 2016 оны дөрөвдүгээр сарын 14 өдрийн 21:26 цагт 6.2 магнитуд, 16-ны 01:25 цагт дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүний улмаас 49 хүн амиа алдаж, 3000 гаруй хүн гэмтэж, 30 мянга орчим барилга байгууламж эвдэрч нурсан байна. Түүгээр ч үл барам Күмамотогийн цамхаг, Асогийн их гүүр нурж, хөрсний гулгалт болсны улмаас төмөр зам нь сүйджээ. Азаар газар хөдлөлт шөнийн 01.26 цагт болсон тул арай бага хохирол учирсан гэнэ. Күмамото мужид газар хөдлөлтийн хар сүүдэр одоо хүртэл арилаагүй тул ид сэргээн босголтын ажил явагдаж байлаа. Үүнийг нүдээр харах боломжийг Jenesys 2018 хөтөлбөр буюу Япон дахь сургалт олгосон юм. Биднийг тус мужид очиход “Хичээгээрэй Күмамоточууд аа, Ялагдахгүй шүү Күмамоточууд аа” хэмээх уриа галт тэрэгний өртөө, автомашины зогсоол гээд хаа сайгүй харагдаж байв. Энэ муж газар хөдлөлтийн идэвхгүй бүсэд оршдог учир хэн ч ийм аймшигт газар хөдлөлт болно гэж төсөөлөөгүй явсан гэдэг.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН УЖИГ ХЯМРАЛ БИЙ БОЛГОСОН АН-ТАЙ ХАМТРАХ БОЛОМЖГҮЙ УЧРААС НАМААСАА ГАРНА
АН-ын гишүүн Д.Жаргалсайхан "Бид 1990 оны Ардчилсан тогтолцоог бий болгох хөдөлгөөнд оролцож явсан Монголын ардчилсан холбооны ахмад гишүүд байна.
Ардчилсан хувьсгал болоход бид улс орондоо хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгмийг бий болгоно гэж зүтгэж итгэж явсан. Гэтэл 30 жилийн дараа эргээд АН-ын үе үеийн удирдагчид, дарга нар харахад эгэл гишүүдийнхээ тэмцэж мөрөөдөж явсан хүсэл тэмүүлэл дээр гишгэж, доромжилж, баяжих хэрэгсэл болгосон байна. Тэд нийтийн өмчийг хулгайлж авахад манлайлж оролцсон хүмүүс. Улс орны 390 орчим үйлдвэрийг дампууруулж, 110 мянган ажилчин ангийг устгасан. Өнөөдөр гажуудсан ардчиллын үр дүнд 300 мянган залуучууд ажиллаж амьдрахын төлөө эх орноосоо дүрвэн гарсан байна.
Тиймээс нийгэм эдийн засгийн ужиг хямралыг бий болгосон энэ хүмүүстэй зам нийлэх, хамтрах боломжгүй болсон учраас АН-аас гарч үндэсний эрх ашгийг дээдэлдэг хөгжлийн төлөө явдаг улс төрийн хүчинтэй цаашид нэгдэж явах саналтай байна" гэлээ.
Н.АРВИНТАРИА: ХОХИРОГЧОО БУРУУТГАХ ХАНДЛАГАТАЙ ХҮН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЧАДАХГҮЙ
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Манай улсад хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгаа талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн өмгөөлөгч, хуульч Н.Арвинтариатай gogo.mn-ий сэтгүүлч А.Наранцацрал ярилцлаа.
"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилго нь урьдчилан сэргийлэх юм. Энэ нь Эрүүгийн болон Зөрчлийн хууль гэх мэт 5-6 хуультай нягт холбоотой.
Гэр бүлийн гишүүнээ нэг удаа зодсон, ямар нэг үйлдэл хийх болон хийхгүй байхыг албадах, эдийн засгийн дарамтад оруулсан бол зөрчил гэж үзээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Мөн 7-30 хоног баривчилж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулдаг. Хэрвээ дахин давтан зөрчил гаргавал гэмт хэрэг болно. Удаа дараа хохирогчийг зодсон бол Эрүүгийн хуулиар шийдвэрлэнэ.
Одоо шүүхүүд энэ ялыг өгөхгүйгээр шууд хорих ял, эсвэл хөнгөн гэмтэл учруулсан бол торгож байна. Гэвч торгох ял бас үр дүн муутай. Учир нь тухайн гэр бүлийг давхар хохироодог юм" гэлээ.
Ярилцлагыг ЭНД дарж хүлээн авна уу.
МУЗЕЙГ ДҮНЖИНГАРАВ, ЯАРМАГ ОРЧИМД, ТЕАТРЫГ ПАРКИЙН УРД БАРИХ БОЛОМЖТОЙ ЭСЭХИЙГ СУДАЛЖЭЭ
Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын газрын асуудлыг цогцоор шийдвэрлэх ажлын хэсэг театр болон музейн байгууламж барих боломжит байршлуудад очиж газрын асуудлыг үзэж судалжээ.
Барилгын зураг төсөв боловсруулах, холбогдох тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ахалсан байна.
Ажлын хэсгийн гишүүд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэршиж заншсанаар Хүүхдийн паркийн баруун урд хэсгийн 4 га талбай бүхий газарт Үндэсний их театр барих боломжтой гэж үзлээ. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулах болно гэлээ.
Мөн Дүнжингарав худалдааны төвөөс зүүн зүгт байрлах газар болон Яармагийн урд хэсэг газарт музей барих боломжтой эсэхийг газар дээр нь үзэж танилцав.