“Эхийн алдар” одонг шинээр авах эхчүүдийн тоо жилд дунджаар 4500 орчим хүнээр нэмэгдэж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
2006 онд “Эхийн алдар” I, II одонтой эхчүүдийн тоо 69696 байсан бөгөөд 2007 оноос Эх, хүүхдийн тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг шинээр батлан хэрэгжүүлэх, Алдарт эхийн I, II одонт бүх эхчүүдэд нас харгалзахгүйгээр мөнгөн тусламж олгож эхэлжээ.
Эхчүүдэд амьжиргааны төвшин харгалзахгүй олгож байгаа нь төрөх насны эмэгтэйчүүдийг дэмжих хүн амын өсөлтийг хангах, тэдгээрийн хүүхдүүдэд зарцуулах зардлаас хуваалцах бодлого бус хавтгайрсан хөтөлбөр болж байна
Өөрөөр хэлбэл 2006 онд нийт 69696 одонтой ээж 4.9 тэрбум төгрөгийг авч байсан бол энэ тоо 2011 онд 204313-д хүрч нийт 30 тэрбум төгрөгийн зардал гарсан байна.
Харин 2018 оны нийгмийн халамжийн сангийн тайлангаар нийт 218.6 мянган одонтой эхчүүдэд жилд 1 удаа 100-200 мянган төгрөг буюу нийт 30.0 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж олгожээ. Энэ нь нийгмийн халамжийн нийт зардлын 7.2 хувийг эзэлж байна.
Харин 2019 оны эхний улирлын байдлаар 214.1 мянган эх мөнгөн тусламжид хамрагдаад байгаа юм байна. Үүнээс “Эхийн алдар” 1 дүгээр одонтой 66768, 2 дугаар одонтой 147339 хүн байна.
Нийгмийн халамжийн сангаас “Эхийн алдар” одонтой эхчүүдэд жил тутам мөнгөн тусламж олгож байгаа одоогийн энэ тогтолцооны дагуу 4, 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэй байгаа нь хэт өргөн хүрээг хамарч, насан туршид нь олгон хэрэгжүүлж байгаа нь бусад халамжийн хөтөлбөрүүдтэй харьцуулахад сүүлийн жилүүдэд төсөвт ихээхэн хэмжээний ачаалал үүсгэж байгаа талаар ХНХЯ-аас мэдээлж байгаа юм.
Одоо олгож байгаа мөнгөн урамшуулал нь хүүхдийн насыг үл харгалзан 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн бүх эхчүүдэд амьжиргааны төвшин харгалзахгүй олгож байгаа нь төрөх насны эмэгтэйчүүдийг дэмжих хүн амын өсөлтийг хангах, тэдгээрийн хүүхдүүдэд зарцуулах зардлаас хуваалцах бодлого бус дээрх тооны хүүхэд гаргасан эхчүүдийн хүүхдүүд нь тусдаа айл болж, өөрсдөө үр хүүхэд төрүүлсэн нөхцөлд ч жил бүр хүртэх хавтгайрсан хөтөлбөр болж байгааг ч онцоллоо.