Нийслэлээс байгуулагдсан ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууламжид болсон ослын талаар мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: Ажлын хэсэгт мэргэжлийн бүх байгууллагын төлөөлөл оролцсон. Хүний амь эрсэдсэн учраас мөрдөн шалгах ажил хийж байна. УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламжид түүхий лаг шахах насосны станцыг 48 цагийн дотор хэвийн горимд оруулан ажиллуулах ёстой. Өчигдөр шөнө болон одоо ч энэ ажлыг үргэлжүүлэн хийж байна. УБ хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Гантөмөрөөр ахлуулсан дэд ажлын хэсэг мөн ажиллаж байна.
Цэвэрлэх байгууламжийн 4, гэрээгээр ажилладаг нэг хүн Цэргийн төв эмнэлгийн Хордлогын тасагт эмчлүүлж байна. Мөн дөрвөн хүнд сэтгэл заслын эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.
Насосны станцад хуримтлагдсан лагийг соруулж цэвэрлэж байна. 50-60 см зузаан лаг үүсжээ. Үүнийг татан зайлуулах шаардлагатай. Лаг өтгөн байгаа тул шингэлж байна. Ойрын 2 цагийн дотор энэ ажил дуусна.
Тунгаагуур, бассейнд хүн эрсэдсэн мэтээр буруу мэдээлэл тараасан тул би залруулах зорилгоор энэ мэдээллийг өгч байна.
Бид дараа нь талийгаач нарын ар гэрийнхэнтэй уулзана. Тэдний уй гашууг хуваалцах ёстой. Өнөө өглөө болсон Засгийн газрын хуралдаанд С.Амарсайхан дарга үүссэн нөхцөл байдлыг танилцуулсан. Ерөнхий сайд ажлаа хийж байгаад эрсэдсэн ажилтнуудын ар гэрийнхэн эмгэнэл илэрхийлснийг би та бүхэнд дамжуулж байна. Нийслэлийн удирдлагууд мөн гүн эмгэнэл илэрхийлж байна.
Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад бид хөндлөнгөөс саад учруулах эрхгүй. Иймд цагдаа, прокуророос өгсөн чиглэлийн дагуу та бүхэнд мэдээлэл өглөө.
Одоо Төв цэвэрлэх байгууламж тусгай горимд ажиллаж байна. Ажлын хэсгүүд удахгүй дүгнэлтээ гаргана. Дараа нь МХЕГ ослын дүгнэлт гаргана. Онцгой байдлын хяналт дор ослын газарт хэмжилт хийн, дараа дараагийн ажлыг явуулах боломжийг нээхээр ажиллаж байна. Учир нь осол гарсан орчинд хурц хордлогод өртөх эрсдэл бий. Дахин осол гарах вий гэж болгоомжлон, урьдчилан сэргийлж байна.
Цэвэрлэх байгууламжийн 4, гэрээгээр ажилладаг нэг хүн Цэргийн төв эмнэлгийн Хордлогын тасагт эмчлүүлж байна. Мөн дөрвөн хүнд сэтгэл заслын эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Тэдний биеийн байдал тогтвортой байгаа ч химийн бодист хордсон тул хэсэг хугацааны дараа дахин шинжилгээ авах шаардлагатай гэв.