Солонгост долоо хоног албан томилолтоор явах хугацаандаа тэнд багагүй хугацааг өнгөрүүлсэн залуу гэр бүл Б.Чинбатынхантай танилцаж, ярилцлага авахыг хүсэхэд тэд зөвшөөрсөн юм.
Өдгөө Солонгост монголын нийт хүн амын 2 хувь нь буюу нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц иргэд маань амьдарч байна. Тэдэн дундаас эдний гэр бүлийг сонгосон нь учиртай. Хөдөлмөрийн гэрээ, хэлний бэлтгэлийн, оюутны, мастерт суралцах, мэргэжлээрээ ажиллах, оршин суух гээд Солонгосын визний бүх төрлийн ангиллаар амьдарчээ. Хэдий залуу гэр бүл ч Б.Чинбатынх тус улсад амьдарч байгаа монголчуудаа гэх чин сэтгэлтэй, олон нийтийн ажилд идэвхтэй аж. Тэрээр мөн MGLRADIO-гийн Солонгос дахь салбарыг хариуцан ажилладаг. Б.Чинбат:
-Анх хөдөлмөрийн гэрээгээр очихдоо цанын баазын ойролцоо ажиллаж байлаа. Яг л “Өвлийн хайрын дуу” кинонд гардаг шиг ямар ч салхигүй учир цас аажуухан бударна. Үйлдвэрийн эзэд нь хоёр хөгшин байдаг. Надаас гадна нэг Шри-Ланкын залуу, бид дөрвүүлэхнээ өглөөнөөс орой хүртэл ажиллана. Хотоосоо нэлээд зайдуу байрлалтай учир хамгийн ойрхон дэлгүүр гэхэд л 2,7 км-ийн зайтай. Заримдаа цаг хугацаа зогсчихсон мэт санагддаг байлаа хэмээн дурссан юм.
Солонгост ажиллаж байгаа монголчууд үйлдвэрлэлийн осолд орох нь цөөнгүй. Сурвалжлагын маань эзэн ч бас анх удаа солонгост очиж ажиллаад удаагүй байхдаа үйлдвэрлэлийн осолд оржээ. Тухайн өдөр нэлээд давхидаг, тавтиргүй жолооч таарч Б.Чинбатыг ажлаа хийгээд сууж байхад нь араас нь мөргөсний улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ. Хөл дээрээ босох эсэх нь ч тодорхойгүй болж, хэдэн сар эмнэлэг бараадсан байна.
-Эмнэлэгт байх үедээ би их завтай болсон. Тэр үед найзууд, таньдаг хүмүүсийнхээ үйлдвэрээр очиж үзсэнээр өөрийнхөө ажиллаж байгаа газрыг солихоор шийдсэн. Яагаад гэхээр адилхан ажил хийж байгаа атлаа хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа учир би хамаагүй бага цалин авч байгаагаа мэдсэн юм. Тухайн үед миний цалин өдрийн 32 мянган вонн байтал барилга дээр ажиллаж байгаа хүмүүс 80 мянган вонн авч байсан. Тэгээд үйлдвэрээ сольсон доо.
Мөн жилд 360-аад хүн үйлдвэрлэлийн осолд ордог. Өдөрт бараг нэг хүн байгаа биз.
Тэрээр 2014-2016 онд Солонгос дахь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа, Нийгмийн даатгалын хэлтэст гурван жил ажиллажээ. Үүнийхээ тулд монголдоо ирж төрийн албаны шалгалт хүртэл өгсөн байна.
-Одоо нөхцөл байдал, тоо судалгаа нь ямар болсныг би мэдэхгүй. Харин 2014 онд намайг Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байхад жилд 22 монгол хүн нас барсан гэдэг статистик байсан. Мөн жилд 360-аад хүн үйлдвэрлэлийн осолд ордог. Өдөрт бараг нэг хүн байгаа биз. Үүний зэрэгцээ жилд 3 хүн амиа хорлодог. Энэ тоонууд цөөхөн монголчууд бидний хувьд маш харамсалтай. Тиймээс энэ нөхцөл байдалд яаж эерэгээр нөлөөлөх вэ гэж боддог байлаа. Тэгээд найзуудтайгаа, эхнэртэйгээ нийлээд “Солонгос дахь монгол номын сан”-г байгуулж, гэрээрээ 10 хоног үнэгүй унших боломжийг бий болгож байлаа. Монголчууд маань метронд явж байхдаа, эсвэл ажлынхаа завсарлагаар ном уншиж байвал зүгээр юм уу л гэж бодсон юм. Тэгэхгүй бол өдөр бүр нэгэн хэвийн ажил хийгээд байхаар хүн их стрессддэг. Сүүлийн үед бол фэйсбүүкт “тэдэн сард ирсэн хүмүүс” гээд групп үүсгээд хоорондоо жаргал зовлонгоо хуваалцдаг, холбогддог болсон байна лээ.
МАНАЙХАН ХЭТ ЗАЛУУ ХҮМҮҮСЭЭ ХАР АЖИЛД “ИЛГЭЭЖ” БАЙНА
“Хөдөлмөрийн гэрээгээр Солонгост ирж байгаа монголчууд маань 18-39 насныхан байдаг. Гэтэл бусад улс орноос дандаа гуч гарсан хүмүүс ирдэг. Би анх гэрээгээр ирэхдээ 24 настай атлаа хамгийн бага нь байлаа. Дараа 200-аад хүнтэй газар ажилд ороход бас л хамгийн бага нь байсан. Тэгэхээр манай хөдөлмөрийн гэрээний нас хэтэрхий бага байна гэж хэлэх гээд байгаа юм. Аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаад дөнгөж ирсэн 18 настай хүүхэд тэр хүнд ажлыг хийхэд эхэндээ маш хэцүү. Тэгээд ч гар дээрээ гэнэт их хэмжээний мөнгө авна. Найзуудтайгаа дарвиж цэнгэнэ, асуудалд орно гэх мэт. Гэтэл солонгос хүмүүсийн хувьд ажлын голыг нугалж байгаа хүмүүс нь 40-50 насныхан байдаг. Залуус нь аль болох боловсрол эзэмших, оюуны ажил эрхлэхийг боддог.
Тийм учир манай улсаас ажилчид илгээхдээ ажлын туршлагатай, ар гэрээ өөд нь татах хүсэлтэй 40-с дээш насныхныг бүртгүүлэх, ирэх боломжийг олгох хэрэгтэй санагддаг.
Бусад улс орноос дандаа гуч гарсан хүмүүс ирдэг.
Нэг талаараа манай улсаас ид насны залуус нь ирж хөдөлмөр эрхлээд эх орондоо валютын урсгалыг оруулж байгаа мэт боловч энд ирж эмчлүүлж байгаа монголчуудыг харахаар бидний олсон мөнгө эргээд Солонгос улсын эрүүл мэндийн салбарт нь зарцуулагдчихаж байна уу даа гэж хардаг”
Б.Чинбатын энэ яриа танд нэгийг бодогдуулж байна уу? Тэрбээр цааш нь:
-Солонгост байгаа 46 мянган монголчууд төрийн бодлогоос хаягдсан гэхэд хилсдэхгүй. Элчин сайдгүй зөндөө удлаа. Элчин сайдын яам хэдийгээр хичээж ажиллаж байгаа ч энд байгаа хүмүүсийн тоо 2012-2013 оны үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн байна. Монголын нийт хүн амын 2 хувь нь, ялангуяа 18-35 насны залуус энд ажиллаж, амьдарч байна. Энд ажиллаж байгаа монгол эмэгтэйчүүд ажлын байран дахь бэлгийн дарамт, дээрэлхэлт гэх мэт олон асуудалд өртдөг. Гэвч хэнд хандах, яахаа мэдэхгүй. Үйлдвэрлэлийн осолд өртөх, эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар буцах боллоо гэхэд визний асуудлаасаа болоод буцаж чаддаггүй. Бидэнд сонгууль өгөх ч боломж байхгүй болсон. 2016 оны УИХ-ын сонгуульд санал өгөх боломжоор хангаагүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар зөвхөн намын нэр бөглөсөн гэх мэт хүн ёсныхоо эрхийг эдэлж чадахгүй олон асуудал байна.
Солонгост байгаа 46 мянган монголчууд төрийн бодлогоос хаягдсан гэхэд хилсдэхгүй.
-Солонгосчууд соёлоо алхам тутамдаа сурталчилж байна. Тэгэхээр энд 20-30 жил болчихсон монголчууд маань, хүүхдүүд нь өдөр бүр “зөөлөн хүчний бодлого”-т автсаар байгаад монголдоо очих сонирхолгүй болох, солонгос хүн болчих вий гэж айдас төрлөө. Энд багагүй хугацааг өнгөрүүлсэн хүний хувьд энэ талаар юу гэж боддог вэ?
-Тийм болгоомжлол бол бий. Хосолмол соёлтой /Сурв: эхнэр нь монгол, нөхөр нь солонгос гэх мэт/ гэр бүлийн хувьд аав нь монгол хэл сурахаасаа илүү ээж нь солонгос хэл сураад, хүүхдүүд нь солонгос соёлоор хүмүүждэг. Эцэг, эх нь хоёулаа монгол байсан ч сургуульдаа өдөр бүр явж байгаа хүүхдүүд солонгос соёлоор л хүмүүждэг. Манай гэр бүлийн хувьд ч том маань зургаан нас хүрчихлээ. Солонгосын сургуулиудын хичээл гуравдугаар сард эхэлчихсэн. Хүүхдээ монголдоо сургах уу, солонгост сургах уу гэдэг сонголтын өмнө л ирчихлээ. Анх солонгост ирсэн хүүхдүүд одоо 20 хүрчихсэн. Тэгэхээр хүүхдүүдийн боловсролын асуудал бол яалт ч үгүй анхаарал татах сэдэв.
Гэтэл сүүлийн үед солонгос хүмүүс бас монгол хэл сурдаг болсон. Дөнгөж 18-тай залуу монгол хэл сурч байхаар нь гайхаад асуутал “англи, орос зэрэг орны хэлийг сурахад өрсөлдөгч олонтой. Харин монгол хэл сурахад олон улсын байгууллагат ажиллах ажлын байрны олдоц нь арай илүү” гэж хариулж байсан. Тэгэхээр энд өсч байгаа монгол хүүхдүүд эх хэлээ хаяхгүйгээр суралцах юм бол хоёр орны харилцаа өргөжин хөгжиж байгаа энэ үед бас давуу тал болох л юм. Солонгост “Монгол сургууль” болон Монголын ЭСЯ-наас хариуцан хийж байгаа ”Weekend School” бий. Сувон хотод салбараа нээсэн. Тэр сургууль их амжилттай явж байгаа, эцэг эхчүүд нь эерэг сэтгэгдэлтэй юм билээ.
-Манай улсад Солонгосын Ерөнхий сайд айлчилж манайх ээлжит “манайхыг визгүй болгож өгөөч” гэдэг хүсэлтээ тавилаа. Өөрийн чинь бодлоор визгүй болох хэрэгтэй юу?
эндээс Лос-Анжелес орох, Монгол руу явах зардал тэнцдэг.
-Мэдээж визгүй болчихвол амар. Солонгос руу монголчууд ирснээр буруу гэхээсээ зөв нь давамгайлна. Монголд юу ч хийхгүй явж байснаас энд ирээд ажил хөдөлмөрийн амтыг мэдрээд, цалин авах нь хэрэгтэй. Зарим хүн бол гурван сар ажиллаад монгол дахь өөрийн ажлын үнэ цэнээ илүүтэй мэдрэх нь ч бий. В.Путин нэг удаа Солонгост айчлал хийгээд л ОХУ-ын иргэд 2015 оны нэгдүгээр сард нэг сарын хугацаатай визгүй болгож байлаа. Тэгэхээр хараар ажиллаж байгаа хүмүүсийг цөөрүүлэхийн тулд визгүй болгочихвол орж гарах боломж нь байвал заавал энд үлдэх гэхгүй илүү амар ч юм шиг. Гэхдээ би тийм “визний асуудлыг судалж үзье” гэдэг дипломат хариултад итгэхээ байсан. Магадгүй Солонгосын зүгээс ямар нэгэн томоохон төсөл дээр хамтран ажиллах хүсэлтэй л байгаа байх. Тэгэхгүй бол зүгээр л шууд визгүй болгочихгүй л дээ.
Визнээс гадна Монгол руу явах гэхээр онгоцны тийз нь маш өндөр үнэтэй. Сүүлийн хоёр жил манай гэр бүл “монгол руугаа явж байхаар юм үзчихье” гээд өөр улс орон руу аялдаг болсон. Эрт захиалгаа өгвөл эндээс Лос-Анжелес орох, Монгол руу явах зардал тэнцдэг. Бусад хүмүүс ч бас азийн улсуудаар аялдаг л юм билээ. Тийзний үнэ хямд бол хэн ч гэсэн эх нутаг руугаа л явна шүү дээ. Очиж чадахгүй байсаар ээж, аав нь бурхан болж байгаа тохиолдол сүүлийн үед олон л гарах болж. Хавар болж байгаатай холбоотой юм болов уу...
БАГЫГАА МОНГОЛДОО ТӨРҮҮЛЬЕ ГЭЖ БОДСОН Ч ҮНЭНДЭЭ ШАНТАРСАН
Б.Чинбатынх гурван хүүхэдтэй. Эхнэрийг нь Н.Отгонбилэг гэнэ. Бага нь төрөөд удаагүй ажээ.
-Солонгост байдаг эмэгтэйчүүд хоорондоо хэр холбоотой вэ?
-Энд байдаг ээжүүд фэйсбүүк групптэй. Тэр групптээ бие биедээ хэрэгтэй мэдээллүүдээ хуваалцдаг нь маш их хэрэг болдог. Багыгаа төрүүлсний дараа улсаас үнэ төлбөргүй асрагч ирж, гэрт нь үйлчилгээ үзүүлдгийг тэр группээс мэдэж авсан. Гэхдээ энэ үйлчилгээг гадны иргэнд үзүүлэхдээ визний ангиллаас шалтгаалдаг юм билээ. Манай гэр бүл шаардлагыг нь хангасан болохоор үйлчилгээг нь авч чадсан.
-Тэр нь ямар үйлчилгээ байх вэ?
-Нөхрийг ажилдаа явчихаар би хүүхдүүдтэйгээ үлдэнэ. Асрагчгүй бол хэцүүдэх л байсан байх. Тэр үед тусгай асрагч ирээд нярай хүүхдийг хэрхэн асрах талаар, нялх биетэй ээж нь яаж тэнхрэх, ямар хоол идвэл сүү сайн орох талаар зааж зөвлөнө, хоол хийж гэр цэвэрлэнэ, хувцас угаана гээд бүх л ажлыг хийчихдэг. Ер нь солонгост эх хүүхдийн халамжийн бодлого нь их сайн.
-Жирэмсний хяналтанд ороход ямар байв. Манай улсад бол хэцүүхэн давааг давах шаардлагатай болдог шүү.
-Манай гурав гурвуулаа Солонгост төрсөн. Уг нь багыгаа монголдоо төрүүлье гэж бодоод очсон ч үнэндээ шантарсан. Яагаад тийм хүнд хэцүү ачааг жирэмсэн эмэгтэйчүүдэд үүрүүлж байгааг ойлгоогүй. Солонгост жирэмсэн болоод хяналтанд орох үед улсаас 500 мянган вонтой карт өгдөг. Тэр картан дахь воноороо жирэмсэн байх хугацаандаа эмнэлэгийн үйлчилгээ авна. Хувийн, улсын эмнэлэг ялгаа байхгүй жирэмсэн эмэгтэйчүүд ямар ч оочер дараалалгүй үйлчлүүлдэг. Гэхдээ 500 мянган вон нь хүрэлцдэггүй. Эмнэлгийн үйлчилгээ нь их өндөр үнэтэй л дээ. Зөвхөн эхо нь л гэхэд 30-40 мянган вонн, цусны шинжилгээ нь бас нэлээд үнэтэй гэх мэт. Ер нь бол төлбөрийн карт нь дэм л болдог.
МОНГОЛЧУУДДАА МЭДЭЭЛЭЛ БАЙНГА ХҮРГЭДЭГ БАЙХ НЬ Л ХАМГИЙН ЧУХАЛ ГЭЖ БОДДОГ
-Энд байгаа монголчууд юун дээр хамгийн их алддаг вэ?
-Эрүүл мэнд, цаг хугацаа. Эмээ, өвөө, ээж, аавтайгаа эргээд уулзахгүй эрсдэл байна. Гэр бүл салах ч эрсдэл байна. Үр хүүхдүүдийнхээ хамгийн хөөрхөн, дурсамж болон амьдралд нь үлдэх тэр аз жаргалтай мөчүүдийг харахгүй өнгөрнө гэх мэт олон асуудал бий.
Солонгосчууд монгол хэл сайтай болчихсон. Манайхан мэдэхгүй л хажууд нь “нөгөө махыг чинь мэдчих вий дээ” гээд л яриад байдаг. Нөгөөдүүл нь аль хэдийнээ ойлгочихсон байгааг мэдэхгүй.
Монголчууд маань мэдээлэлгүйгээсээ их алддаг
-Монголчуудад яагаад туслах шаардлагатай гэж бодсон юм бэ?
-Мэдээлэл маш их хэрэгтэй байдаг. Жишээ нь, Солонгосын компаниуд хэрэглэгчиддээ байнга урамшуулал өгдөг. Солонгосчууд нь урамшууллыг нь өөрсдөө аваад гадаад хүмүүст үйлчилгээгээ хүргэчихдэг. Тэгэхээр ядаж л урамшууллын талаарх мэдээллийг нь хүмүүст хүргэчихвэл хүмүүст тустай юм байна оюутан байхдаа үүрэн телефоны компанид ажиллаж үзээд ойлгосон. Интернэт кабель холбуулах юм бол 32 инчийн LED дэлгэц үнэгүй өгөх юм байна гэдгийг манайхан мэдчихвэл хэрэгтэй. Үүний зэрэгцээ гэрээтэй нь сайтар танилцвал “хугацаанаасаа өмнө гэрээгээ цуцлавал нөгөө зурагтын үнийг төлөх шаардлагатай” гээд заачихсан байдаг. Гэх мэт маш энгийн мэдээллүүд ч иргэдэд хэрэгтэй юм байна гээд, тэр мэдээллийг хүргэх юмсан гэж л бодсон.
-Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад дараа нь сургуульд орохоор болжээ. Сургуульд яаж орсон бэ?
-Хөдөлмөрийн гэрээ хэдий дөрвөн жил 10 сарын хугацаатай байдаг ч гурван жил ажиллаад сунгуулах шаардлагатай болдог. Ингээд хөдөлмөрийн гэрээгээ сунгуулах уу, эсвэл сургуульд сурах уу гэдэг сонголтын өмнө тулсан. Хэрвээ буцаад нутагтаа очвол би олсон мөнгөөрөө орон сууц худалдаж аваад л амьдарна. Тийм учир тэр мөнгийг сургалтын төлбөртөө зарцуулъя гэж бодсон. Тэгээд Монгол дахь Солонгосын ЭСЯ-ны хүн рүү нь залгаад “би хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, одоо оюутан болох гэсэн юм яах вэ” гэтэл “ирээд визэнд орчихгүй юу” гэсэн. Тэгэхээр нь амралтаа аваад, монгол руу очоод визэнд орох санаатай байж байтал энд байдаг Гадаад ажилчдыг дэмжих төвөөс над руу залгаад “чи хөдөлмөрийн гэрээгээ хааж дуусгахгүй материалаа өгчихвөл хар тамга даруулах нь байна шүү” гэж анхааруулсан. Мэдээлэлгүйгээсээ болж би алдах шахсан. Гэтэл болсон үйл явдлыг хэлтэл ЭСЯ-ны хүн нь огт тоосон шинжгүй “тэгвэл буцаж яваад хаалгачихгүй юу” гэж хэлж байлаа.
-Их дээд сургуулийнх нь төлбөр ер нь хэр вэ?
Өглөө 6 цаг гэж гэрээсээ гараад орой 24 цаг гээд л ордог байсан.
-Би нэг жил хэлний бэлтгэлд сурсан. Дараа нь магистрт сурсан. Тухайн үед, 2012 онд гадаад оюутан, хэлний түвшин IV зэрэгтэй гээд төлбөрийг маань 50 хувь хөнгөлж байлаа. Төлбөр нь 1,8 сая вонн төлж байсан.
-Хичээл нь хэр хүнд вэ?
-Хүндийн хувьд хүнд. Энд байгаа оюутнуудыг хараад байхад хоёр төрөл байх шиг байгаа юм. Нэг хэсэг нь яг хичээлдээ анхаараад, тэтгэлэг хөөцөлдөөд төгсөөд мэргэжлээрээ ажилладаг. Нөгөө хэсэг нь ажил хийхдээ голчлон анхаардаг. Яагаад гэхээр мастерт сурахад долоо хоногт 1-2 удаа хичээллэхээр ажил хийх боломжтой байдаг. Гэр бүлтэйгээ хамт байж ч болдог. Би бол дундыг барисан. Эхний хүүхэд маань төрчихсөн байсан болохоор ажил хийхээс аргагүй байлаа. Өглөө 6 цаг гэж гараад орой 24 цаг гээд л ордог байсан.
-Долоо хоногийн таван өдөрт нь өглөө 6 цагаас орой 24 цаг хүртэл ажилладаг байсан гэж үү?
-Хүүхэд төрөөд удаагүй байсан болохоор тэгж ажиллахаас аргагүй байлаа. Ер нь солонгосчууд өөрсдөө ч маш хөдөлмөрч. Би энд нэлээд хэдэн жил болчихсон болохоор одоо заримдаа хоёр өдөр бүтэн амрахаар гэм хийсэн мэт сэтгэгдэл төрөөд байдаг.
-Хэзээ буцах төлөвлөгөөтэй вэ?
-Ирэх жил л гэж бодож байна. Гэхдээ хүмүүс ирэх жил гэж хойшлуулсаар арав гаруй жил болчихсон л байдаг юм. Би өөрийгөө л бодоход 12 жил болсон байна. Том охин маань сургуульд орох ёстой. Монгол хэлийг нь сайн сургая гэж бодож байгаа учир охиноо эх орондоо сургуульд сургана.
-Монголд очоод юу хийе гэсэн бодол байна?
-Хамт байсан найзуудаа харахад ихэвчлэн хувиараа бизнес хийж байна. Юу ч хийж магад. Гэхдээ бизнес хийлээ гэхэд эхний ээлжинд тухайн салбарынхаа компанид хамгийн багаас нь ажлыг нь хийж, туршлага судална даа. Тэгэхгүй бол энд арав гаруй жил болчихсон болохоор бизнесийн орчноосоо нэлээд тасарсан байгаа болов уу. Ажилтнууд нь чармайлт гаргаж ажиллахад өсөж дэвших боломжоор хангадаг тийм л газар ажилд орно доо. Түүнээс заавал эдийн засаг сайжрахаар очно гэхгүй.
хариуцлагын системээ иргэдийн оролцоотойгоор бий болгох хэрэгтэй юм шиг санагдсан
-Солонгос соёлоос юуг нь авч очно гэж бодож байна?
-Нийтлэгээр нь харвал энгийн өдөр тутмын зүйлсээ ямар ч албадлагагүйгээр хийдэг болчихдог. Хогоо хаяхгүй байх, зам хөндлөн гарахдаа гэрэл хүлээх гэх мэт. Гэхдээ монголчууд маань маш хурдан өөрчлөгдөж байгаа нь ажиглагддаг. Анх намайг очиход ногоон гэрэл асаагүй байсан ч хүмүүс гарцаар гараад л явчихдаг байсан. Сүүлд очиход бүгдээрээ л ногоон гэрэл хүлээгээд зогсож байсан. Энэ бол дэвшил шүү дээ. Харин одоо хариуцлагын системээ иргэдийн оролцоотойгоор бий болгох хэрэгтэй юм шиг санагдсан. Байрных нь гадаа зам эвдэрсэн байлаа гэхэд тэр байрныхан бүгдээрээ л “энд зам эвдэрлээ, хэзээ засах вэ” гэж залгаад байвал арга хэмжээ авч л таарна. Том жижиг ямар ч асуудал үүслээ гэхэд түүнийг засахын тулд иргэд нь бүгдээрээ л оролцож, түүнийг шийдвэрлүүлэхийн төлөө ажилладаг, тэмцдэг байх хэрэгтэй. Заавал санхүүгийн биш, хүмүүсийн оролцоо гэсэн үг.
-Өвөл нутагтаа очсон уу?
-Голдуу зун л очдог.
-Агаарын бохирдол өндөртэйг мэдэж л байгаа байх. Хүүхдүүдээ хамгаалах шаардлага гарах байх.
-Энд ч бас агаарын бохирдол ихтэй. Гар утсанд “агаарын бохирдол өндөр байна, амны хаалт хэрэглээрэй, хөгшин настай хүмүүс, хүүхдүүд гадаа битгий гараарай” гэдэг анхааруулга байсгээд л ирдэг. Нарийн тоосонцор хүний биед хортой. Манайд утаа, эднийд тоосонцор байна. Асуудал аль ч улсад адилхан байдаг болов уу.
-Одоо гурван сарын гэрээгээр солонгос явах гээд төлөвлөж байгаа хүмүүст юу гэж хэлэх вэ?
-Ирээд, ажил хийгээд өдрийн 130-140 мянган воннын цалин авлаа гэж бодъё. Монгол мөнгөөр бодвол 300 гаруй мянган төгрөг авчихна. Тэгэхээр энэ тохиолдолд хэн ч, юу ч гэж хэлээд нэмэргүй л дээ. Тэр хүн өөрөө л бодит байдлаа харьцуулна. Гэхдээ манайхан “очоод гурван сар ажиллаад, тэдийг олно” л гээд тооцоолоод байдаг. Ажил олдохгүй байвал яах вэ гэдгийгээ боддоггүй. Сүүлийн үед Сөүлд гэхэд ажил олдоц тун хэцүү болсон. Зарим нь ирээд ажил олдохгүй, айлд дараа болж байж байгаад явах тохиолдол ч байна. Энд байгаа хүмүүс яаж ийж байгаад ажил олоод өгөхөөр загнууллаа гээд эсвэл ажил нь хүнд байна гээд голоод гарчихдаг. Энэ нь бас эргээд хэцүү л дээ. Маш хүнд ажил хийнэ гэдгээ бодолцож л ирэх хэрэгтэй.
-Ярилцлага өгсөн танай гэр бүлд баярлалаа.