Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг оронд манай дээд боловсролын диплом, эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх конвенц үйлчилж эхэлнэ.
Монгол Улс "Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенци"-д нэгдэн орсон талаар мэдээлэл хийлээ.
Энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн энэхүү конвенци Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчлэх юм. Тус конвенцид нэгдсэнээр Ази, Номхон далайн орнууд тэр дундаа Япон, Австрали, Шинэ Зеланд, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй оронд манай улсын дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх юм. Ингэснээр тухайн улсад мэргэжил дээшлүүлэх, үргэлжлэх суралцах, эрдмийн зэрэг хамгаалах, ажил эрхлэх, шилжилт хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлэх аж.
Түүнээс гадна конвенцид нэгдэн орох нь үндэсний чадамж, магадлан итгэмжлэл, чанарын баталгааны тогтолцоог бэхжүүлэх, оюутнууд, эрдэмтэд, ажилтнуудын шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчилөх зэрэг давуу талтай гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо.
Конвенц хүчин төгөлдөр болсон ч тухайн улстай санамж бичиг байгуулах юм. БСШУСЯамнаас энэ тал дээр ажиллаж байгаа бөгөөд магадлан итгэмжлээгүй 14 сургууль мөн тусгай зөвшөөрлийг нь цуцлахаар болоод буй хувийн хэвшлийн сургуулиуд хамрагдах боломжгүй юм байна.