ЗУРГАДУГААР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС АХИУ ХУР ТУНАДАСТАЙ БАЙНА
Хаврын тариалалтын ажил эхлэх тун дөхлөө. Тариалалтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодруулав.
-Хаврын тариалалтын ажил хэзээ эхлэх вэ. Бэлтгэл ажил хэдэн хувьтай хангагдаж байна?
-Хаврын тариалалт дөрөвдүгээр сарын сүүлээр болон тавдугаар сарын эхээр эхэлдэг. Өвөлдөө цас бага орсон учир зөвхөн тариалангийн бүс нутагт төдийгүй нийт нутгаар хуурайшилт их байна. Гэхдээ өнгөрсөн намрын нөөц чийг хангалттай байсан учир аж ахуйн нэгжүүд одоо чийг хаалтын борноо явуулах технологийн ажлыг хийж эхэлсэн.
Өнгөрсөн онд 500 мянган га талбайд тариалалт хийсэн бол энэ онд 480 орчим мянган га-д тариалалт хийхээр зорьж байна.
Мөн хаврын тариалалтад шаардагдах техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийж байна. Энэ сарын 10-нд “тариаланчдын улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан бөгөөд тариаланчдад зориулж гурван үндсэн мэдээлэл өгсөн.
Нэгдүгээрт, дулааны улирлын төлөв байдлыг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгдөг. Хоёрдугаарт, тариалан хийх хугацаанд цаг агаар ямар байх талаар мэдээлэл авсны дараа ямар технологиор тариалалт хийвэл оновчтой талаар дарханы ургамал газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн өгсөн. Харин эцэст нь манай яамнаас хэдий хэмжээний талбайд тариалалт хийх, хэчнээн хэмжээний үр шаардлагатай болон үрийн нөөц бусад дэмжлэг тусламжийн нөхцөл байдал ямар байх талаар мэдээлэл өгсөн байгаа.
-Энэ онд хэчнээн га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн бэ?
-Өнгөрсөн онд 500 мянган га талбайд тариалалт хийсэн бол энэ онд 480 орчим мянган га-д тариалалт хийхээр зорьж байна.
-Тариалалт хийхэд хэр хэмжээний үр шаардлагатай вэ. Нөөц хангалттай бий юу?
-360 гаруй мянган га талбайд улаан буудай тарих учраас 57 мянган тонн үрийн буудай шаардлагатай. Аж ахуйн нэгжүүдээс үрийн буудайны нөөцийн мэдээг нэгтгэсэн байдлаар авахад 39 мянган тонн нөөцтэй байсан. Түүнчлэн тариалан эрхлэлтийг дэмжих сан болон улсын нөөцийн газарт 10 гаруй мянган тонн байгаа юм. Цаана нь 10 орчим мянган тонн үрийн буудай дутаж байгаа боловч Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ жил 10 мянган тонн үрийн улаан буудай импортоор оруулах зөвшөөрөл олгосон. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүд хүсэлтээ гаргаад сонгон шалгаруулалт зарлаж, үрийн буудайгаа оруулж ирнэ. тиймээс үрийн буудай хангалттай хүрэх байх гэж бодож байна.
• Энэ онд 480 орчим мянган га-д тариалалт хийхээр зорьж байна.
• Өвөлдөө цас бага орсон учир зөвхөн тариалангийн бүс нутагт төдийгүй нийт нутгаар хуурайшилт их байна.
• Хуурайшилт их байснаар тариалалтын хугацаа сунах, хойшлох зэрэг олон сөрөг талтай.
-Энэ жил хуурайшилт харьцангуй их байна. Тариалалтад хуурайшилт хэрхэн нөлөөлөх бол?
-Хуурайшилт их байснаар тариалалтын хугацаа сунах, хойшлох зэрэг олон сөрөг талтай. Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллээр тав болон зургадугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас тариалангийн бүс нутгаар орно гэж мэдээлсэн.
-Тариалалт хийхдээ хэр хэмжээний бордоо ашигладаг вэ?
-Химийн болон биологийн гаралтай бордоог аж ахуйн нэгжүүд таримлаа тэтгэх, ургацынхаа хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглаж байна. Азот, фосфор, калийн гуравласан нийлмэл бордоог тодорхой хэмжээнд ашигладаг. Өнгөрсөн жилээс тариаланчдад ОХУ-ын гумины шингэн бордоог нийлүүлсэн.
Байгаль цаг уурын эрсдэлийг давахад олон хүчин зүйл шалтгаална. Монгол оронд нутагшсан сортын үрээр тариалах хэрэгтэй.
Энэ нь үр дүнгээ өгч, ургацыг дээшлүүлсэн үзүүлэлт гарсан учир энэ жил үргэлжлүүлж хэрэглэнэ. Нийлмэл бордоог хэрэгцээндээ тааруулж га талбайгаар нь тооцвол 150 орчим мянган тонн бордоо хэрэглэх шаардлагатай. Гэхдээ аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө хэрэгцээгээр энэ хэмжээнд хүрч чадахгүй байна. Санхүүгийн боломжоосоо хамаараад зөвхөн тариалалтын үед ашигладаг.
-Хур тунадас хангалттай хэмжээнд ороогүй тохиолдолд усалгаа, арчилгааг хэрхэн хийдэг вэ?
-Байгаль цаг уурын эрсдэлийг давахад олон хүчин зүйл шалтгаална. Монгол оронд нутагшсан сортын үрээр тариалах хэрэгтэй. Мөн ганд тэсвэртэй сорт байх шаардлагатай. Түүнчлэн усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Манай улсын хэмжээнд нийт төмс, хүнсний ногооны 80-90 хувийг усалгаатай тариалдаг. Харин тэжээлийн таримлын тодорхой хэмжээ нь усалгаанд тариалагддаг бол үр тарианы тариалалтын усалгаа дутмаг байгаа.
-Тариаланчдад хэрхэн дэмжлэг үзүүлдэг юм бэ?
-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан үрийн улаан буудайн, шатахуун, ургамал хамгааллын бодис болон бордоо, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг олгодог. Тус дэмжлэгийг үзүүлэх хөрөнгө мөнгийг тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нөөц бололцоогоор зохицуулдаг. Эдгээр дэмжлэгийг тодорхой хувийн урьдчилгаатай, хугацааны хувьд эргээд төвлөрүүлэх нөхцөлтэйгөөр олгож байна. Энэ дэмжлэгүүд үр дүнгээ өгсөн.
Г.Санжааханд