Samsung-ийн Galaxy Fold нэртэй утас нэлээд үнэтэй боловч ухаалаг утасны салбарт шинэ үе шат болж байна. Даваа гарагт Нью-Йоркт болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчид болон хэвлэлийнхэнд уг хэрэгслийг анх удаа туршиж үзэх боломж олголоо. Samsung энэ утсаа хоёрдугаар сард нийтэд танилцуулахдаа дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн 1980 ам.доллараар худалдаанд гаргана гэж мэдэгдсэн.
Тус компани наад зах нь нэг сая ширхэг ийм утас үйлдвэрлэхээр төлөвлөж буй. Энэ нь өнгөрсөн онд эдний гаргасан нийт утастай харьцуулахад өчүүхэн тоо юм. Гэвч Gartner фирмийн тооцоогоор нугардаг утасны зах зээл 2023 онд 30 саяд хүрэх төлөвтэй байна. Huawei, Xiaomi, Lenovo, Motorola компаниуд нугардаг утас гаргахаар бэлтгэж эхэлсэн. Харин Apple iPhone-хоо нугардаг хувилбарыг боловсруулж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа.
Galaxy Fold-ын нүүрний дэлгэц 4.6 инч байгаа нь орчин үеийн ихэнх ухаалаг утасныхаас жижиг. Гэвч дэлгэхэд 7.3 инчийн таблет болдог тул нэгэн зэрэг гурван апп ажиллуулах боломж олгоно. Шинэ утас терабайт санах ойтойгоос гадан RAM нь 12 гигабайт учир зөөврийн компьютертой өрсөлдөхүйц. Дээр нь зургаан камер, хоёр батарейтай. Дэлгэхэд таблет шиг харагдах агаад тааламжтай дуугаар дохио өгнө. Нугалаас ажиглагдах авч ажиллагаанд нөлөөгүй.
Мэдрэмтгий хоёр дэлгэцийн кибордын хооронд зайтай учир хуруугаар бичихэд тохиромжтой. Буцааж эвхэхэд нүүр дэлгэц жижгэрэх агаад дээд, доод хэсгүүдийн хооронд завсар гарахын зэрэгцээ их бие нь мэдэгдэхүйц зузаарна. Мөнгөлөг, хар, ногоон, хөх өнгөөр үйлдвэрлэх утасны захиалгыг энэ даваа гарагаас авч эхэллээ.
Samsung үүнээс гадна өөр төрлийн эвхдэг, дэлгэцийг нь эргүүлдэг, сунгадаг утаснуудыг туршиж байгааг Bloomberg мэдээлсэн. Galaxy Fold-ыг боловсруулахад тус компани найман жил зарцуулсан бөгөөд бат бөхийн асуудал бий. Түүнчлэн 10000 удаа дэлгэж, эвхэсний дараа хамгаалалтын бүрхэвч дээр үрчлээс үүсдэгийг арилгах талаар ажиллаж байгаа аж. Үүний тулд утсыг нээж, хаах үүрэгтэй төхөөрөмж дээр туршилт хийсэн байна.
Financial Times