ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ХАРЬЯАТААС ГАРАХ ӨРГӨДЛӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БОЛОН ГИХАЭГ-Т ӨГӨӨГҮЙ БАЙНА
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл цахим орчинд гарлаа.
Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Виз зөвшөөрөл, харьяатын газрын дарга Нармандахаас тодруулахад, Манай байгууллагад албан ёсоор хандаж өргөдөл гаргаагүй. Монгол Улсын иргэн харьяатаас гарах бол өргөдлөө амьдарч буй улсынхаа Элчин сайдын яамаар дамжуулан гаргана. Хэрэв Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэн бол НЗДТГ-аар дамжуулан өргөдлөө гаргасны дараа өргөдөл Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт ирдэг шат дамжлага бүхий хуулийн зохицуулалттай гэв.
МОНГОЛ УЛСЫН ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭРЧҮҮД НОЁРХОЖ БАЙНА
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэр байдаг вэ? Та энэ талаар бодож үзсэн үү?
Ихэвчлэн дунд шатанд, гүйцэтгэх албанд эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр байна. Гэтэл эрчүүдийн 15 хувь, эмэгтэйчүүдийн 20 хувь нь дээд боловсролтой гэх статистик бий.
"Эмэгтэйчүүдийг улстөрийн удирдлагын түвшинд гаргахын тулд намууд илүү ихийг хийх ёстой" гэсэн дүгнэлтийг Нийгмийн бодлого хөгжил судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаанд оролцогчдын 43 хувь нь хийжээ. Энэхүү судалгааны хамгийн сонирхолтой хариултыг инфографикаар харуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

МОНГОЛЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЭРДМИЙН ЗЭРГИЙГ ЯПОН, АВСТРАЛИ, БНСУ, ШИНЭ ЗЕЛАНДАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ
Монгол Улсын их дээд сургуулийн /улсын болон хувийн/ дээд боловсролын эрдмийн зэргийг Ази Номхон далайн бүс нутгийн орнууд болох Япон, Австрали, БНСУ, Шинэ Зеланд гэх мэт улсуудад тавдугаар сарын 1-ний өдрөөс хүлээн зөвшөөрдөг болно.
Тодруулбал, Ази Номхон далайн орнуудыйн дээд боловсролын эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай бүс нутгийн ЮНЕСКО-ийн 2011 оны Токиогийн конвенц хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр болжээ.
Г.ӨНӨРБАЯР: ХҮҮХДИЙНХ НЬ ТООНООС ХАМААРАН ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ОЛГОДОГ МӨНГИЙГ ЯЛГАВАРТАЙ ТОГТООХ, МӨН НЭМЭХ САНАЛ ГАРГАСАН
“Нэгдүгээр зэргийн одонтой ээжүүд 6 болон түүнээс дээш хүүхэдтэй. Тэдэнд жилд 200 мянган төгрөг өгдөг юм. Гэтэл арван хүүхэдтэй ээжид мөн л адил хэмжээний мөнгөн өгч байна.
Нийгмийн хамгааллын тухай багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 6 болон арван хүүхэдтэй эхэд олгох мөнгөний хэмжээг ялгавартай болгох, эсэхийг шийдэхээр судалгаа хийж байна. Одоо олгож буй мөнгийг буулгалгүй, цаашид шатлалтай нэмэх санал оруулсан” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өнөөдөр мэдэгдэв.
2006 онд “Эхийн алдар” I, II одонтой эхчүүдийн тоо 69696 байжээ. 2007 оноос Эх, хүүхдийн тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг шинээр батлан, Алдарт эхийн I, II одонт бүх эхчүүдэд нас харгалзалгүй мөнгөн тусламж олгож эхэлжээ.
ХОЙД ЭЦЭГТЭЭ ЗОДУУЛСАН 4 НАСТАЙ ХҮҮГИЙН БИЕ САЙЖИРЧ БАЙНА
Хойд эцэгтээ зодуулж хүнд гэмтэл авсан дөрвөн настай хүү ЭХЭМҮТ-д сар шахам хэвтэн эмчлүүлж, бие нь сайжирч байна. Анх өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн эхний хагалгаанд орсноос хойш ЭХЭМҮТ рүү шилжүүлэн эмчлэх болсон. Хүү эмнэлэгт хэвтсэнээс хойш зургаан удаа мэс засалд орж, Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан юм.
"Эмчилгээний явцад ухаан орж, эмчийн зааснаар толгойгоо хөдөлгөх зэргээр дэвшил гарч байсан бол одоо ярьдаг болсон. Хүүг Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгаас Ерөнхий мэс заслын тасагт шилжүүлэн эмчилж байна. Ээжийнхээ асрамжид хэвтэж байгаа, эмнэлгээс гарах болоогүй" гэж эмчлэгч, тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч А.Цэнджав ярив.