Монголын Бизнесийн Зөвлөлийн бүх гишүүдийн сар бүрийн уулзалт “ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ” сэдвийн дор өчигдөр зохион байгуулагдаж удирдах зөвлөлийн дарга нар болон нийт гишүүд чууллаа.
Уг уулзалтын эхэнд Монголын Бизнесийн Зөвлөлийн дарга Б.Бямбасайхан, Үндэсний Хөгжлийн Газрын дарга Б.Баярсайхан нар хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Уг санамж бичгийн зорилго нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг тогтворжуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг боловсруулахад бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, дотоод зах зээлийн таатай нөхцлийг хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг аж.
Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүн, “Инновац ба Хөгжил” ажлын хэсгийн ахлагч, Мобиком корпарацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада уг хурлыг удирдсан бөгөөд “Дижитал шилжилт Монгол дахь туршлагаас” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрээр илтгэлдээ “Дижитал шилжилтийг зөвхөн одоо л эхэлж байна гэж ойлгож болохгүй. Энэ нь их олон жилийн өмнө үүссэн. Тэр дундаа 2008 онд бий болсон эдийн засгийн хямралын дараа дижитал шилжилтийн эхлэл тавигдсан гэж хэлж болно. Зөвхөн гарааны бизнес эрхлэгчид ч бус олон жил тогтвортой ажилласан компани, байгууллага ч хэрэглэгчдэдээ хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээндээ дижитал технологийг ашиглан өөрийн давуу талыг бий болгож эхэлсэн. Зөвхөн олон улсад гэлтгүй Монгол улсад ч технологийн салбар асар хурдацтай хөгжиж байна. Өнөө цагт дижитал шилжилтийг сонирхдоггүй удирдлага, үүнийг ашигладаггүй компани гэж бараг байхгүй болсон. Уламжлалт хэв маягийг өөрчилж бүтээмжийг дээшлүүлэх, бага зардлаар үр ашгийг нэмэгдүүлэх шинэ шийдэл, арга нэвтрүүлэх нь аливаа компанид ихээхэн ач холбогдолтой. Цаашид бодлого зохицуулалтын тал дээр анхаарах шаардлагатай бөгөөд бид энэ талаар цаашид хамтран ажиллах болно” хэмээсэн юм.
Тэрээр “Дижитал шилжилт”-ийг тайлбарлахдаа дараах сонирхолтой жишээг авсан юм. А болон B компани байлаа гэж төсөөлье. А компани маш олон ажилтантай, нүсэр техник тоног төхөөрөмжтэй, бүтээгдэхүүний үйл явц нь гар ажиллагаатай, ашиг нь бага. Харин B компани бүтцийн хувьд жижиг, гар ажиллагаа бага ч ашиг нь А компаниас хамаагүй илүү. Тэгэхээр ирээдүйд оршин тогтнох боломжийг харгалзвал, бизнесийн эрхлэх арга барил нь илүү оновчтой байдлаараа B компани илүү давуу талтай юм.
Түүний илтгэлийн дараа IT Zone компанийн Тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн “Дата-д суурилсан байгууллага” илтгэл, Мобиком корпарацийн Мэдээлэл технологийн албаны захирал Б.Мөнхзориг “Дижитал шилжилт”, “Голомт” банкны Төслийн Захирал У.Хосжаргал “Бизнессийн процессийн дахин ижненерчлэл” зэрэг сэдвээр тус тус сонирхолтой илтгэлүүдээ танилцуулав.
Мөн шинээр элссэн гишүүн байгууллагуудын төлөөлөгчдөд сертификат гардуулах үйл ажиллагаа боллоо. Уулзалтын төгсгөлд хэлэлцүүлэг өрнүүлж Битмонекс компанийн ТУЗ-ийн дарга Ө.Үнэнбүрэн модератор хийн илтгэгч болон урилгаар оролцсон өмгөөллийн “Авинекс партнерс” ХХК-ийн партнер, хуульч Б.Солонго нар гишүүдээс ирсэн асуултад хариулав.
Сонирхуулахад Монголын Бизнесийн Зөвлөл нь 250 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа эрхэлж байна. Мөн "Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийн дэргэд байгуулагдсан “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо"-ны Зохицуулагчийн үүргийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудал болон УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэхээр хүлээгдэж буй шийдвэрүүдийн төслийг уг хороогоор хэлэлцүүлэн хувийн хэвшлийн саналыг төрийн байгууллагуудад хүргэх зорилготой ажилладаг аж.