Перу улсын ерөнхийлөгч асан Алан Гарсиа авлигын хэргээр баривчлагдахаасаа өмнө амиа егүүтгэжээ. Энэ тухай тус улсын одоогийн ерөнхийлөгч Мартин Вискарра албан ёсоор мэдэгдсэн байна.
Бразилын “Odebrecht” барилгын компаниас авлига авсан хэмээн түүнийг буруутгаж байсан юм. Тэрээр, үүнийг үгүйсгэж байв. Гарсиа 1985-1990, 2006-2011 онд тус тус Перу улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байжээ.
Цагдаа нар түүнийг баривчлахаар өчигдөр гэрт нь ирсэн байна. Гарсиа утсаар ярих хүсэлт тавиад өрөөндөө орж хаалгаа хаажээ. Хэдхэн минутын дараа буун дуу гарч, цагдаа нар хаалгыг хүчээр нээхэд Гарсиа толгойдоо сумны шархтай сандал дээрээ сууж байсан гэнэ. Энэ тухай Дотоод хэргийн сайд Карлос Моран сэтгүүлчдэд мэдээлэв.
Түүнийг Лима хотын эмнэлэгт яаралтай хүргэсэн ч шархаа даалгүй нас баржээ.
Ерөнхийлөгч асан бүрэн эрхийнхээ хоёр дахь хугацааны үеэр Лима хотод метро байгуулах төсөлд оролцож байсан “Odebrecht” компаниас авлига авсан гэгдэж байсан юм. Тус компани 2004 оноос хойш Гарсиад 30 орчим сая ам.долларын авлига өгснөө хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч экс ерөнхийлөгч энэ мэдэээллийг үгүйсгэж, өөрийнх нь эсрэг нотлох баримт байхгүй хэмээн мэдэгдэж байв.
Тэрээр, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Урагвай улсаас улс төрийн орогнол хүссэн ч хүлээн зөвшөөрөөгүй аж.
Эх сурвалж: BBC