Өмнөговьд 850 хүний суудалтай хөгжимт жүжгийн шинэ театр барьж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-04-20 14:50 GMT+8

Өмнөговь аймгийн төвд 850 хүний суудалтай орчин үеийн чанар стандарт, шийдэл бүхий Хөгжимт жүжгийн театр байгуулж байна.

Өдөр бүр 60 ажилчин тус барилга дээр ажиллаж байгаа бөгөөд гэрээнд тусгагдсаны дагуу 2019 оны арваннэгдүгээр сард театрын шинэ барилгыг дуусгаж ашиглалтад оруулах аж. 

Тус аймаг 2019 оныг салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 103 санал өгсөн байна.

Дээшээ